Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2024/0004

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр                                     120/ШШ2024/0004                                            Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                        

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх *******алдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх *******алдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх *******алдаанаар,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б*******,

Гуравдагч этгээд: Б.М******* ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.*******заяа нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

 Шүүх *******алдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Н.Б*******, гуравдагч этгээд Б.М*******, түүний өмгөөлөгч Д.*******заяа, шүүх *******алдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

  2. “******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15-01 тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...тус компанид хүнд даацын автомашины жолооч Э.Э******* нь Терминалын тээвэрт ажиллаж байгаад бие нь өвдөн, эмнэлэгт хүргэгдэх замд нас барсан, үйлдвэрлэлийн болон түүнтэй адил хүчин зүйлсийн нөлөөнд өртөөгүй, Шүүх шинжилгээний дүгнэлт өвчний улмаас нас барсан гэж тогтоогдож байна...” гэж дүгнэн 2023 оны 07 дугаарын сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг[1] гаргажээ.

3. Хариуцагч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б******* нь дээрх актад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ хийн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг[2] гаргасан байна.

4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт болох дээрх “Дүгнэлт”-ийг эс зөвшөөрч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2382 дугаар албан бичгээр “...улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх хариуг хүргүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурьджээ.

5. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ******* дүгээр дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээд байгаа тул дараах үндэслэлээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1. Манай компанийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь “жолооч Э.Э******* нь ..эмнэлэгт хүргэх явцад замд нас барсан, ХАБЭА-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, ЗГ-ын 269 дүгээр тогтоолын 5.1-д заасныг үндэслэн судлан бүртгэхэд талийгаачийн үхлийн шалтгаан ХАБЭА-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасанчлан үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд тулгуурлан Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь “үйлдвэрлэлийн осол болоогүй” хэмээн 2023.07.04-нд дүгнэсэн. Тэгэхээр уг актыг баталгаажуулсан гэж үзвэл үйлдвэрлэлийн осол болоогүй гэсэн дүгнэлт гарах ёстой ч эсрэгээрээ буюу үйлдвэрлэлийн осол хэмээн дүгнэсэн тул баталгаажуулалт хийгдээгүй болно.

2. Талийгаач Э.Э*******ын цогцост хийсэн шүүх шинжилгээний 2023.06.27-ны 72 дугаар дүгнэлтэд “ердийн өвчний улмаас буюу зүрхний *******ц дутагдал гэх оноштойгоор нас барсан байна” хэмээн дүгнэсэн. Тэгэхээр Э.Э******* нь өвчний улмаас нас барсан байхад үхлийн шалтгааныг нь үйлдвэрлэлийн осолд орсон хэмээн дүгнэх нь буруу юм.

3. ******* дүгээр дүгнэлтэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг "ажлын байр" гэж тодорхойлсон байдаг. Талийгаач Э.Э******* нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ******* сумын гэх газар байрлах терминалын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал муудсан болох нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын холбогдох материалуудаас нотлогдож байна” гэжээ.

Хуулийн дээрх заалт болон болсон үйл явдалтай огт маргахгүй.

Харин биеийн байдал муудах болсон шалтгаан нь юу байсан бэ гэдэгт асуудал байгаа ба өвчний улмаас нас барсан болох нь тодорхой байхад зөвхөн “ажлаа хийж байсан” гэдэгт нь ач холбогдол өгөөд байгаа нь буруу юм.

4. ******* дүгээр дүгнэлтэд “Э.Э******* нь терминалын тээвэрт ажиллаж байх үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр биеийн байдал муудан, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх заалт (ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед) -д хамаарч байх тул актыг хянан баталгаажуулав” гэжээ.

Э.Э*******ын биеийн байдал муудсан тул ажлаас нь буулгаж, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлж, улмаар дараагийн шатлалын эмнэлэг руу хүргэх явцад нас барсныг ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан хэмээн дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нас барсан шалтгаан нь ажил олгогчийн буруутай буюу хууль бус ямар нэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ёстой ч тийм зүйл огт байхгүй байна. Тэгэхээр ажил олгогчийн буруутай үйлдлийн талаар дүгнэлтэд ямар нэг байдлаар заагаагүй байх тул дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд “хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах” эрх зөрчигдөх гээд байгаа тул хамгаалуулах зорилгоор тус шүүхэд хандаж байгаа, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний улсын ахлах байцаагчийн 2023.07.07-ны Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү…” гэжээ.

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар  сарын 27-ны өдөр талийгаач нь ажлын байран дээр биеийн байдал нь муудаж улмаар эмнэлэгт хүргэгдэх явцдаа нас барсан байдаг. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх үндэсний төв дүгнэлтээ гаргаад Улсын ахлах байцаагчид хүргүүлснийг Улсын ахлах байцаагч баталгаажуулсан хэрнэ үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн байсан. Тиймээс уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд гаргасан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас татгалзсан хариу ирсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комисс нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөнд автаагүй байна гэж дүгнэсэн.

          Хоёрдугаарт шүүх шинжилгээний дүгнэлт нь ердийн өвчний улмаас нас барсан гэсэн онош гаргаад дүгнэсэн. Тиймээс ердийн өвчний улмаас нас барсан байхад үйлдвэрлэлийн осол гэж дүгнэдэг нь буруу юм гэж үзэж байгаа.

Гуравдугаарт ажлын байранд бие нь муудсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиараа үйлдвэрлэлийн осолтой байна гэж Улсын ахлах байцаагч дүгнээд байгаа. Тэгтэл ажлын байранд бие нь муудсан хэдий ч үхлийн шалтгаан нь өвчний улмаас гэж байгаа. Тэгэхээр нөгөө шалтгааныг нь харах хэрэгтэй болох байх гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

          Дөрөвдүгээрт ажлын байранд бие нь муудаад яаралтай тусламж үзүүлэх явцдаа нас барсан. Тэгэхээр яг ажлын байрандаа нас барсан гэдэг үндэслэл буруу юм. Улсын ахлах байцаагчийн дүгнэлт дээр ажил олгогчийн буруутай үйлдлийн талаар, ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас амь нас хохирсон гэдэг дүгнэлт гараагүй. Ийм 4 үндэслэлийн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

          6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ажил олгогчийг сургалтад хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй гэдгээр буруутгаж байгаа боловч дүгнэлтэд тэр талаар тусгаагүй.  Үйлдвэрлэлийн осол гэж дүгнэхийн тулд ажил олгогчийн ямар нэг буруутай үйлдэл шалтгаант холбоо байх ёстой.

...Амралт, завсарлагагүй ажиллуулсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Бид мэргэшсэн эмчийн дүгнэлтэд итгэж түүнд үндэслэж компани өөрийн орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг гаргасан. Орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг хянан баталгаажуулж, үр дагаврын хувьд нөхөн төлбөр олгох үндэслэлүүд болно гэсэн учраас сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт болж байна. Тиймээс үүнийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх *******алдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн нэхэмжлэлд дурдсан асуудал бүрээр дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20,-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг; гэж тодорхойлсон байдаг. Хуульд түүнтэй адилтгах хүчин зүйл гэж тусгасан ба аюулын хүчин зүйлд хими, физик, механик, биологи, сэтгэлзүй-физиологийн, биеийн хүчний-эргономикийн гээд олон хүчин зүйл багтдаг билээ. Иймд аюулын хүчин зүйлд зөвхөн механик зүйлд өртөх, хими физикийн нөлөөнд автаж хордохыг ойлгож болохгүй юм.

Талийгаач Э.Э*******ын цогцост хийсэн Шүүх шинжилгээний Шинжээчийн дүгнэлтээр “тэлэгдлийн кардиомиопати, зүрхний *******ц дутагдал” гэх дүгнэлт гарсан хэдий ч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхгүй гэсэн асуудал биш юм. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно/, 2.1.1-д /ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед/ гэж заасан бөгөөд энэхүү дүрэмд ердийн өвчөөр өвдөн нас барвал үйлдвэрлэлийн осол судлан бүртгэхэд хамааралгүй гэсэн зохицуулалт байхгүй харин ч дүрмийн 2.1-д өвчилсөн гэж тодорхой заасан байгаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан 'Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-ын дагуу ажил олгогч нь ажилтныг урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамруулах үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэг нь тухайн ажилтан тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг тодорхойлох зорилготой ба хугацаат үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж, өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилготой. Үйлдвэрлэлийн ослын актад бүрдүүлсэн материалд Супернова эмнэлэгт ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан үзлэгийн дүгнэлт байх бөгөөд талийгаач Э.Э*******ыг хамруулсан эсэх нь тодорхойгүй мөн хугацаат үзлэгт /1 жил тутам/ хамруулаагүй байна.

Хэрэв тухайн үзлэгүүдэд Э.Э*******ыг хамруулж, өвчнийг эрт илрүүлсэн бол өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Ажил олгогчоос ажилтны эрүүл мэндэд анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атал талийгаачийг өвчний улмаас нас барсан гэж явцуу шийдвэр гаргах нь буруу юм. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4     дэх заалтын дагуу ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй нь осолдогчийн ар гэрийг хохироож байгаа үйлдэл юм.

Э.Э*******ын биеийн байдал ажлын байранд ажлаа хийж байгаад муудсан болох нь үйлдвэрлэлийн ослын акт, бусад баримт, гэрчийн мэдүүлгүүдээс нотлогдож байгаа. Эрүүл саруул байж байгаад эмнэлэгт рүү хүргэгдэх явцад нас бараагүй, ажлын байранд биеийн байдал муудсаар замдаа нас барсан нь маргаангүй байна. Талийгаач нь нас бараагүй өвчилсөн байсан ч тус аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүрэгтэй. Энэ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед/ заасан тохиолдолд хамаарч байгаа юм. Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэж, баталгаажуулах нь ослын гэм буруутанг хайх тогтоох асуудал огт биш юм. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад /...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно/ гэж заасан байдаг тул танай компани болон ажил олгогчийн буруутай үйлдлийг миний бие тогтоохгүй болно.

Цаашид ******* ******* ******* ******* ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1,125.1.2 дахь заалт болон дүгнэлтийг үндэслэн талийгаач Э.Э*******ын гэр бүлд нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

8. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа: Ажлын байран дээр амь нас болон эрүүл мэнд хохирсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж дүгнэлт гаргасан. Улсын ахлах байцаагчийн дүгнэлт болон дээд шатны байгууллагад гомдол гаргасан. Тэрийг үгүйсгэсэн дүгнэлтүүд байгаа. Гэхдээ тухайн өдөр талийгаач амрах ёстой байсан боловч ээлжнээс нь буулгаагүй. Биеийн байдлыг нь бүрэн үнэлээгүй. Ажлын байран дээр компанийн эмч нар, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн мэргэжилтнүүд бүгд байсан. Яагаад арга хэмжээ аваагүй вэ, энэ бол 100 хувь ажил олгогчийн буруу байхад ийм байдлаар жил тойруулж манай ар гэрийг хэцүү байдалд оруулсан. Энэ бол үйлдвэрлэлийн осол мөн. Тэр хүн ажлаа хийгээд явж байсан. Үйлдвэрлэлийн осол биш гээд маргаад байгаа нь ёс зүй болон хууль эрх зүйн хувьд байж боломгүй үйлдэл. Энэ бол үйлдвэрлэлийн осол мөн.

...Компанийн буруутай үйлдлээс болж үйлдвэрлэлийн осол гарсан гэж тогтоогдсон тохиолдолд нөхөн олговор олгоно эсэн буруу ойлголттой байна. Үйлдвэрлэлийн осол гэдэг хувь хүнээс шалтгаалсан, техник тоног төхөөрөмжөөс шалтгаалсан байж болно. Хувь хүний буруутай үйлдлээс болсон байсан ч ажилтан ажлаа хийж байгаад гэмтсэн, бэртсэн, нас барсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцогдоод нийгмийн даатгал, нөхөн олговор авна. Зөвхөн байгууллага буруутай тохиолдолд нөхөн олговор олгоно гэсэн зүйл биш. Мэргэжлийн хүний хувьд мөн ар гэрийн хохирогчийн хувьд маш их гомдолтой байна гэв.

 

          8.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөх” гэж заасан. Улсын ахлах байцаагчийн гаргасан дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт заасныг барьсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогчийн шууд ба шууд бус хяналт доор байх бүх байрыг ажлын байр байна гэж заасан. Тэгэхээр амь авагчийн хувьд ажлын байран дээрээ ажлаа хүлээлцэж өгөөгүй, ажил хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осолдсон.

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл заасан үйлдвэрлэлийн осол, *******ц хордлого,тэдгээртэй адилтгах нөхцөл байдал гарсан тохиолдолд ажил олгогч нь 24 цагийн дотор шуурхай арга хэмжээг авч комисс байгуулна гэж заасан. Комиссын хувьд тухайн ослоос өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр комисс байгуулагдсан. Амь аврагчийн амь хохирсон асуудал 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 21 минутын үед хажууд ажиллаж байсан хүндээ миний бие муудаад байна, би явах чадваргүй байна гэж хэлээд  амь нас хохирсон. Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлого судлан бүртгэх дүрэмд улсын байцаагч нь тусгайлан дүгнэлт гаргана, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай сургалт орно гэж заасан. Гэтэл зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд сургалт хийсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22 дахь хэсэгт тодорхой заасан эрсдэлийн түвшин их, ажлын байр, хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байх гэж заасан. Амь нас хохирогч өөрөө хилээр гарч явдаг,  тээврийн хүнд даацын тээврийн жолооч буюу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг.

Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн нөхцөл буюу хүнд нөхцөлдөх ажлын байрны ачааллыг үүсгэсний улмаас тухайн хүний бие муудаж, амь нас хохирсон. Мөн шинжээч эмчийн дүгнэлтийг ердийн өвчин гэж тайлбарлаж байна. Тийм зүйл гараагүй. Зүрхний гэнэт цочмог дутагдлын улмаас нас барсан гэж байгаа. ...Ээлж нь солигдоогүй, ажлын байрны тодорхойлолт зөрчсөн чиг үүргийг ажил олгогч олгосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалтыг тусгай эрх авсан сургалтын төвөөр хийлгэнэ гэж заасан. Гэтэл аюултай тээвэр, үйлчилгээ хийж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь сургалтаа хийчихсэн. Өөрсдөө үзлэг хийчихээд, тэрийгээ бид нар үзлэгт хамруулсан гэж байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн ослын актыг бүртгэхдээ хууль тогтоомж, дүрэм журмаа бариагүй.

Комиссын шийдвэрийн хамт комиссын тусгайлан дүгнэлтийн маягт байдаг. Тусгайлан дүгнэлтэд гэмт хэргийн улмаас үүссэн эсвэл өөр шалтгаан хүчин зүйл болох согтууруулах ундаа, мансууруулах бодис, технологийн журам зөрчсөн зэргийг тогтоохоор тусгайлсан тэмдэглэлийг үйлддэг. Түүнээс биш тухайн үйлдвэрлэлийн осол мөн бишийг тогтоосон акт биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “ажил олгогч нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг заавал хийлгэнэ, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж баталгаажуулсан байна, бүх ажилтныг сургалтад хамруулж, зааварчилгаа авч шалгалтад тэнцсэн байна” гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр “Шаардлагатай тохиолдолд хувийн мэдээллийг ажилтнаас авах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч төрийн захиргааны байгууллага буюу төрийн хяналтын чиг үүргийг дотоод хяналтаар хэрэгжүүлэх эрх хэмжээнд заасан үйлдэл хийсэн. Энэ үйлдэл нь хуулийн дагуу хийгдсэн учраас Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх *******алдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч талаас “комиссын дүгнэлтийг баталгаажуулсан хирнээ үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн, үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөнд автаагүй, шинжээчийн дүгнэлтээр ердийн өвчний улмаас нас барсан гэсэн онош гарсан байхад үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн нь буруу, ажлын байран дээр бие нь муудсан хэдий ч сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байхад ажлын байрандаа нас барсан гэсэн нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий актад ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэдэг дүгнэлт гаргаагүй” гэх,

3. Хариуцагчаас “Үйлдвэрлэлийн осолыг судлан бүртгэх үүрэг нь ажил олгогчийн үүрэг, энэ үүргийн дагуу гарсан актыг хүлээн зөвшөөрөөгүй учир дүгнэлт гаргасан, хууль, дүрэм зөрчөөгүй, ердийн өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй гэсэн заалт эрх зүйн актуудад тусгагдаагүй, улсын байцаагчийн зүгээс шууд ажилтны эсхүл ажил олгогчийн буруутай үйлдлээс болж хүний амь хохирсон гэж дүгнэлт гаргах боломжгүй” гэх,

4. Гуравдагч этгээдийн зүгээс “тухайлсан өвч байгаагүй, ажлаа хийгээд л явж байсан, ажлын байрны ачааллыг үүсгэсний улмаас бие нь муудаж, амь нас нь хохирсон, үйлдвэрлэлийн осол биш гээд маргаад байгаа нь ёс зүйн болон хууль зүйн хувьд байж боломгүй үйлдэл гаргаж үлдэж байгаа бидний эрх ашиг сонирхолыг зөрчиж байна, улсын байцаагчийн дүгнэлт хууль зөрчөөгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан. Хуулийн заалт болон болсон үйл явдалтай холбогдуулан талууд маргаагүй.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, *******ц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, *******ц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, *******ц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, *******ц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, *******ц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, *******ц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, *******ц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс /өмчийн бүх хэлбэр/ үйлдвэрлэлийн осол, *******ц хордлого гарах бүрд тус осол, *******ц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[3] үзэхэд “******* ******* ******* *******” ХХК-нд хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан Э.Э******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын “” гэх газарт байрлах терминалын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ биеийн эрүүл мэндийн байдал нь муудан, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан болох нь тогтоогдож байна.

8. Энэхүү осолтой холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15-01 тушаалаар[4] байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...тус компанид хүнд даацын автомашины жолооч Э.Э******* нь Терминалын тээвэрт ажиллаж байгаад бие нь өвдөн, эмнэлэгт хүргэгдэх замд нас барсан, үйлдвэрлэлийн болон түүнтэй адил хүчин зүйлсийн нөлөөнд өртөөгүй, Шүүх шинжилгээний дүгнэлтээр ердийн өвчний улмаас буюу зүрхний *******ц дутагдал гэх оноштойгоор нас барсан байна...” гэж дүгнэн 2023 оны 07 дугаарын сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг[5] гаргаж, уг актыг хариуцагч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б******* хянаад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ /гар бичмэлээр/ хийн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт[6] гаргасан.

9. Хэдийгээр дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т зааснаар улсын байцаагч нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг хууль, журам дүрмийн дагуу гарсан талаар хянан шалгаж, актыг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар заасан боловч уг шийдвэр нь ямар хэлбэрээр гарах талаар хууль болон дүрэмд нарийвчлан тусгаагүй байх тул хариуцагч Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг хянаж, шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийн дагуу дээрх байдлаар актад гар бичмэлээр тэмдэглэл үйлдэж, тэмдэг дарж баталгаажуулан, дүгнэлт гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй, дээрх хууль, дүрмийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан “комиссын дүгнэлтийг баталгаажуулсан хирнээ үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн” гэх дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9"ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Хоёр дахь хэсгийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, “Ажлын байрны тодорхойлолт”[7]-д заасан гүйцэтгэх үүргээс харвал осолдогч Э.Э******* нь “******* ******* ******* *******” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох улс хоорондын байнгын ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хийж гүйцэтгэх ажил эрхэлдэг байсан, 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын “” гэх газарт байрлах терминалын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ биеийн эрүүл мэндийн байдал нь муудан анхан шатны тусламж авч, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байх тул дээрх хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.

11. Мөн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ын үндэслэл болсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар дүгнэлтээр[8] “...ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй, тэлэгдлийн кардиомиопати тогтоогдлоо, Э.Э******* нь дээрх өвчний улмаас зүрхний *******ц дутагдлаар нас баржээ...” гэж дүгнэжээ.

12. “Үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Хоёр дахь хэсгийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, *******ц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж зааснаас үзвэл ажлын байран дээрээ мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн нь нотлогдсоноор тус нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд шууд хамруулан үзэх үндэслэл нь хязгаарлагдахаар байх ба энэхүү маргааны тухайд осолд өртөгч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн, мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртөн, нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул “...ажлын байран дээрээ ердийн өвчний улмаас биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар эрх зүйн актад тодорхой тусгагдаагүй...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

13. Гуравдагч этгээдийн зүгээс “компанийн зүгээс “Супернова” эмнэлэгт ажилчдаа үзлэгт хамруулахдаа осолдогчийг хамруулсан эсэх нь тодорхойгүй, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, хорь хоногоор сунгаж ажиллуулснаас болж ажлын ачаалал авсны улмаас нас барсан” зэрэг үндэслэлээр маргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайлан тайлбар гаргаж мэтгэлцээгүй, уг эмнэлгийн үзлэгт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд осолдогч Э.Э******* хамрагдсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай компани ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж байгаа, харин хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх гээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний төвд хүсэлтээ гаргасан байгаа” гэх тайлбар гаргасан хэдий ч эдгээрийг маргаан бүхий актын үндэслэл болгоогүйг дурьдаж байна.

14. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч Дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт болох Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

15. Иймд “******* ******* ******* *******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “******* ******* ******* *******” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн *******аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн *******аамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

[1] Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 30, 32-36, 39, 45-53 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 37-38, 72-85 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас