Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2024/00141

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Х банк ХК-ийн хүсэлтээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж овогт Б-ийн М /РД:ЕЦ............./-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ж овогт Б-ийн М-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Ж овогт Б-ийн М-ын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарт нэн даруй мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ