Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2024/00242

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          11          06                                       137/ШШ2024/00242                                  

     

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би,

 

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ... дүгээр хороо .......... дүгээр байр өөрийн байранд байрлах, Х.Х.б” ХК /УБД:, РД:, утас:, /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын  ... дүгээр баг, .... тоотод оршин суух, О овогт Б-ын Б /РД:, утас:/-т холбогдох,

 

Алдаатай гүйлгээг дур мэдэн зарцуулсны хохирол 11,800,000 төгрөг,  шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдох гарсан зардал 4,000 төгрөг нийт 11,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х.б”ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Х.Х.б” харилцагч Б.Б /РД:/ нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банкны ........... тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн Х.Б .... тоот данс-руу 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр 118 удаа нийт 11,800,000.00 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн.

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч Б.Б/РД:/ нь өөрийн эзэмшлийн Х.Б-ны .......... тоот данс руу 11,800,000.00 /арван нэгэн сая найман зуун мянга/ амжилттай шилжсэн Х.Х.б”-ны харилцагч Б.Б /РД:.../-ын эзэмшлийн ......... тоот данснаас хасагдаагүй Х.Х.б-ны ................ тоот бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данснаас хасагдсан.

Дээрх алдаатай шилжиж орсон мөнгө нь Х.Х.б-ны хөрөнгө болно.

Хариуцагч Б.Б /РД:/ нь алдаатай гүйлгээний улмаас өөрийн эзэмшлийн Х.б-ны .......... тоот дансанд шилжин орсон 11,800,000.00 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Х.Х.б-нд хохирол учруулаад байна. Х.Х.б-ны зүгээс Б.Б-тэй удаа дараа холбогдон, алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл банктай эргэн холбогдолгүй, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй, банкны хөрөнгийг мэдсээр байж үрэгдүүлсэн байна.

Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дахь "Хууль ёсны өмчлөгч. эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх. дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Б.Б /РД:./-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.Иргэн Б.Б /РД:.............../ дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж Х.Х.б-д учруулсан бодит хохирлын мөнгө болох 11,800,000.00 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 4,000 /дөрвөн мянга/ төгрөгийн хамт буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Б нь Худалдаа Хөгжлийн банкны нэхэмжилсэн 11,800,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х.б ХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан алдаатай гүйлгээг дур мэдэн зарцуулсны хохирол 11,800,000 төгрөг,  шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдох гарсан зардал 4,000 төгрөг нийт 11,804,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь алдаатай гүйлгээг дур мэдэн зарцуулсны хохирол 11,800,000 төгрөг,  шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдох гарсан зардал 4,000 төгрөг нийт 11,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох алдаатай гүйлгээг дур мэдэн зарцуулсны хохирол 11,800,000 төгрөг,  шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдох гарсан зардал 4,000 төгрөг нийт 11,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 101,907 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 101,907 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц