Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2023/0039/З |
Дугаар | 120/ШШ2024/0003 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 120/ШШ2024/0003
2024 оны 03 сарын *******5 өдөр *******20/ШШ2024/0003 ******* аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.,
Хариуцагч: ******* аймгийн сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь сумын Засаг даргад холбогдуулан “ сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг сумын Засаг даргад даалгуулах”-аар маргаж байна.
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр ******* аймгийн сумын нутаг дахь “******* *******” нэртэй *********************0.49 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын -0*******9*******37 дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар нэхэмжлэгчид олгосон байна.
3. ******* аймгийн сумын Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч 2023 оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Тус компани нь ашигт малтмал ашиглалтын MV-0*******9*******37 дугаартай тусгай зөвшөөрлийг 20*******5 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эзэмшиж, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн бөгөөд компанийн зүгээс олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж, "Газар ашиглах гэрээ" байгуулах хүсэлтээ ******* аймгийн сумын Засаг даргад удаа дараа гаргасан боловч тус сумын Засаг даргын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай албан бичиг ирүүлж, газар ашиглах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор газар эзэмших эрх шууд үүсэхээр хуульчлагдсан байна. Гэтэл сумын Засаг дарга Г. нь ******* Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар шинээр газар олгохгүй байх шийдвэр гарсан учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүйгээр газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан.
Манай компанийн зүгээс сумын Засаг даргын шийдвэрийг хянуулахаар дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад 2023 оны *******0 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч мөн л адилхан үндэслэлээр буюу хөдөө орон нутагт шинээр газар олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон тул тухайн асуудлаар сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэдэг байдлаар гомдлын хариу өгсөн байна.
Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй.
Манай компанийн зүгээс нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа эзэмших эрх үүсчхээд байхад сумын Засаг даргын зүгээс давхардуулан газар эзэмших тухай шийдвэр гаргаж, гэрчилгээ олгоод дараа нь газар ашиглах гэрээ байгуулна гэх агуулгаар газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хуулиар зохицуулаагүй үйлдэл хийхийг шаардаж, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хүнд суртал гаргаж, хувийн компанийн үйл ажиллагаанд зориудаар саад учруулж байгаа хууль бус, үндэслэлгүй шийдвэр юм.
Тус сумын Засаг даргын энэхүү үйлдлээс шалтгаалж манай компани зүгээс үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, ил уурхайн, хөрсний, хаягдлын нүүрсний овоолго, засварын болон уурхайн кемп бий болгох зэрэг ажил эхлэх боломжгүй зогссон, тоног төхөөрөмжөө буулгаж хураасан байдалтай байна. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, кемпээ ч барьж чадахгүй байгаа нь манай байгууллагын хувьд эдийн засгийн хувьд маш их алдагдалд оруулж, маш их хохирол амсахад хүргэж байна.
Иймд сумын засаг дарга Г.гийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож уг шийдвэрийг хүчингүй болгож, газар ашиглах гэрээ байгуулахыг сумын засаг дарга Г.д даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ******* интернэйшнл *******” ХХК нь хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагын дагуу холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж 20*******5 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. Үүнээс хойш Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.*******6 дахь хэсэгт ашиг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж юуг хэлэх вэ гэдэг нэр томьёо тодорхойлолтууд өөрчлөгдсөн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Үүний дагуу манай компани ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл эзэмшиж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл маань хүчин төгөлдөр байгаа. Тиймээс манай компани 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэхээр сумын холбогдох удирдлагуудад холбогдох материал бүрдүүлэхээр удаа дараа хүсэлт тавьж ирсэн. Эхний ээлжид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дотроо 94 га газрыг уул уурхайн олборлолт, кемпийн барилга ашиглалт, үйлдвэрлэлийн барилга байгууламж ашиглах зорилгоор ашиглая гэх хүсэлтийг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталж өгнө үү гэсэн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сард гаргаж 2022 оны *******2 дугаар сарын 09-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэртэй 94га газрыг ашиглуулахаар тусгаж батлуулсан. Газар ашиглах гэрээ батлуулсныхаа дараа 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан. сумын Засаг даргаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай албан бичгээр шинээр газар олгох ажиллагааг Засгийн газраас хориглосон байгаа тул танай хүсэлтийг одоогоор шийдвэрлэх боломжгүй байна гэж манай газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг маань шийдвэрлэхээс татгалзсан. Үүний дагуу бид дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад газар ашиглах гэрээ байгуулах байгуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. ******* аймгийн Засаг даргаас үүнийг шийдвэрлэж өгөөгүй. Тиймээс манай компани 2023 оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд сумын Засаг даргын дарга Г.гийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар ашиглах гэрээ байгуулахыг сумын Засаг дарга Г.д даалгаж өгнө үү гэж байсан. Дараа нь 2024 оны 0******* дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, сумын Засаг дарга Г.гийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг сумын Засаг дарга Г.д даалгаж өгнө үү гэж өөрчилсөн. сумын Засаг дарга Г.гийн зүгээс газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзах болсон үндэслэлээ Засгийн газраас шинээр газар олгох ажиллагааг улс орон даяар зогсоосон байгаа. Тийм учраас танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүйгээр татгалзсан. Манай байгууллага шинээр газар олгох талаар яриагүй. Нэгэнт эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар дээрээ үйл ажиллагаагаа эхлүүлэх, газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр дүгээр зүйлийн **************.4 дэх хэсэгт “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна” Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тус тус хуульчилсан байдаг. сумын Засаг даргын зүгээс газрын тухай хуульд зааснаар уг газарт уул уурхайн талбайтай ч гэсэн хамаагүй газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг газрын тухай хуульд зааснаар авах ёстой гэсэн тайлбарыг хийдэг. Гэтэл сая дурдсан хуулиудаас харахад газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад Ашигт малтмалын тухай хуульд заасныг баримталж үйл ажиллагаагаа явуулахад асуудал байхгүй байна. Гэтэл заавал шинээр газар олгох ёстой. Иргэд, байгууллага Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх авах ёстой гэдэг ийм шаардлагыг сумын Засаг дарга тавьсан. Нэгэнт манайх ашиглалтын тусгай зөвшөөрлөөр газар эзэмших эрх үүсчихсэн байгаа учраас дахин шинээр газар эзэмших зөвшөөрлийг авах шаардлагагүй. Яагаад газар ашиглах гэрээ байгуулах гээд байна гэхээр Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөлтэй газар нь ус ашиглах эрхтэй байдаг. Мөн ашиглаж буй газрынхаа төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн нийтлэг үүрэгт газар ашиглах гэрээ, холбогдох бичиг баримтуудыг уул уурхайн талбай дээр байршуулсан байна гэж хуульчилсан. Үйл ажиллагаа явуулахдаа эдгээр шаардлагаа биелүүлэхийн тулд бид зайлшгүй газар ашиглах гэрээг сум, орон нутгийн удирдлагатай байгуулах хуулийн шаардлага тавигдсан. сумын Засаг даргаас үндэслэлгүйгээр заавал давхардуулан газар эзэмших, дахин улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах талаар тайлбарлаад байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэл гаргаснаас хойш 22 хоногийн дараа буюу 2023 оны *******2 дугаар сарын 07-ны өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим газар нутгийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тогтоолыг манай талд мөн мэдэгдэж, орон нутгийн тусгай зөвшөөрөлтэй талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэдэг нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт эрх бүхий байгууллага тодорхой газар нутгийг газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол доор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын *******0 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэсэн хуулийн зохицуулалтууд байдаг. сумын Засаг даргын зүгээс уг 2024 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн *******4/5 дугаартай тогтоолыг бүртгүүлэхээр 2023 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр Ашигт малтмалын газарт албан бичгээр хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын газраас 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн **************/240 дугаартай албан бичгээр уул уурхайн кадастрын бүртгэлийн систем нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бүртгэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******0/*******006 дугаартай албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй танай талбай улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газартай давхцалгүй байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр лавлагаа, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газар руу хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 03 дугаар сарын *******4-ний *******/**************56 дугаартай албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бүртгүүлэхээр ирүүлснийг бүртгэх боломжгүй гээд буцаасан гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн. Тийм учраас хариуцагч талаас гаргаж өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр болоогүй. Манай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна..” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч тал 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******/******* дугаартай сумын Засаг даргын гаргасан албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага гаргасан. Албан бичгийн агуулга нь түр хугацаагаар, тэр газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд газар олгох үйл ажиллагааг зогсоох тухай чиглэл ирсэнтэй холбогдуулан ирүүлсэн хүсэлтийг түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Танай компанитай гэрээ байгуулахаас татгалзсан агуулга энэ хүсэлтэд дурдагдаагүй байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.3.4-д зааснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал үүсэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй үндэслэл тогтоогдож байна.
Хоёрт газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...Энэ хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаар авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн *******4/05 дугаартай зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай гээд тогтоол байгаа. Энэ тогтоолоор маргаан бүхий газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулаад нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй. Шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, захиргааны байгууллага болон шүүхэд хандсан баримтууд ирүүлээгүй нь тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна гэж харахаар байна. Тэгэхээр шүүхийн зүгээс даалгах байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” зааснаар хууль бус шийдвэр гаргахыг нэхэмжлэгч талаас шаардаж байна. Яг ямар үндэслэлээр шийдвэрийг хууль бус гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Газрын тухай хуульд зааснаар гэрээ байгуулах, батлуулах эрх хэмжээ сумын Засаг даргад байхгүй. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4 дэх хэсэгт сумын газрын даамлын эрх хэмжээний талаар хуульчилсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт Засаг даргын шийдвэрийг үндэслээд иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох асуудал нь газрын даамлын бүрэн эрхэд хамаардаг. Өөрөөр хэлбэл энэ хуулиараа гэрээ байгуулах үйлдлийг Засаг дарга хийдэггүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээ байгуулах эрх хэмжээний үүрэг Засаг даргад байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
...Газрын тухай хуулийн 3.*******.4, 3.*******.8 дэх хэсэгт газар ашиглах, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох талаар хуульчилсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тал хуульд заасан, нотлох баримтын шаардлагаа хангасан бичиг баримт ирүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Шаардлага хангаагүй хүсэлт гаргачхаад тэрийг нь шийдэх боломжгүй гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас “...Хариуцагч талаас Газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан агуулгаар хариу өгөөгүй. Засгийн газраас чиглэл өгсний дагуу шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн гээд байдаг. Засгийн газраас өгсөн чиглэлүүдийг нь харахад ашигт малтмалын зөвшөөрөлтэй газрыг ашиглахтай холбоотой бүртгэл хэвийн үргэлжилж байсан. Зөвхөн шинээр газар олгохыг хориглосон агуулга бүхий чиглэл ирсэн байдаг. Манай байгууллага шинээр газар авч, эзэмших талаар маргаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.2 дэх хэсэгт харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.******* ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх эдэлнэ гээд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******.8 ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд метрогоор дамжин өнгөрөх шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах гээд тус хуулийн 27.*******.**************-т холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ус ашиглах эрхтэй байхаар тус тус хуульчилсан. Үүний дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газар ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахын тулд газар ашиглах гэрээг сумын Засаг даргатай байгуулахаар хүсэлтээ гаргасан. Энэ хязгаарлаад байгаа чиглэлүүдээр нь шинээр газар олгох асуудлыг л хязгаарласан болохоос биш манай ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон, үйл ажиллагааг хязгаарласан, хориглосон зүйл байхгүй...” гэж,
3. Хариуцагч талаас “...Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хохироогоод байгаа талаар тайлбар хэлсэнгүй. Газрын тухай хууль ерөнхийдөө ******* Улсад газар эзэмших, ашиглах, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулсан хууль байдаг. Хууль дээр өөрөө гэрээ байгуулах эрх хэмжээг газрын даамалд олгосон. Засаг даргад гэрээ байгуулах эрх олгосон зохицуулалт байхгүй. Тэгэхээр хуулийнхаа дагуу гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл өөрөө хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.*******3 дахь хэсэгт тусгай хэрэгцээний газарт үйл ажиллагаа явуулах, газар ашиглах, ашигт малтмал олборлох зэргийг мөн хуулиараа хориглож өгсөн. Тэгэхээр тусгай хэрэгцээнд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр явж байгаа. Үүнийг хүчингүй болгосон зүйл хэргийн хүрээнд авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. ******* аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны *******2 дугаар сарын 09-ний өдрийн 9/*******0 дугаар тогтоолоор “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталж, уг тогтоолын хавсралтад мөн сумын 2 дугаар баг /Баясах/-ийн “” нэршилтэй газарт ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбай /900000м2/, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж барих /40000м2/ зориулалтаар нийт 940000м2 буюу 94 га газрыг тус компанийн -0*******9*******37 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн дотор ашиглуулахаар тусгагдсан, энэ тусгагдсан эдэлбэр газар /94 га/ нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа болон тусгай хэрэгцээний, хориглосон, хязгаарласан газруудтай давхцалгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны *******0/940, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мөн оны 70 дугаар албан бичиг, 2024 оны 04 дүгээр албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн “Ашигт малтмал ашиглалтын -0*******9*******37 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй нэгж талбарыг харуулсан зураг” зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[*******] тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.
5. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн *******0/0******* дүгээр тогтоолоор[2] дээрх 9/*******0 дугаартай тогтоолын хавсралтын “уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж явуулах” зориулалтаар тусгагдсан нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 94 га газрыг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч шийдвэрлэжээ.
5. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Газрын хэвлий, ...байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, 55 дугаар зүйлийн 55.******* дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ...газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ...сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна”, 20 дугаар зүйлийн 20.*******.2 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус зааснаас үзвэл газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар буюу тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхаар хуульчилсан.
6. Ашигт малтмалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах...”-аар, 27 дугаар зүйлийн 27.*******.8-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах”, 27.*******.**************-т “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.*******-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байна.
7. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ байгуулах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “...газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ...аж ахуйн нэгж… газрын төлбөрийг ...хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “******* ******* ******* *******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-0*******9*******37 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээрээ /дотор/ ашигт малтмал олборлохын тулд газар ашиглах /тухайлбал: ил уурхайн, хөрсний, хаягдлын, нүүрсний овоолго, засварын болон уурхайн кемп бий болгоход/ тохиолдолд гэрээ байгуулах, улмаар газрын төлбөрийг хоёр дахин өсгөж төлөх үүрэгтэй байна.
8. ******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.5, 30 дугаар зүйлийн 30.*******, 33 дугаар зүйлийн 33.*******-д зааснаар хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд ******* улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй.
9. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой.
*******0. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах эрхийг хязгаарласан хууль бус байх тул ******* аймгийн сумын Засаг даргын газар эзэмших гэрээ байгуулахаас татгалзсан нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3, *******06.3.*******2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. ******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн *******, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 20 дугаар зүйлийн 20.*******.2, 55 дугаар зүйлийн 55.*******, Ашигт малтмалын тухай хуулийн 27.*******.8, 27.*******.**************, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан “******* ******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.2, **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар *******4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ