Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/05

 

                                 

 

 

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Аянагүл,  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Батзоригт холбогдох эрүүгийн 201721000211 дугаартай, 178/2018/005/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 12 тоотод  оршин суух, Боржигон овогт Доржийн Батзориг 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Батзориг  нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ч.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Ч.Нэргүй  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...тэгтэл Д.Батзориг намайг барьж явж байгаад гэнэт миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан.Тэгээд “манайхан алаарай” гээд Д.Батзориг намайг үсдэж дараад газар унагатал хажуунаас С.Сансархүү ирээд миний толгой руу өшиглөсөн. Тэр хооронд хэн цохиод байгаа нь мэдэгдэхгүй доош хараад хэвтсэн чинь хүмүүс ирээд салгасан. Миний хөмсөг задарч хамарнаас цус гарсан байсан.Тэгээд О.Баатарчулуун намайг дагуулж яваад голын усанд очиж цусаа угааж тогтоочихоод иртэл бүгд явчихсан,Ч.Чинбат жолоочтойгоо үлдсэн байсан.Би Ч.Чинбатын машинд суугаад эмнэлэг дээр ирсэн гэжээ./хх-52-54-р хуудас/

Гэрч О.Баатарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 06 дугаар сарын 24-ний орой Буянт сумаас Жаргалсайхан, Болатбек нарын хамт Ховд аймагт ирээд Ч.Нэргүй даргатай уулзаад бид дөрөв гол дээр Ч.Чинбаттай уулзахаар очсон.Гол дээр очиход Д.Батзориг,Л.Энхбаяр, С.Сансархүү нар байсан. Л.Энхбаяр Ч.Нэргүй рүү хэл амаар доромжлоод өдөөд байсан. Хажуунаас нь С.Сансархүү бас өдөөд хэрүүл хийгээд байхаар нь би С.Сансархүүг машинд суулгасан. Тэгээд тэр хооронд Л.Энхбаяр Ч.Нэргүй рүү ус ундааны сав шидээд чулуу бариад цовхчоод байхаар нь би Л.Энхбаярыг бариад Д.Батзориг Ч.Нэргүйг аваад цаашаа салаад явж байснаа гэнэт Ч.Нэргүйгийн нүүр лүү цохиод авсан.Тэгтэл Б.Энхбаяр “ наадуулаа алаад өг” гэж орилоход С.Сансархүү машинаас эргэж ирээд Д.Батзоригтой ноцолдож байгаад Ч.Нэргүй газар унахаар нь толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Болатбек, Жаргалсайхан нар арай гэж салгаад нөгөө хэд приус машинд суугаад аймгийн төв явсан гэжээ. /хх -55-57-р хуудас/

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орлогч дарга О.Баатарчулуун надтай Буянт сум дээр уулзаад хоёулаа аймгийн төв яваад ирье гээд бид хоёр аймаг руу явж Ч.Нэргүй дарга болон Болатбек хоёр дээр очсон.Тэгээд Ч.Нэргүй дарга санхүүжилт шийдмээр байна Ч.Чинбат даргатай уулзъя гээд бид нар гол дээр ирэхэд тэнд Ч.Чинбат, Л.Энхбаяр, С.Сансархүү, Д.Батзориг бас нэг танихгүй хүн нар байсан.Ч.Нэргүй дарга О.Баатарчулуун хоёр машинаас буугаад явсан. Болатбек бид хоёр машин дотор сууж байсан.Тэгтэл Л.Энхбаяр, Ч.Нэргүй дарга хоёр нэг нэг рүүгээ усны сав шидэлцээд байснаа Д.Батзориг Ч.Нэргүй даргыг цааш нь авч яваад машины хажууд зогсож байснаа гэнэт нүүрэнд нь гараараа цохиод авсан.С.Сансархүү ирээд Ч.Нэргүй даргыг үсдэж аваад толгой руу нь өшиглөсөн.Тэгэхээр нь Болатбек бид хоёр буугаад тэд нарыг салгахад тэр гурав приус машинд суугаад явсан. Ч.Нэргүй дарга Ч.Чинбатын машинд суугаад эмнэлэг рүү явсан  гэжээ. /хх- 58-59-р хуудас/

Гэрч Х.Болатбек мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ:...Л.Энхбаяр Ч.Нэргүй хоёр хоорондоо маргаад байхаар О.Баатарчулуун Л.Энхбаярыг дагуулаад Д.Батзориг Ч.Нэргүй даргыг дагуулаад 2 тийш салгаж байсан.Тэгтэл Д.Батзориг Ч.Нэргүй хоёр юунаас болсон юм бүү мэд Д.Батзориг нь Ч.Нэргүйгийн нүүрэн тус газар нь цохиод авсан.Тэгтэл С.Сансархүү ирээд Ч.Нэргүй даргыг үсдэж зуураад толгой руу нь өшиглөсөн.Тэгээд Б.Жаргалсайхан бид хоёр буугаад бид хоёр тэднийг салгаад Л.Энхбаяр, Д.Батзориг,С.Сансархүү нар нэг цагаан машинд суугаад явсан. Ч.Нэргүй дарга Ч.Чинбатын машинтай эмнэлэг рүү явсан гэжээ. / хх-60-62-р хуудас/

Гэрч Ч.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Ч.Нэргүй Л.Энхбаяр хоёр хоорондоо маргаж Ч.Нэргүй нь ширээ өшиглөж унагаасан.Тэр хоёр маргалдаад байхаар нь Д.Батзориг, О.Баатарчулуун нар салгах гээд хооронд нь орж 2 тийш болгосон. Энэ хооронд миний утсанд дуудлага ирж би машин тойроод утсаар ярьчихаад ирэхэд Ч.Нэргүйгийн нүднээс цус гарчихсан О.Баатарчулуун нар гол дээр угаагаад байж байсан.”Юу болсон юм бэ? Ч.Нэргүйг хэн цохив “ гэхэд  тэр, энэ цохилоо гэж юм яриагүй.Ч.Нэргүй өөрөө  Д.Батзориг намайг цохилоо гэсэн.Тэгээд би бүгдийг нь тарцгаа гэхэд Д.Батзориг, Л.Энхбаяр, С.Сансархүү нар машинд суугаад явсан.Ч.Нэргүй миний машинд суучихаад цагдаагийн дарга руу ярьж “ би хүнд зодуулчихлаа” гэж дуудлага өгчихөөд эмнэлэг рүү явсан гэжээ / хх-71-73-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-2-4-р хуудас/

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Ч.Нэргүйгийн биед гэмтэл учирсан байна.

2.Ч.Нэргүйгийн биед баруун нүдний доод зовхинд 1.5см зүсэгдсэн шарх,хаван хавдар, баруун нүдний угт 1х2 см болон салст, дагз хэсгийн хуйханд 5х3см-т тус бүр цус хуралтууд, хаван хавдар зөөлөн эдийн няцралууд, баруун талын дээд эгнээний бага араа шүдний паалангийн эмтрэл гэмтлүүд  тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтлүүд нь цохигдох унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.Ч.Нэргүйгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Ч.Нэргүйгийн биед гэмтлүүд учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ./ хх-47-48-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1197 дугаартай шинжээчийн дугнэлтэнд:1.Ч.Нэргүйгийн биед баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд бага араа шүдний  паалангийн эмтрэл бүхий гэмтлүүд учирчээ.2. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.5.Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны №326 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хариултаас бусадтай нь санал нэг байна.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газар гэжээ./хх-73-74-р хуудас/

Шүүгдэгч Д.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Нэргүйтэй эвлэрч учраа олсон. Хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг  зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Д.Батзориг нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ч.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Нэргүйгийн мэдүүлэг, гэрч О.Баатарчулуун, Х.Болатбек, Б.Жаргалсайхан, Ч.Чинбат нарын мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1197 дугаартай  дүгнэлтүүд,шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Батзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар  өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Д.Батзоригийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Д.Батзоригт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мөн  хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Батзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус   дурьдсугай.

Шүүгдэгч Д.Батзоригийн эзэмшлийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

                                 

 

 

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Аянагүл,  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Батзоригт холбогдох эрүүгийн 201721000211 дугаартай, 178/2018/005/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 12 тоотод  оршин суух,ПЮ 78120675 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржийн Батзориг 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Батзориг  нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ч.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Ч.Нэргүй  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...тэгтэл Д.Батзориг намайг барьж явж байгаад гэнэт миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан.Тэгээд “манайхан алаарай” гээд Д.Батзориг намайг үсдэж дараад газар унагатал хажуунаас С.Сансархүү ирээд миний толгой руу өшиглөсөн. Тэр хооронд хэн цохиод байгаа нь мэдэгдэхгүй доош хараад хэвтсэн чинь хүмүүс ирээд салгасан. Миний хөмсөг задарч хамарнаас цус гарсан байсан.Тэгээд О.Баатарчулуун намайг дагуулж яваад голын усанд очиж цусаа угааж тогтоочихоод иртэл бүгд явчихсан,Ч.Чинбат жолоочтойгоо үлдсэн байсан.Би Ч.Чинбатын машинд суугаад эмнэлэг дээр ирсэн гэжээ./хх-52-54-р хуудас/

Гэрч О.Баатарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 06 дугаар сарын 24-ний орой Буянт сумаас Жаргалсайхан, Болатбек нарын хамт Ховд аймагт ирээд Ч.Нэргүй даргатай уулзаад бид дөрөв гол дээр Ч.Чинбаттай уулзахаар очсон.Гол дээр очиход Д.Батзориг,Л.Энхбаяр, С.Сансархүү нар байсан. Л.Энхбаяр Ч.Нэргүй рүү хэл амаар доромжлоод өдөөд байсан. Хажуунаас нь С.Сансархүү бас өдөөд хэрүүл хийгээд байхаар нь би С.Сансархүүг машинд суулгасан. Тэгээд тэр хооронд Л.Энхбаяр Ч.Нэргүй рүү ус ундааны сав шидээд чулуу бариад цовхчоод байхаар нь би Л.Энхбаярыг бариад Д.Батзориг Ч.Нэргүйг аваад цаашаа салаад явж байснаа гэнэт Ч.Нэргүйгийн нүүр лүү цохиод авсан.Тэгтэл Б.Энхбаяр “ наадуулаа алаад өг” гэж орилоход С.Сансархүү машинаас эргэж ирээд Д.Батзоригтой ноцолдож байгаад Ч.Нэргүй газар унахаар нь толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Болатбек, Жаргалсайхан нар арай гэж салгаад нөгөө хэд приус машинд суугаад аймгийн төв явсан гэжээ. /хх -55-57-р хуудас/

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орлогч дарга О.Баатарчулуун надтай Буянт сум дээр уулзаад хоёулаа аймгийн төв яваад ирье гээд бид хоёр аймаг руу явж Ч.Нэргүй дарга болон Болатбек хоёр дээр очсон.Тэгээд Ч.Нэргүй дарга санхүүжилт шийдмээр байна Ч.Чинбат даргатай уулзъя гээд бид нар гол дээр ирэхэд тэнд Ч.Чинбат, Л.Энхбаяр, С.Сансархүү, Д.Батзориг бас нэг танихгүй хүн нар байсан.Ч.Нэргүй дарга О.Баатарчулуун хоёр машинаас буугаад явсан. Болатбек бид хоёр машин дотор сууж байсан.Тэгтэл Л.Энхбаяр, Ч.Нэргүй дарга хоёр нэг нэг рүүгээ усны сав шидэлцээд байснаа Д.Батзориг Ч.Нэргүй даргыг цааш нь авч яваад машины хажууд зогсож байснаа гэнэт нүүрэнд нь гараараа цохиод авсан.С.Сансархүү ирээд Ч.Нэргүй даргыг үсдэж аваад толгой руу нь өшиглөсөн.Тэгэхээр нь Болатбек бид хоёр буугаад тэд нарыг салгахад тэр гурав приус машинд суугаад явсан. Ч.Нэргүй дарга Ч.Чинбатын машинд суугаад эмнэлэг рүү явсан  гэжээ. /хх- 58-59-р хуудас/

Гэрч Х.Болатбек мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ:...Л.Энхбаяр Ч.Нэргүй хоёр хоорондоо маргаад байхаар О.Баатарчулуун Л.Энхбаярыг дагуулаад Д.Батзориг Ч.Нэргүй даргыг дагуулаад 2 тийш салгаж байсан.Тэгтэл Д.Батзориг Ч.Нэргүй хоёр юунаас болсон юм бүү мэд Д.Батзориг нь Ч.Нэргүйгийн нүүрэн тус газар нь цохиод авсан.Тэгтэл С.Сансархүү ирээд Ч.Нэргүй даргыг үсдэж зуураад толгой руу нь өшиглөсөн.Тэгээд Б.Жаргалсайхан бид хоёр буугаад бид хоёр тэднийг салгаад Л.Энхбаяр, Д.Батзориг,С.Сансархүү нар нэг цагаан машинд суугаад явсан. Ч.Нэргүй дарга Ч.Чинбатын машинтай эмнэлэг рүү явсан гэжээ. / хх-60-62-р хуудас/

Гэрч Ч.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Ч.Нэргүй Л.Энхбаяр хоёр хоорондоо маргаж Ч.Нэргүй нь ширээ өшиглөж унагаасан.Тэр хоёр маргалдаад байхаар нь Д.Батзориг, О.Баатарчулуун нар салгах гээд хооронд нь орж 2 тийш болгосон. Энэ хооронд миний утсанд дуудлага ирж би машин тойроод утсаар ярьчихаад ирэхэд Ч.Нэргүйгийн нүднээс цус гарчихсан О.Баатарчулуун нар гол дээр угаагаад байж байсан.”Юу болсон юм бэ? Ч.Нэргүйг хэн цохив “ гэхэд  тэр, энэ цохилоо гэж юм яриагүй.Ч.Нэргүй өөрөө  Д.Батзориг намайг цохилоо гэсэн.Тэгээд би бүгдийг нь тарцгаа гэхэд Д.Батзориг, Л.Энхбаяр, С.Сансархүү нар машинд суугаад явсан.Ч.Нэргүй миний машинд суучихаад цагдаагийн дарга руу ярьж “ би хүнд зодуулчихлаа” гэж дуудлага өгчихөөд эмнэлэг рүү явсан гэжээ / хх-71-73-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-2-4-р хуудас/

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Ч.Нэргүйгийн биед гэмтэл учирсан байна.

2.Ч.Нэргүйгийн биед баруун нүдний доод зовхинд 1.5см зүсэгдсэн шарх,хаван хавдар, баруун нүдний угт 1х2 см болон салст, дагз хэсгийн хуйханд 5х3см-т тус бүр цус хуралтууд, хаван хавдар зөөлөн эдийн няцралууд, баруун талын дээд эгнээний бага араа шүдний паалангийн эмтрэл гэмтлүүд  тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтлүүд нь цохигдох унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.Ч.Нэргүйгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Ч.Нэргүйгийн биед гэмтлүүд учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ./ хх-47-48-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1197 дугаартай шинжээчийн дугнэлтэнд:1.Ч.Нэргүйгийн биед баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд бага араа шүдний  паалангийн эмтрэл бүхий гэмтлүүд учирчээ.2. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.5.Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны №326 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хариултаас бусадтай нь санал нэг байна.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газар гэжээ./хх-73-74-р хуудас/

Шүүгдэгч Д.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Нэргүйтэй эвлэрч учраа олсон. Хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг  зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Д.Батзориг нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ч.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Нэргүйгийн мэдүүлэг, гэрч О.Баатарчулуун, Х.Болатбек, Б.Жаргалсайхан, Ч.Чинбат нарын мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1197 дугаартай  дүгнэлтүүд,шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Батзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар  өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Д.Батзоригийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Д.Батзоригт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мөн  хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Батзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус   дурьдсугай.

Шүүгдэгч Д.Батзоригийн эзэмшлийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.6, 36.7, 36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгт заасныг журамлан шүүгдэгч Д.Батзоригт 2015  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

  1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Батзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсгай.    

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Энэ хэрэгт  ирсэн эд мөрийн баримтгүй, Д.Батзориг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус   дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.Батзоригийн эзэмшлийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС