| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00333/И |
| Дугаар | 152/ШШ2024/00470 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 152/ШШ2024/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ц-д холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 4,473,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д /цахимаар/
Хариуцагч: Н.Ц
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-д шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д Ирцийн асуудлаар гаргах саналгүй. Шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү, хариуцагч Н.Ц Ирцийн асуудлаар гаргах саналгүй гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4,473,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц-ий 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Э-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн С.Э нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124/ШШ2023/0005 дугаар шийдвэрээр Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Э-ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор, мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00171 дүгээр захирамж тус тус гарсан байна. Захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4,473,756 төгрөгийг С.Э-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Н.Ц-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичгээр эс зөвшөөрсөн тайлбар баримтыг ирүүлсэн болно. Иймд Н.Ц-ий хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 4,473,756 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Ц-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц-ий 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Э-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн С.Э нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124/ШШ2023/0005 дугаар шийдвэрээр Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Э-ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор, мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00171 дүгээр захирамж тус тус гарсан байна. Захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4,473,756 төгрөгийг С.Э-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Н.Ц-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичгээр эс зөвшөөрсөн тайлбар баримтыг ирүүлсэн болно. Иймд Н.Ций хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 4,473,756 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Ц-ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Н.Ц шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Ц нь төрийн албанд 40 дахь жилдээ ажиллаж байгаа нягтлан бодогч мэргэжилтэй ба 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг Завхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/03 тоот тогтоолоор хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон хурлын даргаар ажиллаж байгаа билээ. С.Э-ыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн А/01 дүгээр тогтоолоор тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилохдоо зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтгүйгээр, төрийн албаны тухай хуульд заасан ахлах түшмэлийн тусгай шаардлага, шалгуурыг хангаагүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр биш үндсэн ажилтнаар томилсон тогтоол гаргасан байдаг энэ тогтоолын талаар 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандахад Увс аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 тоот, Монгол Улсын ТАЗ-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/780 тоот албан бичгүүдээр төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй С.Э-ыг томилон ажиллуулж байжээ гэсэн хариу ирсэн. С.Э нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр жирэмсний ба амаржсаны амралтаа эдлээд хүүхдээ асрах чөлөө аваад ажилдаа орох хүсэлтээ ирүүлэхэд ИТХ-ын нарийн бичгийн даргаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Хэрвээ миний Б/05 захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. С.Э нь ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг биелүүлж жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ажиллаж байгаа хугацаандаа нэг ч удаа хийж батлуулаагүй, ёс зүйгүй, төрийн албан хаагчийн хэлэхгүй үг хэллэгийг ажлын өрөөндөө хэлж байсныг би өөрт нь 3 удаа хэлж сануулан зөвлөгөө өгч байсан бөгөөд дутагдлын хэлэхээр миний хувийн чатаар сайхан амарсан уу захирамжийн бланк таны өрөөнд оруулаад тавьчихлаа та намайг чөлөөлсөн захирамжаа гаргаад өгөөрэй гэж чат бичсэн байхаар би ороод ир гэсэн С.Э орж ирсэн бид 2 ярилцаад би уг нь чамайг өнөөдөр ажлаас гаргахгүй гэхэд үгүй ээ би захирамжаа авна ажлаас чөлөөлж өг гэхээр захирамж гаргаж ажил хүлээлцсэн. Миний бие нь 2022 оны 10 дугаар сарын эхээр хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд санхүүгийн эхний 9 сарын баримтыг татаж үзэхэд хурлын төсвийн шууд захирагч С.Э нь өөртөө цалингийн нэмэгдлүүдийг хурлын даргын захирамж, шийдвэргүй гаргаж авсан байсан. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажилд түр томилоод зөвхөн үндсэн цалинг нь 838,108 төгрөгөөр тогтоогоод ямар нэгэн нэмэгдэл цалинг хавсралтаар баталж өгөөгүй байхад өөрөө 2 төрлийн нэмэгдэл гарган авч албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байдаг энэ талаар өөрт нь хэлэхэд яадаг юм гэж ёс зүйгүй харьцаж намайг удаа дараа дарамталсан тул маргаанаа таслах зорилгоор хоёулаа ярилцаад Увс аймгийн дотоод Аудитын газарт албан тоотоор хандахад 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 34/02108 тоот актаар шийдвэргүй олгосон цалингийн нэмэгдлийг нөхөн төлүүлэхээр, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоотоор хариу ирсэн. С.Э нь хурлын нарийн бичгийн даргын буюу ахлах түшмэлийн шаардлага, шалгуур хангаагүй удаа дараа зөрчил гаргасан баримт материалыг өгсөөр байхад миний чөлөөлсөн шийдвэрийг шүүх хүчингүй болгосонд сэтгэл дундуур байгаа уг шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу олгохыг даалгасан байдаг. Төрийн албаны зөвлөл нь шаардлага хангаагүй ажилтанг чөлөөл гэдэг гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь албан тушаалын шаардлага хангаагүй хүнийг буцаан ажилд нь томил гэдэг шийдвэр гаргаснаас болж төрд ийм хохирол, иргэдийн хооронд маргаан үүсээд байгаа билээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа бол ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг даалгасан байна. Иймд миний бие нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр түр томилж цалинг нь 838,108 төгрөгөөр тогтоосон тул ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг 2,514,324 төгрөгөөр тооцож авах нь зүйтэй гэсэн санал хэлэхэд би хүлээн зөвшөөрөхгүй бүх нэмэгдэл болон шинэчилсэн цалингаар тооцож авна гэсэн. ИТХ-ын төсвийн шууд захирагч өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 3,363,064 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 тоот тушаалыг өөртөө гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5804064545 тоот өөрийнхөө данс руу 2,526,758 төгрөг авсныг дараа нь мэдсэн, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дээрх данс руу тус тус шилжүүлэн авсан байдаг. Энэ хүн төсвийн мөнгийг хувийн мөнгө мэтээр авирлан өөртөө шийдвэр гарган авдаг. Мөн дараа нь миний хүүхэд УБ хотод эмчилгээнд орох болсон би хот явахад дотоод журамд заасны дагуу танд 100,000 төгрөгийн дэмжлэг гаргаж таны данс руу хийлээ гэж утсаар ярихад би баярлалаа гэсэн гэтэл мөн л өөртөө 100,000 төгрөгийн дэмжлэг хамт гарган авсан байсан. Дотоод журамд заасан заалтын дагуу ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг олгох талаар тусгасан гэхдээ өөрөө өөртөө шийдвэр гарган гэж заагаагүй өөрөө сайн мэдэж байгаа. Гэх мэт зөрчлийг удаа дараалан гаргаж худал мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Увс аймгийн ИТХ, Төрийн албаны зөвлөл зэрэгт хүний нэрээр болон өөрийнхөө нэрээр бичиж хүргүүлсэн зэрэг төрийн албан хаагчид байж болохгүй зөрчлийг удаа дараалан гаргасан. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 тоот захирамжаар сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрийн захиргааны албан тушаалд ажиллах шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа 7 сард Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 152/ШШ2023/00171 тоот шийдвэрээр 2 дугаар сарын цалин гаргаж өг гэж нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гантуяа руу удаа дараа яриад чат бичээд дарамтлаад байна гэсэн учраас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар 838,108 төгрөг олгохоор захирамж гаргаж өгсөн. 7 дугаар сард 2023 онд ажилласан хугацааны ногдох ээлжийн амралтын цалин 284,727 төгрөгийг уг цалинтай хамт олгосон болно. С.Э нь сумын ИТХ-ын төсвийн шууд захирагч санхүүгийн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурж захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан билээ.Төрийн албанд хууль бусаар томилогдоод удаа дараа зөрчил гаргаад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад, ажлаа хийхгүй байгаа ийм ажилтныг чөлөөлөхөөс өөр ямар ч аргагүй байлаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц нь Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдохоос өмнө С.Э гэх хүн томилогдсон байсан. ТАЗ-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 780 тоот албан бичиг байна. Үүнд шаардлага хангахгүй хүнийг орлон гүйцэтгэгчээр биш үндсэн ажилтнаар авсан. С.Э 2021 онд жирэмсний амралтыг аваад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр амралтаасаа ирээд түр томилогдсон. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/5 тоот захирамжаар С.Э-ын цалинг 838,108 төгрөгөөр тогтоосон байдаг. Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар томилогдсон хүмүүсийг чөлөөл гэсэн албан бичгүүд удаа дараа ирсэн. ТАЗ-ийн бичгийн тогтоолд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай гэх тогтоолыг би хэрэг хэлэлцэхээс өмнө гаргаж өгсөн. Уг тогтоолын гэрээ хийх хэсэгт нь чөлөөл, 1 дүгээр зүйлийн 1.2-т төлөөлсөн хүмүүстэйгээ тодорхой гэрээ байгуулж, цаашид сунгахгүй гэж заасан. Тухайн албан бичгүүдийг үндэслээд Н.Ц нь 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлд С.Э-ын халах талаар хүсэлт гаргаж байсан. Захиргааны хэргийн шүүх 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5 тоот шийдвэрээр С.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ний хүртэл дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг даалгасан. Захиргааны хэргийн шүүх ТАЗ-ийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдсэн. Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн маргааныг шийдэж байгаа 2 байгууллага нь харилцан эсрэг шийдвэрүүдийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг Монгол улсын иргэн, хуулийн этгээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Тиймээс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/03 тоот С.Э-ыг ажилд нь түр томилох тухай захирамж гаргасан. Урьд тогтоосон цалинг олгохоор байхад С.Э ажилд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б/02 тоот тушаалыг өөртөө гаргаж цалингаа гаргаж авсан байдаг. Өөртөө нөхөн олговор авч байгаа нь хууль зөрчсөн асуудал. Санхүүгийн баримтуудыг үзэхэд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,526,758 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Н.Ц нь захирамж гаргаад А/11 тоот захирамж гаргаад 838,108 төгрөгийг С.Э-д олгосон. Тус санхүүгийн баримтууд байгаа мөнгөн дүнг би нийлүүлж бодоход 3,864,866 төгрөг болж байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөл 4,473,758 төгрөг нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Н.Ц шүүх эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан тул 1 сарын цалинг гаргана гэхэд С.Э гэх хүн өөртөө хууль бус тушаал гаргаад цалин авчихсан. Н.Ц нь Завхан сумын иргэдийн хурлын даргын хувьд төр захиргаанаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ажилласаар байгаа. Нэхэмжлэлд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг дурдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. С.Э-ыг анх ажилд авахдаа хууль бусаар авсан гэдгийг зөвтгөх гээд ТАЗ-ийн гаргасан болзол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэж ажиллаад Н.Ц буруудаад байгаа. Хууль бусаар ажилд аваагүй бол ийм процесс, ийм үйл ажиллагаа явахгүй байх. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, ТАЗ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын ТАЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар ТАЗ-ийн даргаар томилох тухай тогтоол, Монгол Улсын ТАЗ-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1252 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар С.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаартай шийдвэрийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн төлбөрийн хүсэлт №20230405165515054508, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар С.Э-ыг түр томилох тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар С.Э-д нөхөн олговор олгох тухай тушаал, С.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин бодолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 171 дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/11 дүгээр С.Э-д нөхөн олговор олгох тухай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт №20230327104521054823, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөрийн хүсэлт №20230417110322054118, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлт, цалин олгох хүснэгт, цалин олгох тухай хүснэгт 7 дугаар сар, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ц 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тайлбар, Монгол Улсын ТАЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/759 дугаартай Төрд учруулсан хохирол нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар С.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/01 дүгээр С.Э-д жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тогтоол, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 дугаар С.Э-ыг түр томилох тухай захирамж, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр Ажилд томилох тухай тогтоол, Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2/336 дугаартай албан бичиг, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр хүсэлт уламжлах тухай албан бичиг, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/780 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр хүсэлт уламжлах тухай албан бичиг, ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичиг, ТАЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай тогтоол, ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай ТАЗ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1175 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар С.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар С.Э-ыг түр томилох тухай захирамж, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар С.Э-д нөхөн олговор олгох тухай тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөрийн хүсэлт №20230417110322054118, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт №20230327104521054823, С.Э-ын цалингийн хүснэгт, Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/11 дүгээр С.Э-д нөхөн олговор олгох тухай захирамж, цалин олгох тухай хүснэгт, цалин олгох тухай хүснэгт 7 сар зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ-ийн хариуцагч Н.Ц-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4,473,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ций 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Э-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн С.Э нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124/ШШ2023/0005 дугаар шийдвэрээр Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Э-ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор, мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00171 дүгээр захирамж тус тус гарсан байна. Захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4,473,756 төгрөгийг С.Эд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Н.Ц-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичгээр эс зөвшөөрсөн тайлбар баримтыг ирүүлсэн болно. Иймд Н.Ций хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 4,473,756 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Ц-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
С.Э нь нарийн бичгийн даргын албан тушаалын шаардлага шалгуурыг хангаагүй, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан учраас зөвхөн үндсэн цалин авах ёстой ямар нэгэн нэмэгдэл авахгүй гэтэл энэ хүн өөрөө дур мэдэн нэмэгдэл гарган авч байсан мөн 2023 оны 1 дүгээр сард цалин шинэчлэн нэмэгдсэн тэр цалингаар тооцож өөртөө шийдвэр гарган нөхөн олговор гарган авсан нь хуульд нийцэхгүй байна гэж бодож байна. Энэ хүн төсвийн мөнгийг хувийн мөнгө мэтээр авирлан өөртөө шийдвэр гарган авдаг. Мөн дараа нь миний хүүхэд УБ хотод эмчилгээнд орох болсон би хот явахад дотоод журамд заасны дагуу танд 100,000 төгрөгийн дэмжлэг гаргаж таны данс руу хийлээ гэж утсаар ярихад би баярлалаа гэсэн, гэтэл мөн л өөртөө 100,000 төгрөгийн дэмжлэг хамт гарган авсан байсан. Дотоод журамд заасан заалтын дагуу ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг олгох талаар тусгасан гэхдээ өөрөө өөртөө шийдвэр гарган гэж заагаагүй өөрөө сайн мэдэж байгаа. Гэх мэт зөрчлийг удаа дараалан гаргаж худал мэдээллийг хүний эрхийн үндэсний комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Увс аймгийн ИТХ, төрийн албаны зөвлөл зэрэгт хүний нэрээр болон өөрийнхөө нэрээр бичиж хүргүүлсэн зэрэг төрийн албан хаагчид байж болохгүй зөрчлийг удаа дараалан гаргасан. 2023.05.04-ний өдрийн Б\04 тоот захирамжаар сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан. Монгол Улсын Засгийн газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2023.06.07-ны өдөр төрийн захиргааны албан тушаалд ажиллах шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа 7 сард Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 152/ШШ2023/00171 тоот шийдвэрээр 2 дугаар сарын цалин гаргаж өг гэж нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гантуяа руу удаа дараа яриад чат бичээд дарамтлаад байна гэсэн учраас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар 838,108 төгрөг олгохоор захирамж гаргаж өгсөн. С.Э нь сумын ИТХ-ын төсвийн шууд захирагч санхүүгийн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурж захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан билээ.Төрийн албанд хууль бусаар томилогдоод удаа дараа зөрчил гаргаад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад, ажлаа хийхгүй байгаа ийм ажилтныг чөлөөлөхөөс өөр ямар ч аргагүй байлаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Н.Ц нь Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар С.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэж байсан С.Э-ыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн ба дээрх захирамжийг С.Э эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон, С.Э-ыг урд эрхэлж байсан Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу тооцож олгохыг хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгажээ.
5.1. Хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар С.Э-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
5.2. Улмаар С.Э нь Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ажилгүй байсан 2023 оны 2 дугаар сарын цалин 1,495,282 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 171 дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч С.Э, хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,495,282 төгрөгөөс 489,552 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц нь нэхэмжлэгч С.Э-д 1,005,730 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ.
7. Хариуцагч Н.Ц нь С.Э эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө тушаал гаргаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3,363,064 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,526,758 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг тус тус авсныг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А/11 дүгээр тушаал гаргаж, С.Э-ын 2023 оны 2 дугаар сарын цалинд 838,108 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр ... нэхэмжлэгч С.Э-ын ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу тооцож олгохыг хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэрт талууд гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч Н.Ц-ий С.Э эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө тушаал гаргаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргаж авсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
8. Ийнхүү хариуцагч Н.Ц Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа С.Э-ыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул С.Э-ын ажилгүй байсан хугацааны 3 сар 14 хоногийн цалинд төсвөөс 3,060,068 төгрөгийг хариуцагч Н.Ц-ээс гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нь хариуцагчаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4,473,756 төгрөг гаргуулахаар шаардсан боловч 1 сарын цалинг хэдэн төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Харин Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/11 дүгээр С.Э-д нөхөн олговор олгох тухай тушаалаар С.Э-ын цалинг 838,108 төгрөгөөр тооцсон байх ба тухайн тушаалыг эс зөвшөөрч С.Э гомдол гаргаагүй, тушаал хүчинтэй байх тул С.Э-ын 1 сарын цалинг 838,108 төгрөгөөр тооцож 3 сар 14 хоногийн цалинд 3,060,068 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Н.Ц-ээс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 3,060,068 төгрөг гаргуулж Төрийн албаны зөвлөл /Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,413,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 3,060,068 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,911 төгрөгийг хариуцагч Н.Ц-ээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар хариуцагч Н.Ц-ээс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 3,060,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл /Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,413,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамж 63,911 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.РАУШАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР