| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00434/и |
| Дугаар | 152/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00395
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза байрлах, регистрийн дугаар ...., С ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар: ...., Т ургийн овогт Ц-ын Г-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дараа төлбөрт Postpaid mongoldoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 92021234 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Samsung galaxy A33 загварын гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцлөөр авсан. Ц.Г нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 92021234 дугаарын 2024 оны 5 дугаар сарын байдлаар төлбөр 287,080 төгрөг, мөн 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл 357,000 төгрөг, нийт 644,080 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ц.Г-оос төлбөрийн үлдэгдэл 644,080 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дах хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 644,080 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг, нийт 649,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Скайтел ХХК нь Ц.Г-оос 649,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Ц.Г нь уг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 649,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,138 төгрөгийн тал хувь буюу 10,069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,069 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Г-т холбогдох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 649,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Скайтел ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,069 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, 10,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ