Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00084/И |
Дугаар | 137/ШШ2024/00130 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2024/00130
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Ц овогтой Т-ийн нэр дээр гарсан 550125 дугаартай 1983 оны 04 сарын 22-нд олгогдсон Цэргийн батлах, Улсын барилгын хорооны харъяа Дорноговь аймаг дахь карьерийн аж ахуйн даргын 1989 оны 01 сарын 04-ны өдрийн 02 тоот тушаал, Дорноговь аймгийн аж ахуйн даргын 1989 оны 02 сарын 23-ны өдрийн 22 тоот тушаал, Дорноговь карьерийн аж ахуйн даргын 1993 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаал, Монгол Улсын хилийн цэргийн удирдах газрын даргын 1995 оны 08 сарын 24-ний өдрийн 712 тоот тушаал, Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн а/1728 дугаартай архивын лавлагаа зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Ц-ийн Т мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б