| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00157/И |
| Дугаар | 137/ШШ2024/00151 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2024/00151
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар О-ийн Д гэх Д аймгийн Э сумын А-ын зам нэгдлийн 19... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн ...... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Д аймгийн Э сумын А-ын зам нэгдлийн 19... оны .... дүгээр сарын ....ны өдрийн ХАА-ын нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ш.... овогт О-гийн Д мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш овогт О-гийн Д /РД:........../-ыг Д.... аймгийн Э...... сумын “А....ын зам” нэгдлийн туслах бригадад 19.... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийг хүртэл ажилчин, бензин колонк, бойны сахиулаар, Д аймгийн Э сумын А-ын зам нэгдлийн Д хэсэгт 19....оны ...... дүгээр сарын ......-ны өдрөөс 19.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ