| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00242/И |
| Дугаар | 137/ШШ2024/00243 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2024/00243
И
2024 11 06 137/ШШ2024/00243
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Д аймгийн 3 сум .... дугаар баг, Ө-ийн гудамж .... тоотод оршин суух, А овогт А-гийн Г /РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ... дүгээр баг, ....... дугаар хэсэг .... байрны .... тоотод оршин суух, А овогт А-ийн А /РД:, утас:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах, ........ тоотод байх газар байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие А.Г нь А.А 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .......... тоотод байх .... мкв хувийн орон сууц болон .... айлын газрын хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээний дагуу 2023 оны 08-р сарын 03- наас эхлэн сар бүр 1,500,000 төгрөг төлөх ёстой бөгөөд үлдэгдэл 47,500,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр төлж дуусгах ёстой байсан боловч худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа хэтэрч одоог хүртэл үлдэгдэл төлбөр болон сар бүрийн төлөлтөөс 1,000,000 төгрөг дутуу, нийт 48,500,000 төгрөг үлдэгдэл төлөгдөөгүй 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан утсаар ярьж, цахимаар холбогдсон боловч өдий хүртэл худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй болно. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж .............. байх газар болон байшинг суллуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн худалдан авагч тал гэрээний хугацаа дуусгавар болоход сар бүр 300,000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгнө гэсэн боловч одоог хүртэл түрээсээ төлөөгүй байгаа болно...” гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.А миний бие нь А.Г-той ........... тоотыг худалдах, худалдан авах /61,000,000 төгрөгөөр/ гэрээ хийж анх тохирон авч байсан. Би гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байсан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг цуцлах, ............ тоотод байх газрыг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд бид харилцан тохиролцоод нэхэмжлэгч А.Г-д 49,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулж гэрчилгээнүүдээ шилжүүлж авахаар тохиролцож эвлэрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А овогтой Г миний бие А.А-тай худалдах, худалдан авах гэрээ хийж 61 сая төгрөгөөр .............. байшин, газар худалдахаар тохирсон. Шүүхэд худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг цуцлах, С.....-д байрлах байшин газар чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Би хариуцагч А.А-тай харилцан тохиролцоод 49 сая 500 мянган төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, миний бие газар, байшингийн гэрчилгээнүүдийг А.А-д шилжүүлэхээр тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах, ............. тоотод байх газар байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Г, хариуцагч А.А нар нь харилцан тохиролцож хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 49,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч А.Г нь Д аймгийн З сум .... дугаар баг ........... тоотод байрлах байшин, газрыг хариуцагч А.А-гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-д холбогдох худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах, ..... тоотод байх газар байшинг чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 49,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч А.Г нь Д аймгийн З сум ... дугаар баг ..... тоотод байрлах байшин, газрыг хариуцагч А.Адилтуяагийн нэр дээр шилжүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц