Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1029

 

 

 

 

 

  2022             10           27                                          2022/ДШМ/1029

 

    Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2109002010022 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М......... овгийн Ц-ын О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ аймгийн ................... суманд төрсөн, ... настай, .........., бүрэн дунд боловсролтой, .............. мэргэжилтэй, .........................., ам бүл ..., .................. хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ...................... дугаар гудамжны ........ тоотод оршин суух, /РД: ........................../,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон;

2. Х........... овгийн З................. Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................. төрсөн, ... настай, ............., бүрэн дунд боловсролтой, ....................  мэргэжилтэй, ....................., ам бүл ...., хүүхдийн хамт ........... дүүргийн ..... дугаар хороо, ............ ........... гудамжны .. дугаар байрны ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

3. Е........... овгийн Б-ын А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймагт төрсөн, .. настай, э.............., дээд боловсролтой, ....................... мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл .., ................... хамт ...................... дүүргийн ... дугаар хороо, ................ хотхон ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дүгээр хороо, .......... хорооллын .... дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

4. Т.... овгийн Т-ын Ч, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .............. хотод төрсөн, ... настай, э............., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ........... ажилтай, ам бүл .., ............ хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ....... хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

5. Б...... овгийн Б-ын Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, .. настай, э..........., дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл .., ............ хамт ............ дүүргийн .. дугаар хороо, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дугаар хорооны ... дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Шүүгдэгч Ц.О нь өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод иргэн З.Т-д 2.500.000 төгрөгийг өгч хөлслөн, мөн иргэн Б.А, Т.Ч, З.Т нараар буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар оролцсон,

шүүгдэгч З.Т нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод Б.А-ээр буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд зуучилж, 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч дэмжлэг үзүүлэх аргаар хатгагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Б.А нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Б.Н-ийг ятгаж цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Т.Ч нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Н-ид 1.200.000 төгрөгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

шүүгдэгч Б.Н нь 2015 оноос 2021 оны хооронд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэлт хяналтын төвийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг “....” бүртгэлийн программ дээр ажиллаж байх хугацаандаа өөрийн олж авсан мэдээллийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тус төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийг сүлжээнд хууль бусаар халдаж, иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан мэдээллийг устгаж, урьдын төлөвт нь өөрчилсөн,

шүүгдэгч З.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцон, улмаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод Ц.О-аас авсан бэлэн 2.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

шүүгдэгч Т.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод оршин суух иргэн З.Т-гээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

шүүгдэгч Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод оршин суух иргэн З.Т-гээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс иргэн Т.Ч-аар дамжуулж өгсөн 1.200.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

З.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч, Б.Н нар нь хамтран оролцож цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд, мөн шүүгдэгч З.Т, Т.Ч. Б.Н нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №406922 дугаартай жолооны үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.А, Т.Ч, З.Т нарт оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох мөнгийг шүүгдэгч З.Т-гээс 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Чаас 300.000 төгрөг, шүүгдэгч Б.Н-оос 1.200.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ц.О, Б.Н, Б.А, Т.Ч. З.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...З.Т би Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байсныг хууль бусаар бусдад дамжуулан Оаас 2.500.000 төгрөг авч, өөрөө 1.000.000 төгрөгийг хууль бус гэдгийг мэдсээр байж хувьдаа ашигласан, 1.500.000 төгрөгийг Аээр зуучлуулж бусдад өгснөө үнэн зөвөөр мэдүүлж, хууль зөрчснөө хүлээн зөвшөөрч байна.

З.Т би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Өөрийн буруу үйлдлээ огтоос зөвтгөж гомдол гаргаагүй, иргэн хүнийхээ хувьд чинь сэтгэлээсээ гэмшиж байна.

Миний бие өрх толгойлсон насанд хүрээгүй 17 настай охины хамтаар амьдардаг. Охин маань энэ жил оюутан болж байгаа бөгөөд маш чухал цаг үе нь таарж ээж нь болох надаас маш их зүйл шалтгаалж байгаа. 100 хувь миний хүчин зүтгэлээс охины маань хувь тавилан, хэтийн амьдрал нь шийдэгдэх мөч ирээд байна. 2 жил ковид гээд амьдрал ахуйн байдал дордсон. Миний өөрийн бие гадны нөлөөгөөр тархины суурь гэмтлийн улмаас зүүн чих нь 55 хувиар, баруун чих нь 35 хувь сонсголоо алдаж, хоёр хэнгэрэг цоорсны улмаас хугацаа алдаж огт эмчилгээ хийлгэлгүй явснаас эрүүл мэндийн байдал тааруу болж хоёр чихэндээ ээлжлэн зайлшгүй хагалгаанд төлбөртэй орох болсон. Мөн хамарын хагалгаанд орох шаардлагатай гэсэн ба бас бамбай булчирхайн зангилаа 2 дахин томорсон, зайлшгүй авах шаардлагатай гээд эрүүл мэндийн хүнд асуудлууд үүссэн.

Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өрх толгойлсон эх, эрүүл мэндийн байдал, насанд хүрээгүй охинд минь тулгамдаж байгаа асуудлуудыг минь харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас салж байсан ба дээрх гэмтэл нь гэр бүлийн хүчирхийллээс үүссэн...” гэжээ.

Прокурор М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийн хянаж үзээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатын шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзаж үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч З.Т-гийн үйлдэлд ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.О нь өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод иргэн З.Т-д 2.500.000 төгрөгийг өгч хөлслөн, мөн иргэн Б.А, Т.Ч, З.Т нараар буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар оролцсон,

шүүгдэгч З.Т нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод Б.А-ээр буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд зуучилж, 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч дэмжлэг үзүүлэх аргаар хатгагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Б.А нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Б.Н-ийг ятгаж цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Т.Ч нь иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Н-ид 1.200.000 төгрөгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

шүүгдэгч Б.Н нь 2015 оноос 2021 оны хооронд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэлт хяналтын төвийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг “....” бүртгэлийн программ дээр ажиллаж байх хугацаандаа өөрийн олж авсан мэдээллийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тус төвийн үйл ажиллагаанд ашигладаг “....” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийг сүлжээнд хууль бусаар халдаж, иргэн Ц.О-ын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан мэдээллийг устгаж, урьдын төлөвт нь өөрчилсөн,

шүүгдэгч З.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцон, улмаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод Ц.О-аас авсан бэлэн 2.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

шүүгдэгч Т.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод оршин суух иргэн З.Т-гээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

шүүгдэгч Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.О-тай тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 124 тоотод оршин суух иргэн З.Т-гээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс иргэн Т.Ч-аар дамжуулж өгсөн 1.200.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-гийн “...Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв нь цагдаагийн байгууллагад захиргааны хяналтыг хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг хариуцаж хийдэг. Үүнд: зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох, шалгалт авах үндсэн үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Дээрх үндсэн үүргүүдээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хувьд дараах үйлчилгээг үзүүлж, бүртгэл хяналтыг тогтоодог. Үүнд: Жолооны курст суралцсан иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэн иргэдэд жолооны үнэмлэх олгож бүртгэлд авдаг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, жолооны үнэмлэхийн хугацаа дууссан, жолоодох эрх хасуулсан хугацаа дууссан иргэдээс 6 цагийн давтан сургалтад хамрагдсан эсэхийг үндэслэн жолооны үнэмлэх олгож бүртгэлд авдаг. Тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн онооны бүртгэлийг явуулдаг. Зөрчлийн оноо дууссан иргэдэд давтан сургалтад хамруулж оноо олгодог. Олон улсын жолооны эрхийн бүртгэл, олголтын үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын .... программ дээр жолоодох эрхтэй холбоотой бүх мэдээлэл бүртгэгддэг. Манай байгууллагын үйл ажиллагаа жолоочийн бүртгэл, мэдээллийн санг хариуцаж явж байгаа. Б.Н нь энэ программыг зохион бүтээсэн хүмүүсийн нэг нь юм. Б.Н-той өдий болтол яагаад харилцаа холбоотой байдаг вэ гэхээр программ дээр ямар нэгэн алдаа үүсэх, программ дээр ямар нэгэн хөгжүүлэлт хийх хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд ганцхан Б.Н бид нарт хийж өгдөг... Б.Н нь тухайн программыг явуулах эх код мэдэж байгаа. Эх код байхгүй бол манай технологийн төвөөс гаднын ямар ч хүн TPS гэдэг программд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийх, түүхийг нь устгах ямар ч боломжгүй. Эх кодыг мэддэг хүн нь ганцхан Б.Н юм. Гэтэл иргэн Ц.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан мэдээлэл тус программаас устгагдсан байсан. Уг мэдээлэл устгагдсанаар манай төвийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд алдаа гарч, манай байгууллагад хадгалагдаж байх ёстой мэдээлэл алдагдах хохирол учирсан. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын мэдээлэлд хууль бусаар халдаж, жолоочийн мэдээллийг устгаж биет бус хохирол учруулсан байна...” /2 хх 205-206/,

гэрч В.Б-ын “...Би Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжил хяналтын тасгийн лавлагааг архив хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Эрх хасагдсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг манай байгууллагаас сэргээх шийдвэр гаргадаг. Хугацаанаас нь өмнө жолоодох эрхийг сэргээх эрх нь зөвхөн надад байдаг. Бүртгэл хяналтын төвийн дарга давхар хянаж баталгаажуулснаар тухайн жолоочийн эрх сэргээгддэг. Дээрх байдлаар сэргээгдсэн тохиолдолд сэргээсэн алба хаагч болон баталж хянасан албан тушаалтны овог, нэр, PU дугаар, сэргээсэн огноо нь системээс тодорхой харагдаж байдаг. Би энэ ажлыг хариуцаж байгаа хүний хувьд хэлэхэд, Ц.О-т холбогдуулан шалгасан зөрчлийн материалтай уншиж танилцахад яалт ч байхгүй Ц.О гэх хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн дэслэгч Б Ганзориг гэдэг алба хаагч хассан байна. Тэгэхээр энэ хүний жолооны эрх хасагдсан гэж ойлгох нь зүйтэй. Бүртгэл хяналтын төвийн .... системд эрх хасагдсан талаарх мэдээлэл огт шивэгдээгүй байгаа, мөн Ц.О-ын жолооны эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн байдлаас үзэхэд, энэ нь мэргэшсэн IТ программын мэргэжилтэй хүний хийсэн үйлдэл байх боломжтой гэж үзэж байна...” /1 хх 34-36/,

гэрч Г.Б-ын “...Би Ц.О-ыг эрхээ хасуулсан өдрөөс нь хойш сүүлд мэдсэн. Тэрнээс яг тэр үед бол мэдээгүй. Одоо бол яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр мэдсэн гэдгээ нарийн тодорхой огноотой хэлж мэдэхгүй байна. Би Оын жолооны эрхийг сэргээж өгөөгүй. Харин одоогоос нилээн хэдэн жилийн өмнө хэсэг нөхдүүд хоорондоо жолооны эрх сэргээдэг хүн байдаг талаар хоорондоо ярьж байхыг нь сонсож байсан. Мөн утасны дугаарыг нь тэд хоорондоо ярьж байхыг нь сонссон учраас хожим хойно хэрэг болж магадгүй гээд утасны дугаарыг нь /88116668/ цээжилчихсэн байсан юм. Тэгээд О жолооны эрхээс хасуулчихсан гэж надад ярихаар нь би “надад нэг жолооны эрх сэргээдэг гэж өөрийгөө бусдад ярьсан хүний дугаар байгаа шүү, үнэн эсэхийг нь мэдэхгүй, би утасны дугаарыг нь цээжлээд авчихсан байсан юм, чи яриад үзээч” гэж хэлсэн. О тэгж хэлсний дагуу тэр хүнтэй өөрөө холбогдсон байх...” /1 хх 42-43/,

гэрч Ц.У-ын “...Тэр өдөр О надтай холбогдоод “эгчээ мөнгө зээлчих дүү нь жолооны эрхээ хасуулчихсан юм. Одоо харин нэг хүн эрхийг маань сэргээж өгье гэсэн. Тэр хүнд өгөх мөнгө хэрэгтэй байна, та зээлээч би 2, 3 хоногийн дараа буцаагаад өгчихнө” гэхээр нь би өөрийн дансанд байсан 2.000.000 төгрөгийг дүү От зээлүүлсэн юм. Би Ц.О-ыг жолооны эрхээ хасуулсан гэдгийг бол мэдээгүй байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надтай холбогдоод “эгчээ мөнгө зээлчих” гэхээр нь би “яах гэж байгаа юм, юунд хэрэглэх гээд байгаа юм” гээд элдэв янзаар асууж шалгаасаар байгаад хэлүүлсэн. Тэгэхэд л жолооны эрхээ нэг жилээр хасуулчихсан юм байна гэдгийг мэдсэн...” /1 хх 152-153/,

шинжээч Э.Б-ийн “...Тухайн системийн өгөгдлийн сан руу хандах “sа” гэдэг хэрэглэгчээр хандаж Ц.О-ын мэдээллийг устгасан нь тогтоогдсон боловч тухайн “sа” гэдэг хэрэглэгч нь хэн болохыг тогтоох боломжгүй болсон. Учир нь, Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүд нь дээрх программын өгөгдлийн сан руу “sа” гэсэн эрхээр нэвтэрдэг тул аль дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгууллагаас нэвтэрснийг тогтоох боломжгүй гэж ойлгоход болно. ...Гэтэл Ц.О-ын эрх хасагдсан мэдээллийг “drDisabledDrivers” хүснэгтээс ор мөргүй устгачихсан байгаа юм, тодруулж хэлбэл, Ц.О гэдэг хүн урьд өмнө нь урьд өмнө нь ямар нэгэн эрх хасагдсан зөрчил гаргаж байгаагүй гэдэг байдлаар тухайн хүний мэдээллийг ор мөргүй устгасан байна. Тэгэхээр дээрх программын өгөгдлийн сангаас Ц.О-ын мэдээллийг устгасан үйлдэл нь хакерийн шинжэтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй байна. ...” /2 хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

“Үндэсний дата төв”-ийн УТҮГ-ын Мэдээлэл, технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Б-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдриин шинжээчийн “...Цогтбаатар овогт Оын эрх хасагдсан мэдээлэл устгагдсаныг олж тогтоон хүснэгтэнд үзүүллээ...Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн “МGL....” программын өгөгдлийн санд хандах хэрэглэгч нь “за” тул чухам хэн устгасныг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх 249-250/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам /1 хх 60-63/, Ховд аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар /1 хх 201-212/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч, Б.Н нарыг хамтран оролцож цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч нарыг цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ийн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарын гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөг торгох ял, шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч З.Т-гээс “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өрх толгойлсон эх, эрүүл мэндийн байдал, насанд хүрээгүй охинд минь тулгамдаж байгаа асуудлуудыг минь харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

                                            ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                            ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ