Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03686

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/03686 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, улаан хуаран гудамж,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Ц овогт, Т. С /РД:З/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, хоршоолол  гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт, Б.Х /РД:Ц/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, хангайн  гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт, Х. С/РД:УУ/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо,  байр,  тоот хаягт оршин суух, Ц овогт, Б. А /РД:ЦА/-д холбогдох,

 

Төв аймгийн ******* сумын Баянгол  дугаар баг, С нуга  дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй,  тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй  тоот, тус бүр 5000 м.кв газрыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Б.А, Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.С, Б.Х, Х.С нар нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн ******* сумын Баянгол  дугаар баг, ******* нуга 8 дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 тоот, тус бүр 5000 м.кв газрыг итгэмжлэлээр дамжуулан Б.Ар худалдсан. ******* нь 2022 онд тухайн худалдан авсан 3 газрыг кадастрын зураг мэдээллийн санд суухгүй байна гэх шалтгаанаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01 тоот шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг буцаан гаргуулан авсан. Гэрээнээс татгалзсан үр дагавар нь талууд өгсөн авснаа буцаах харилцаа үүсдэг. Нэхэмжлэгч нарын хувьд гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг хариуцагч *******өд буцаан шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний зүйл болох газрыг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлээгүй байна. Иймд ******* сумын Баянгол 3 дугаар баг, ******* нуга 8 дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 тоот, тус бүр 5000 м.кв газрыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь анхнаасаа хууль бус буюу гэмт хэрэг үйлдэж олгосон гэрчилгээ юм. Тиймээс би мөнгөө буцааж авахаар Баянзүрх дүүрэгт нэхэмжлэл гаргасан. 2024 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж, эрэн сурвалжлуулж байж олж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл нь уг газрын гэрчилгээнүүд нь 2017 онд Э.Ц буюу хэсэг бүлэг хүмүүс нийлж байгаад тухайлбал ******* сумын Засаг даргын газрын даамлаар ажиллаж байсан н.Д гэж хүнтэй хуйвалдаж байгаад хуурамч бичиг баримт ашиглаж гаргаж авсан газрын гэрчилгээ юм. Тэгээд тэрийг надад зарсан. Сая газрын бүртгэлийн шинэчилсэн санд мэдээллүүдээр оруулах болсонтой холбоотойгоор Төв аймгийн газрын зохион байгуулалтын албанд хандсан боловч уг гэрчилгээнүүд нь хүчингүй болсон. Хуурамч бичиг баримт ашиглаж гаргасан болох нь тогтоогдсон тул шинэчилсэн мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэсэн албан ёсны хариуг авсан. Тэрийг авсан үндсэн дээр би Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Улсын бүртгэлд гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. Гэхдээ анхнаасаа хууль бус буюу гэмт хэрэг хийж олсон хөрөнгийг ашиглаж, хадгалах, шилжүүлэх нь хориотой учраас шилжүүлж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.22-ны өдрийн 101/ШШ2022/0 дугаар шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2024.08.07-ны өдрийн 1/4329 тоот албан бичиг, Төв аймгийн прокурорын газрын 2021.09.08-ны өдрийн 108 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021.12.08-ны өдрийн 07/910 тоот албан бичиг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Т.С, Б.Х, Х.С нар нь хариуцагч Б.А холбогдуулан Төв аймгийн ******* сумын Баянгол 3 дугаар баг, ******* нуга 8 дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 тоот, тус бүр 5000 м.кв газрыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шаардлагын үндэслэлээ ...хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар нэхэмжлэгч нар хариуцагчид гэрээний төлбөр болох 12 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох газрыг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй... гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч ...тухайн газарт өмчлөх эрх олгохдоо хууль зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдэгдэн, гэмт хэрэг хийж олсон хөрөнгийг ашиглаж, хадгалах, шилжүүлэх нь хориотой учраас шилжүүлж өгөх боломжгүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүний дахин нотлохгүй гэж заасан.

 

6. Нэхэмжлэгч Т.С, Б.Х, Х.С нар нь өөрсдийн өмчлөлийн Төв аймгийн ******* сумын Баянгол 3 дугаар баг, ******* нуга 8 дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 тоот, тус бүр 5000 м.кв газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц дамжуулан хариуцагч *******өд худалдсан байна.

 

7. Худалдан авагч буюу ******* нь Э.Ц холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болон гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гаргуулах шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/0 дугаар шийдвэрээр гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 12 000 000 төгрөгийг Б.А буцаан олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

8. Маргааны зүйл болох дээрх газрыг өмчлүүлэх тухай Төв аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1084 дугаартай захирамжийг буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үндэслэлээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хүчингүй болгож тэмдэглэл үйлдсэн болох нь Төв аймгийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар прокурорын тогтоол, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/910 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

9. Иймд нэхэмжлэгч нар нь эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан үндэслэлээр хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байна.

 

10. Харин эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгч Т.С, Б.Х, Х.С нарын хариуцагч Б.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 2051.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С, Б.Х, Х.С нарын хариуцагч Б.А холбогдуулан гаргасан Төв аймгийн ******* сумын Баянгол 3 дугаар баг, ******* нуга 8 дугаар гудамжны ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 тоот, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 тоот, тус бүр 5000 м.кв газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ