Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 125/ШШ2024/0005

 

 

 

 

 

2024       01          12                                         125/ШШ2024/0005

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би “*******” ХХК-нийн Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дүгээр тендерийн материалаас татгалзсан бичгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ******* дугаартай ******* нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах ”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 12 сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Манай компаниас Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дүгээр тендерийн материалаас татгалзсан бичгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ******* дугаартай ******* нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дүгээр тендерийн материалаас татгалзсан бичгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ******* дугаартай ******* нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах ”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Г.ЯНЖИНДУЛАМ