Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 136/шш2024/00416

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *тоот өөрийн байр Г* банк ХК,

Хариуцагч: *тоотод оршин суух, Б* овогт Б*Б*

Нэхэмжлэлийн шаардлага: 23,168,149.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Г банк ХК-тай * тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийг 13,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

Дээрх 5405122513 тоот зээлийн гэрээний үүргийг батлан дааж Б.Б* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Г* банк ХК-тай * тоот Батлан даалтын гэрээ байгуулсан.

Б.А* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан.

Б.Б* нь 5405122513 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 495 хоног хугацаа хэтрүүлсэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 22,895,087.72 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 272,928.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 133.49 төгрөг нийт 23,168,149.45 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Б.Баярмаагаас Голомт банк ХК-тай байгуулсан R000627656 тоот Батлан даалтын гэрээний дагуу 5405122513 тоот зээлийн гэрээний үүрэгт 23,168,149.45 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банк ХК-д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б*шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б* овогт Б*Б* манай нөхөр Бовогтой А*н Г* банк ХК-иас авсан гэх зээлийг авахад нь мэдээгүй мөн 2022 оны 05 дугаар сарын 20-нд хамт очиж хамтран зээлдэгчээр болон батлан даагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй учир банкнаас нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Г*банк ХК нь Бат-Б* овогт Б*Б* холбогдуулан 23,168,149.45 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хүрээнд талууд дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд зээлийн үндсэн хүүнээс 109,171.30 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнээс 80,09 төгрөг нийт 109,251.39 төгрөгийг Г*банк ХК татгалзаж үлдэх 23,058,898.06 төгрөгийг 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

1.    2024.11.25-ны өдөр 900,000 төгрөг,

2.    2024.12.25-ны өдөр 900,000 төгрөг,

3.    2025.01.25-ны өдөр 900,000 төгрөг,

4.    2025.02.25-ны өдөр 900,000 төгрөг,

5.    2025.03.25-ны өдөр 900,000 төгрөг,

6.    2025.04.25-ны өдөр 900,000 төгрөг,

7.    2025.05.25-ны өдөр 900,000 төгрөг,

8.    2025.06.25-ны өдөр 900,000 төгрөг,

9.    2025.07.25-ны өдөр 900,000 төгрөг,

10. 2025.08.25-ны өдөр 900,000 төгрөг,

11. 2025.09.25-ны өдөр 900,000 төгрөг,

12. 2025.10.25-ны өдөр 13,158,898.06 төгрөг нийт 23,058,898.06 төгрөг

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, батлан даалтын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, нас барсны гэрчиллээ, шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2761 дугаар шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн

ҮНДЭСЛЭХ нь:

Г*банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б* холбогдох 23,168,149.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 109,251.39 төгрөгийг татгалзаж үлдэх 23,058,898.06 төгрөгийг хариуцагч 12 сарын хугацаанд 2024.11.25-ны өдөр 900,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 13,158,898.06 төгрөг нийт 23,058,898.06 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б*д холбогдох 23,168,149.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 109,251.39 төгрөгийг татгалзаж үлдэх 23,058,898.06 төгрөгийг хариуцагч 12 сарын хугацаанд 2024.11.25-ны өдөр 900,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 900,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 13,158,898.06 төгрөг нийт 23,058,898.06 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,791 төгрөгөөс 136,896 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136,896 төгрөгийг, 136,896 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ