| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00473/И |
| Дугаар | 136/шш2024/00414 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2024/00414
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: *байранд байрлах Г* банк ХК,
Хариуцагч: *суух И*овогт Б*Б*,
Хариуцагч: *уух П*овогт Ч* С*,
Нэхэмжлэлийн шаардлага: 34,790,206.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б*, Ч.С*нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй авч, сар бүр тэнцүү төлөлт хийж 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн.
Гэтэл зээлдэгч Б.Б*, Ч.* нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 120 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 32,801,023.14 төгрөг, хүүгийн төлбөрт 1,949,274.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,409.01 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа болно.
Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 32,801,023.14 төгрөг, хүүнд 1,949,274.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,409.01 төгрөг нийт 34,773,706.67 төгрөг болон нотариатын зардалд 16,500 төгрөг нийт 34,790,206.67 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ
Хариуцагч Б.Б*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 34,790,206.67 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 34,790,206.67 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, мэдэгдэл хүргүүлэх тухай, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*, Ч.С* нарт холбогдох 34,790,206.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*, Ч.С*нарт холбогдох 34,790,206.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,101 төгрөгөөс 201,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 201,050 төгрөгийг, 201,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ