| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04631/И |
| Дугаар | 183/ШШ2024/03773 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03773
2024 оны 09 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03773 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Эрчим дугаар байр, тоотод оршин суух, С овогт Э.С/РД:ШЖ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Эрчим дугаар байр, тоотод оршин суух, С овогт Д.Б /РД:ЧТ/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.С нэхэмжлэлтэй, Д.Б холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон эцэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Э.С урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ