Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 136/шш2024/00415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *өөрийн байранд байрлах О* ББСБ ХХК,

Хариуцагч: *тоотод оршин суух Ч*овогт А*н Ч*с,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,363,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О*ББСБ ХХК нь А* овогтой Ч*тэй 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.    2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,015,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй * тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь * тоот дандсанд,

2.    2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй * тоот зээлийг Хаан банк дахь * тоот дансанд,

3.    2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 390,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй* тоот зээлийг Хаан банк дахь 5381142285 тоот дансад дээрх зээлүүдийг зээлдэгч А.Ч* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч А.Ч* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар:

1.   *тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээлээс 590,420 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 424,580 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 271 хоног зээлийн гэрээний 90+хугацаа хэтэрсэн 181 + 0 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 298,605 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 153,044 төгрөгийг хасаж нийт хүү 145,561 нийт дүн 570,142 төгрөг,

2.   *тоот зээл 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг нийт идэвхтэй ашигласан 191 хоног зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 161 + 0 удаагийн сунгалтаар -60 хоног хүү 70,033 төгрөг + шитмгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 70,033 төгрөг нийт 272,033 төгрөг,

3.    *тоот зээл 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлэс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 390,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 186 хоног зээлийн гэрээний 900 + хугацаа хэтэрсэн 156 + 0 удаагийн сунгалтаар 60 хоног хүү 132,990 төгрөг + шимтгэл 3,900 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 132,990 төгрөг нийт дүн 526,890 төгрөг болсон тул нийт үлдсэн зээл 1,014,580 төгрөг, нийт хүү 348,584 төгрөг, шимтгэл нийлбэр 5,900 төгрөг бүгд нийлээд 1,363,164 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч А.Ч*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 1,363,164 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл, зээлийн эрх гэрээ, өргөдлийн маягт, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ч*д холбогдох 1,363,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ч*д холбогдох 1,363,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,761 төгрөгөөс 18,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,380 төгрөгийг, 18,380 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ