Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0175/З |
Дугаар | 128/ШШ2022/0139 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0139
2022 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 128/ШШ2022/0139 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******эд холбогдуулан гаргасан Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А.М*******ыг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048305 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Ө******* овогтой С******* нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.М*******од холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрч байна.
Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э*******ийн гаргасан дүгнэлтийн дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас гаргасан Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А.М*******ыг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048305 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0048305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******эд холбогдуулан гаргасан Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.С*******ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А.М*******ыг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048305 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР