Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 136/шш2024/00419

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * тоот байранд байрлах И*ББСБ ХХК,

Хариуцагч:*тоотод оршин суух Б*овогт Д*Ч*,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,732,078.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И*БСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ч* нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппдикейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласны зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Д.Ч*н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 531,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд,

2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай 1,220,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5* банкны тоот дансанд,

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд,

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 600,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндэслэл зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.    2024 оны 01 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 531,000 төгрөг, шимтгэл 10,620 төгрөг, үндсэн хүү 168,116.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,909.68 төгрөг, нийт 738,645.74 төгрөг,

2.    2024 оны 01 дүгээр сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,220,000 төгрөг, шимтгэл 12,200 төгрөг, үндсэн хүү 314,780.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,137.84 төгрөг нийт 1,555,117.89 төгрөг,

3.    2024 оны 01 дүгээр сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 500,000 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, үндсэн хүү 129,600.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,746.91 төгрөг, нийт 649,346.91 төгрөг,

4.    2024 оны 01 дүгээр сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 600,000 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, үндсэн хүү 157,650.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,817.46 төгрөг нийт 781,467.87төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдсон гарсан зардал нотариатын зардал 7,500 төгрөг Иймд хариуцагч Д.Ч*с 3,732,078.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ч* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 3,732,078.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: И*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч*т холбогдуулан 3,732,078.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Чинзориг нь тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2024 оны 11 дүгээс сараас эхлэн 2025 оны 01 дүгээр сар хүртэл буюу нийтдээ 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

И* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч*т холбогдох 3,732,078.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 3,732,078.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч*холбогдох 3,732,078.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 3,732,078.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,663.25 төгрөгөөс 37,332 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,332 төгрөгийг, 37,332 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ