Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 137/ШШ2024/00244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2024       11         07                                          137/ШШ2024/00244                                 

     

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ..... дугаар хороо, О гудамж, М төв ... тоотод байрлах “А.П” ХХК /улсын бүртгэлийн дугаар .........., регистрийн дугаар ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Э сумын  ........ дүгээр баг Д багт оршин суух, А.А овогт Ч-ын Б /РД:, утас:......./-т холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 1,022,096.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.П”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...А.П” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4,750,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу 1190130101000767 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ”-үүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан 1 ширхэг "IPHONE 13 PROMAX" гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшлыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах "барьцааны гэрээ"-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн А.М” ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 86 хоног алдалттай болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь"-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 "зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлнө". Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ." тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч А.П” ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 1,022,096.92 төгрөг /нэг сая хорин хоёр мянга ерэн зургаан төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29,080.32 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... “А.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч овогтой Б /РД: нэхэмжлэлийн шаардлага 1,022,096.92 төгрөгийг биелүүлсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А.П” ХХК нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,022,096.92 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,022,096.92 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.  

Хариуцагч Ч.Б нь зээлийн гэрээний үүрэгт 1,022,096.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,022,096.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,080.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,540.16 төгрөгийг  хариуцагч Ч.Б-раас, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 14,540.16 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц