| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04492/И |
| Дугаар | 183/ШШ2024/03579 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/03579
2024 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/03579 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Парисын гудамж, тауэр, дугаар давхар, тоот хаягт байрлах, ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Яармаг гудамж, тоот хаягт оршин суух, Т. Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 783 740,12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 783 740,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 594 580,4 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 594 580,4 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 594 580,4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн урьдчилан төлсөн 43 489,84 төгрөгөөс 21 744,92 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамжид 21 744,92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ