| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0572/э |
| Дугаар | 487 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Б.Мөнх-Од,
Хохирогч А.Амаржаргал,
Шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасамбуугийн Очбаяр, Баяд овгийн Нямдэлэгийн Од нарт холбогдох эрүүгийн 1709007440169 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дүнжингарав худалдааны төвд тогооч ажилтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Давхар-5 дугаар байрны 03 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасамбуугийн Очбаяр РД:/УШ95022855/
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их ноёд ресторанд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эх 27 дугаар гудамж 2434 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяд овгийн Нямдэлэгийн Од, РД: /ТЯ94041512/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Лакс" баарны гадна хохирогч А.Амаржаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Очбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Шүүгдэгч Н.Од нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Хохирогч А.Амаржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би ганцаараа баар руу ороод 1 шил пиво уусан. Найз Эрдэнэсайхантай таараад бид нар гарч тамхи татаад би ороод хувцасаа аваад орох гэхэд бас 1 найзтайгаа таарсан. Тэгээд бид нар хамт явах гээд баарнаас гараад такси бариад суухад араас Эрдэнэсайхан гүйж ирээд “яваарай, эд нар нийлж байгаад зодох гээд байна” гэхэд таксины жолооч явахгүй гээд байсан. Тэгээд гарахад шууд намайг шүүгдэгч Н.Очбаяр барьж аваад цохисон. Ямар ч үгийн зөрүүгүй шууд цохисон. Эрдэнэсайхан зодоонд оролцоогүй. Тэгэхдээ хаалгыг нь онгойлгож өгсөн. Би “яаж байгаа юм бэ” гэхэд шүүгдэгчийг дарж унагаагаад дээр нь сууж байхад 1 мэдэхэд түс гээд яваад өгсөн. Толгой тухайн үед хагарсан байсан. Ямар ч байсан миний урд талын шүд тагнаадаа наалдсан байсан. Тэгээд би гараа хийгээд шүдээ тэгшилсэн. Хэн нь яаж цохисон бэ гэдгийг мэдэхгүй. Миний хөмсөгнөөс цус гарсан, толгойноос цус гарсан байсан. Миний дээрээс өшиглөөд, газраар чирээд яваад байсан. Тэгээд намайг өшиглөөд, зодоод байсан. Тэгж байтал Од нь байхгүй болсон байсан. Тэгээд Очбаяр намайг “ална” гээд байсан. Намайг ямар зорилгоор зодоод байгааг мэдээгүй. Би Очбаяр гэдэг хүнийг танихгүй. Хавтаст хэргээс харж байхад гэрч нарын өгсөн мэдүүлэг худал байсан. Үүнээс өмнө Коко бананад би Дөлгөөн гэдэг танилтайгаа таарахад намайг “чи хар тамхи татдаг биз дээ” гээд байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж асуухад “чи хар тамхи хэрэглэдэг биз дээ” гэхээр нь би “зүгээр байгаарай” гэхэд Очбаяр гарч ирээд “чи хэн юм бэ, чи намайг таних уу гээд над руу дайраад байсан. Тэгээд манай Цоомоо гэдэг найз маань “за за явъя” гээд бид нар гарахад манай Хөгжим бүжгийн сургуульд сурдаг байсан хүүхэд шүүгдэгч нартай хамт тойроод зогсоод байсан. Очбаяр тухайн үед “чи намайг мэдэх үү, намайг төмөр замын Очбаяр гэдэг” гээд дайраад байсан. Би үлээвэр хөгжим тоглодог хөгжимчин хүн. Одоо хөгжим тоглох гэхэд сийгээд үлээж болохгүй байгаа. Би шүдээ янзлуулж чадаагүй байгаа. Томографийн баримт байгаа. Шүдний нотлох баримт байхгүй байгаа. Би шүүгдэгч нараас 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг мөнгө нь эмчилгээний мөнгө байгаа. 1 шүдийг нь 2.100.000 төгрөгөөр янзалж өгнө гэж байсан. 3 шүд нь холбоос эд нь гэмтэлтэй, эмчилгээ хийлгэнэ гэж байсан…” гэв.
Эрүүгийн 1709007440169 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Очбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Амаржаргалтай 2-3 сарын өмнө би “Коко банана” гэдэг баарны үүдэнд маргалдаж байсан ба намайг зодох гээд дайраад би зугтааж байсан. Тэгээд Амаржаргалтай таарчихаад өмнө нь намайг зодох гэж байсныг нь бодоод уур хүрээд хоёулаа зодолдъё гэж түүнтэй маргалдаад “Лакс” баарны хашааны гадаа гараад бид хоёр зодолдсон. Намайг Амаржаргал барьж аваад боох гэхэд нь би доогуур нь хөл рүү нь орж унагаад цохилцож зодолдсон. Тэгээд Амаржаргал миний дээр гарчихсан байхад Од баарнаас гарч ирээд Амаржаргалыг өшиглөж зодсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Од нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би Очбаярыг өмөөрөөд Очбаяртай зодолдож байсан Амаржаргал гэдэг залууг нүүр рүү нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч А.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Лакс” бааранд орж бүжиглэж нэг шил пиво уугаад Эрдэнэсайхан гэх найзтайгаа баарны гадна таараад мэндлээд юм яриад би хар өнгийн “приус-20” маркийн машинд суугаад төмөр зам орох гэтэл хойноос Амараа гээд намайг дуудаад намайг дуудаад байхлаар нь эргээд хартал Очкооноо, Сугар, Эрдэнэсайхан нар байх шиг байсан. Тэгээд би айгаад жолоочийг “яваарай” гэж хэлээд хаалга түгжсэн тэгсэн чинь жолооч хөдлөхгүй байсан. Тэгээд Очкооноо ирээд жолооч талын цонхоор гараа оруулаад ар талын хаалганы түгжээг тайлаад намайг татаж буулгаад миний нүүрэн тус газар 1 удаа цохихоор нь “яаж байнаа” гэж хэлээд зууралдаад байж байтал Сугар /Н.Од/ орж ирээд намайг цохих гэтэл би газар унахад хөлөөрөө миний нүүрэн тус газар руу өшиглөөд байсан. Очкооноо миний нүүрэн тус газар гараа цохисон. Сугар хажуунаас орж ирээд намайг газар унасан байхад толгой руу өшиглөсөн. Эрдэнэсайхан зодоонд оролцоогүй…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Эрдэнэсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2017 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд найз Очбаярын хамт ороход Од, Амараа нартай тэнд таарсан юм. Тэгээд 4 цагийн үед Амараа бид хоёр тамхилах гээд гарсан юм. Удалгүй араас Очбаяр гарч ирээд надаас “энэ нөгөө Амараа мөн үү” гэж асуухад “тийм” гэж хариулсан. Буцаж “Лакс” баар руу орчихоод буцаад Амараа Очбаяр хоёр гараад явахаар нь би араас гарсан чинь тэр хоёр хоорондоо зодолдож байхаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд удалгүй Од "Лакс" баарнаас гарч ирээд Очбаярыг өмөөрөөд Амарааг хоёр гурав цохиход нь би Одыг болиулсан юм…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10178 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. А.Амаржаргалын биед тархи доргилт, зулай, зүүн хөмсөг, доод урууланд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, сулрал, зүүн мөр, цээж, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт, зүүн гарын эрхий хурууны угт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.
5. Дээрхи гэмтэл нь 2017.08.08-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл…” гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.Цолмонбаярын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Н.Одын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, Н.Одын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, Д.Очбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, Д.Очбаярын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Лакс" баарны гадна зүс таних хохирогч А.Амаржаргалыг өмнө нь маргаан үүсгэж байсан гэх таарамжгүй харьцаанд өширхөж хэрүүл маргаан үүсгэн зүй бус харьцаж улмаар түүний нүүр, толгой хэсэгт ээлжилэн олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогч А.Амаржаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Амаржаргалын мэдүүлэг, гэрч О.Эрдэнэсайханы мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №10178 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нарт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдлаа.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч тус бүрийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Уг гэмт хэрэг нь хохирогчтой шүүгдэгч нар бие биенээ зүс таних танилууд болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба хохирогч А.Амаржаргалтай үүссэн урьдын таарамжгүй харьцаанд шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар эгдүүцэн өширхөж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүх хуралдаанд хохирогч А.Амаржаргалаас “цаашид эмчилгээний зардалд шүүгдэгч нараас 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн хүсэлт гаргасан хэдий ч хэрэгт цугларсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 140.000 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй тул баримтгүйгээр хохирогчид төлбөр гаргах боломжгүй юм.
Харин хэрэгт хохирогчоос гаргасан баримттай 140.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч А.Амаржаргал гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Даваасамбуугийн Очбаяр, Баяд овгийн Нямдэлэгийн Од нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очбаярт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Н.Одыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нараас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Баянгол дүүргийн 1-р хороо 61-60 тоотод оршин суух хохирогч Бэссүд овогт Алаг-Эрдэнийн Амаржаргалд /РД: УШ94112211/ олгосугай.
6. Хохирогч А.Амаржаргал гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Очбаяр, Н.Од нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Очбаяр, Н.Од нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН