| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00455/и |
| Дугаар | 152/ШШ2024/00433 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00433
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ... регистрийн дугаартай Сэндли ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .. дугаар байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Т-ын С-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.С нь “Сэндли” ББСБ-тай 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 3171502100300 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 2,000,000.00 /хоёр сая/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдсэн. Зээлдэгч нь 3171502100300 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 99811359 дугаарын утсаар холбогдож болон очиж уулзаж мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,999,745 /нэг сая есөн зуун ерөн есөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөг, хүүгийн төлбөр 308,755 /гурван зуун найман мянга долоон зуун тавин тав/ төгрөг, нийт 2,308,500 /хоёр сая гурван зуун найман мянга таван зуу/ төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Т.С байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр төлбөр болох 2,308,500 /хоёр сая гурван зуун найман мянга таван зуу/ төгрөг, нотариатын хураамж 10,500 /арван мянган таван зуу/ төгрөг, нийт 2,319,000 /хоёр сая гурван зуун арван есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Сэндли” ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн дүн болох 2,319,000 төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 1,319,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Сгийн гаргасан тайлбартаа танилцлаа. Зээлийн төлбөрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх төлбөрөө төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна. Ийнхүү хариуцагч хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч Т.Сд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,319,000 төгрөгийг 2 хувааж 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 1,319,000 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч Т.С илэрхийлсэн ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,054 төгрөгийн тал хувь болох 26,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,027 төгрөг, хариуцагч Т.Сгаас 26,027 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,319,000 төгрөгийг 2 хувааж 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 1,319,000 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Т.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,027 төгрөг, хариуцагч Т.Сгаас 26,027 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож, 26,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ