| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03431/И |
| Дугаар | 183/ШШ2024/03851 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03851
| 2024 оны 09 сарын 30-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/03851 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Цэлмэг хотхон, ** тоотод оршин суух, Т овогт Ц-ын Н /РД:ЧИ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэр гудамж, ** байр, *** тоотод оршин суух, Д-ийн Б /РД:ЧТ*******/-д холбогдох,
86 487 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Н миний бие иргэн Д.Б-ы А ХХК-ний барьж буй барилгын дотор 1 заслын ажлыг гүйцэтгэхээр тус компанитай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн гэрээг нь үндэслэн ажил гүйцэтгэлээр авах Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо Дээдсийн Өргөө орон сууцны **А блокны 11 давхарт 55,95мкв талбайтай 2 өрөө байрыг 1мкв-ын үнэ нь 950 000 төгрөгөөр бодож үг 2 өрөө байрыг 2021 оны 4-р улиралд бэлэн болно гэж Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийж 2 өрөө байрны төлбөр болох 53 152 500 төгрөгийг Д.Б-ы Хаан Банкны 5********4 дансанд 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр надруу утасдаж ажилчдын цалин тавих гэсэн чинь 10 000 000 төгрөг дутаад байна туслаач гэхээр нь ажлыг нь тасалдуулахгүйн тулд ажил дээр нь очиж Д.Б-тай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10% хүүтэй / өөрийнх нь хүсэлтээр/ зээлдүүлсэн. Түүнээс хойш иргэн Д.Б гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчиж өнгөрсөн 3 жил шахам хугацаанд ямар ч байр байхгүй, надаас авсан байрны төлбөрөө буцааж өгөлгүй худлаа ярьж, шалтаг шалтгаан заан өдийг хүрлээ. Би мөнгөө нэхэж олон удаа ажил дээр нь очиж, утсаар ярьж мэссэж бичиж энэ хугацаанд араас нь их хөөцөлдсөн. Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний 6.3-д орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 4 улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,05-тай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу иргэн Ц.Н миний 53 152 500 төгрөг. Түүний 3 жил шахам хугацааны алданги 19 135 000 төгрөгийг, нийт 72 287 000 төгрөгийг мөн зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн 10 000 000 төгрөг мөн түүний алданги 4 200 000 төгрөг, 14 200 000 төгрөг болсон. Иймд иргэн Д.Б-аас 86 487 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021-03-27 нд 2 өрөө байр авна гээд 53,152,500 төгрөг дансанд нь хийсэн, гэрээ хийгээд нотариатаар батлуулаад хүлээгээд л байсан. Итгээд хүлээгээд л 10,20 хоногийн дараа захиалгын гэрээ хийе гээд гуйдаг ч хийж өгөөгүй. Бас 6 сард ажилчид нь цалингүй гээд 10,000,000 төгрөг зээлж авсан, тэгээд л алга болсон нэхэмжлэл гаргасан чинь 461 т хоригдож байсан байна лээ. Нийт Д.Б-аас 86 487 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Ц.Н-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох 86,467,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Миний бие тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.03.27-ны өдрийн 21/09 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.09.10-ны өдрийн хэлцэл, 2021.03.27-ны өдрийн хэлцэл, 2021.07.10-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч шүүх хуралдааны то
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц.Н миний бие иргэн Д.Б-ы А ХХК-ний барьж буй барилгын дотор 1 заслын ажлыг гүйцэтгэхээр тус компанитай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн гэрээг нь үндэслэн ажил гүйцэтгэлээр авах Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо Дээдсийн Өргөө орон сууцны **А блокны 11 давхарт 55,95мкв талбайтай 2 өрөө байрыг 1мкв-ын үнэ нь 950 000 төгрөгөөр бодож үг 2 өрөө байрыг 2021 оны 4-р улиралд бэлэн болно гэж Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийж 2 өрөө байрны төлбөр болох 53 152 500 төгрөгийг Д.Б-ы Хаан Банкны 5***4 дансанд 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр надруу утасдаж ажилчдын цалин тавих гэсэн чинь 10 000 000 төгрөг дутаад байна туслаач гэхээр нь ажлыг нь тасалдуулахгүйн тулд ажил дээр нь очиж Д.Б-тай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10% хүүтэй / өөрийнх нь хүсэлтээр/ зээлдүүлсэн. Түүнээс хойш иргэн Д.Б гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчиж өнгөрсөн 3 жил шахам хугацаанд ямар ч байр байхгүй, надаас авсан байрны төлбөрөө буцааж өгөлгүй худлаа ярьж, шалтаг шалтгаан заан өдийг хүрлээ. Би мөнгөө нэхэж олон удаа ажил дээр нь очиж, утсаар ярьж мэссэж бичиж энэ хугацаанд араас нь их хөөцөлдсөн. Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний 6.3-д орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 4 улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,05-тай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу иргэн Ц.Н миний 53 152 500 төгрөг. Түүний 3 жил шахам хугацааны алданги 19 135 000 төгрөгийг, нийт 72 287 000 төгрөгийг мөн зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн 10 000 000 төгрөг мөн түүний алданги 4 200 000 төгрөг, 14 200 000 төгрөг болсон. Иймд иргэн Д.Б-аас 86 487 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ц.Н, Ш ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 27 ний өдөр 21/09 дугаартай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр Ш ХХК нь А ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд авах Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээдсийн өргөө хотхоны **А блокын 11 давхрын 55,95 м кв G тоот 2 өрөө орон сууцыг Ц.Н-ид 53,152,500 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.
Тухайн өдрөө талууд мөн хэлцэл нэртэй баримт бичигт харилцан гарын үсэг зурсан байх ба тус хэлцлээр дээрх тохиролцоог бататган бичээд төлбөрийг бүрэн төлөгдсөн болохыг, мөн 2021 оны 06 сард орон сууц захиалгын гэрээг Ц.Н-ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр, орон сууц 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох талаар нэмж тохирчээ. Үүний дараа буюу 2021-09-10 ний өдөр нь 2021-09-24 ний өдөр гэхэд А ХХК-аас захиалгын гэрээг шилжүүлэх, хэрэв шилжүүлж чадаагүй бол 53,152,500 төгрөгийг 2021-03-27 ноос 2021-09-24 нийг хүртэл хугацаанд сарын 10 хувийн хүү нэмж төлөхөөр харилцан тохиролцсон хэлцэлд гарын үсэг зурцгаажээ.
Улмаар гэрээнд төлбөрийг захирал Д.Б-ы дансанд хийхээр тохиролцож, 2021-03-27 ний өдөр нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкны 5*****7 дугаарын данснаас 53,152,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга болон дээрх хэлцлүүдээр тус тус нотлогдоно.
Түүнчлэн хэрэгт 2021-07-10 ний өдрийн Зээлийн гэрээ гэх баримт авагдсан ба тухайн гэрээгээр Д.Б нь 10,000,000 төгрөгийг Ц.Н-оос 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан ба тухайн зээлийн дагуу 2021-07-10 ний өдөр нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкны 5******7 дугаарын данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдоно.
Нээлттэй өгөгдлийн https://opendata.gov.mn/-д Ш ХХК-н 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар хариуцагч Д.Б бүртгэгджээ.
4. Нэхэмжлэгч тал ...орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээгээ ч хийхгүй зугтаад байгаа тул байрны үнэд төлсөн мөнгийг, гэрээнд заасан алдангийн хамт, мөн зээлдүүлсэн мөнгийг хүү, алдангийн хамт шаарддаг бол хариуцагч тал ямар нэг үндэслэл заалгүйгээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр сууринаас оролцдог.
Нэхэмжлэгч нь Ш ХХК-тай гэрээ, хэлцлүүдийг байгуулж байсан боловч орон сууцны үнэ 53,152,500 төгрөгийг захирал Д.Б-д шилжүүлсэн байхаас гадна тэрээр Ш ХХК-н 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг байх тул Ш ХХК, Ц.Н нарын хооронд үүссэн харилцааг шүүх дүгнэх боломжтой гэж үзэв.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд хөрөнгө шилжүүлэхээр үүрэг хүлээсэн амлалт буюу хэлцлээс гадна тухайн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлдэл /хэлцэл/ хийгдсэнээр өмчлөх эрх шилждэг байна. Үүнээс өөрөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих тохиолдлыг хуулиар зохицуулаагүй байна. Гэтэл Ц.Н, Ш ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 27 ний өдөр 21/09 дугаартай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна.
Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д орон сууцны үнэд төлсөн 53,152,500 төгрөгийг буцаан гаргуулан Ц.Н-ид олгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.
Мөн Д.Б нь 10,000,000 төгрөгийг Ц.Н-оос 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр авсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Уг зээлээс эргэн төлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч итгэмжлэлээс өөр баримт хэрэгт ирүүлээгүй байх тул үндсэн зээл 10,000,000 төгрөг, хоёр сарын хүү 2,000,000 төгрөгийг, нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 282.1,282.3 т тус тус зааснаар зохигчид харилцан тохиролцож хүүгийн хэмжээг тодорхойлсноо бичгээр гэрээ хийж баталгаажуулсан учраас зээлдүүлэгч хүү шаардах эрхтэй юм.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 65,152,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,335,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 483, 712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-ид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 ,281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б-аас 65,152,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,335,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 483, 712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нямдоржид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ