Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ……….. тоотод оршин суух, *****,

Нэхэмжлэгч: ………….. тоотод оршин суух ***** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... тоотод үйл ажиллагаа явуулах ********* ХЗХ хоршоо,

Хариуцагч: …………. тоотод оршин суух ******* нарт холбогдох

Хадгаламж, хүү нийт 135,272,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, ********, тэдний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******: хадгаламж 81,500,000 төгрөг, хадгаламжийн хүү 19,559,999 төгрөг, нийт 101,059,999 төгрөг гаргуулах

1.2. Нэхэмжлэгч ******: хадгаламж 26,434,038 төгрөг, хадгаламжийн хүү 7,778,814 төгрөг, нийт 34,212,852 төгрөг гаргуулах.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******нь ****** ХЗХ-нд 2022 оны 02сарын 16-ны өдөр жилийн 24% буюу сарын 2% хүүтэй 6 сарын хугацаатай 104,000,000 төгрөгний хадгаламж нээлгэсэн. Гэрээний дагуу хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө данс хаалгаж эхний үлдэгдэл болох 124,000,000 төгрөгийг авахаар нягтлан *******-д мэдэгдсэн боловч хугацаа дуусах үед өгөөгүй. 2023 оны 08 сараас 11-р сарын хооронд нийт 37.5 сая төгрөг авсан. Үлдэгдэл мөнгө 86.5 сая төгрөгийг авч чадаагүй 2.5 жил ******** нь ******** ХЗХ-д 2023 оны 01 сарын 23 өдөр жилийн 24% хүүтэйгээр 6 сарын хугацаатай 26,395,437 төгрөгийн хадгаламж нээлгэж гэрээнд заасан хугацаа дуусгавар болоход мөн эцсийн үлдэгдлийг өгөөгүй. 2024 оны 02 сард хүүний орлого болох 500.000 төгрөг авсан. Мөнгөө авч чадаагүй 1.6 жил болж байна.

*****, ******** бид хариуцагч ******** ХЗХоршоо болон захирал ******-с нийт 143,157,793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж багасгаж байна.

******** би ******** ХЗХоршоонд 2023 оны 01 дүгээр сарын 23-нд бэлнээр 26,395,437 төгрөгийг сарын 2 хувь жилийн 24 хувиар тооцож хадгаламж нээлгэсэн. Хадгаламжийн хүүгээ сар бүр бичилт хийлгүүлж, тухайн хадгаламжиндаа орлогодож байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 26-нд хадгаламжнаасаа 461,474 төгрөгийг авсан, 2023 оны 05 дугаар сарын 29 нд 415,326 төгрөгний хүү авсан, 2023 оны 04 дүгээр сарны 26-ны өдрийн байдлаар 26,434,038 төгрөг хадгаламжинд үлдсэн. Энэ үлдсэн 26,434,038 төгрөг, тус мөнгөний хүүг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл 502 хоногийн сарын 2 хувийн хүүгээр тооцоод нийт 8,725,405 төгрөгний хүү болсон. Иймд хариуцагчаас үндсэн хадгаламж 26,434,038 төгрөг, хүү 8,725,405 төгрөг нийт 35,159,443 төгрөг нэхэмжилж байна.

Харин ******** нь ****** ХЗХ-нд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сарын 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 124 сая төгрөгний хадгаламж нээлгэсэн. Хадгаламж нээснээс хойш 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд авсан хүүгийн орлогын мөнгө нь:

  1. 2023.02.16-нд 1,604,244 төгрөг;
  2. 2023.03.18-нд 500,000 төгрөг;
  3. 2023.03.21-нд 1,500,000 төгрөг;
  4. 2023.04.04-нд 500,000 төгрөг;
  5. 2023.04.12-нд 1,000,000 төгрөг;
  6. 2023.04.13-нд 2,000,000 төгрөг;
  7. 2023.04.24-нд 500,000 төгрөг;
  8. 2023.05.19-нд 1,000,000 төгрөг;
  9. 2023.06.07-нд 1,000,000 төгрөг;
  10. 10.2023.06.19-нд 300,000 төгрөг;
  11. 2023.07.10-нд 300,000 төгрөг;
  12. 2023.07.25-нд 1,116,000 төгрөг нийт 11,320,244 төгрөгийн хүүгийн орлогын мөнгө авсан.

Үндсэн хадгаламжийн мөнгө болох 124 сая төгрөгнөөс 2024 оны 08 дугаар сараас 12 сар хүртэл авсан мөнгө нь:

  1. 2024.08.09-нд 5,500,000 төгрөг;
  2. 2024.08.12-нд 3,000,000 төгрөг;
  3. 2024.08.28-нд 4,500,000 төгрөг;
  4. 2024.09.07-нд 3,500,000 төгрөг;
  5. 2024.09.21-нд 1,850,000 төгрөг;
  6. 2024.09.28-нд 2,150,000 төгрөг;
  7. 2024.10.17-нд 5,000,000 төгрөг;
  8. 2024.10.25-нд ,000,000 төгрөг;
  9. 2024.11.08-нд 5,000,000 төгрөг;
  10. 2024.11.10-нд 2,000,000 төгрөг;
  11. 2024.11.21-нд 2,000,000 төгрөг;
  12. 2024.12.12-нд 2,700,000 төгрөг буюу нийт үндсэн хадгаламжийн 124 сая төгрөгөөс 42,500,000 төгрөгийг авч, үлдэгдэл 81,500,000 төгрөг үлдсэн. Иймд үлдсэн 81,500,000 төгрөг, түүний 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хүү 2 хувиар тооцоод 19,559,999 төгрөг нийт 101,059,999 төгрөгийг нэхэмжилж байна.

*********, ********** бид үндсэн хадгаламж болон хадгаламжийн хүү нийт 136,219,442 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулж байна.

******* нь хүүгээ 2024 оны 04 дүгээр сарын 26-аас хойш бичсэн. Би дансны хуулгаар нэхэмжлэлээ бичсэн байгаа. *******-н хүүгийн орлогод зарлагадсан гэж байгаа 1,823,390 мөнгөн дүнг хүүнээс нь хасъя гэв.

 

3. Хариуцагчийн татгалзал: Тус хоршооны гишүүн ******** нь 2022 оны 02 сарын 22-ны өдөр 104,000,000 төгрөгийн хугацаатай хадгаламж байршуулсан.Хадгаламж дээрээ 2022 оны 4 дугаар сарын 01 өдөр 2,500,000 төгрөг, 4 дүгээр сарын 04 өдөр 2,100,000 төгрөг, 5 дугаар сарын 06 өдөр 3,700,000 төгрөг,5 дугаар сарын 11 өдөр 1,300,000 төгрөг, 6 дугаар сарын 23 өдөр 500,000 төгрөг тус тус нэмж хийсэн.Тухайн үед хадгаламж дээрээ сар бүр сарын 2 хувийн хүүгээр хүү бодуулж үндсэн хадгаламж дээрээ нэмэх буюу хүүгээс хүү бодуулж бэлнээр авч байсан. Нийт 23,158,031 төгрөгийн хүү бодуулж авсан байна. 2023 оны 2 дугаар сарын 16 өдөр хадгаламжийн хугацааг 124,000,000 сунгуулсан. 2023 оны 03 дугаар сарын 27 өдөр 3,073,840 төгрөгний хүү бодуулж авсан. Уг өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 31 өдөр хүртлэх хүү 11,904,000 төгрөг бодож бэлнээр өгсөн.Тухайн үед хоршооны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байсан тул тухайн өдрөөр хүүг зогсоож үндсэн мөнгийг гаргаж өгөхөөр тохиролцсон.Уг өдрөөс хойш 2023 оны 8 дугаар сарын 09 өдөр 5,500,000 төгрөг 12-ны өдөр 3000,000 төгрөг 28-ны өдөр 4,500,000 төгрөг 9 дүгээр сарын 07 өдөр 3500,000 төгрөг 19-ны өдөр 1850,000 төгрөг 28-ны өдөр 2150.000 төгрөг 10 дугаар сарын 17 өдөр 5000,000 төгрөг, 25-ны өдөр 5000,000 төгрөг, 11 дугаар сарын 08 өдөр 5000,000 төгрөг 10-ны өдөр 2000,000 төгрөг нийт 37,500,000 төгрөг өгсөн.

Гишүүн ******* нь анх өөрийн хүү *******-н нэр дээр 2020 оны 10 дугаар сарын 05 өдөр 5500,000 төгрөгийн хадгаламж нээсэн. Уг хадгаламж дээр адил сар болгон хүүг бодуулж хадгаламж дээр нэмж хүүгээс хүү бодуулж байсан. Уг дансан дээр орлого зарлагын гүйлгээ хийгдэж 2023 оны 01 дугаар сарын 23 өдөр 27,450,273 төгрөгөөр уг хадгаламжийг хаалгаж өөрийн нэр дээр 26,395,437 төгрөгөөр хадгаламж нээлгэж 2023 оны 02 дугаар сарын 14 өдөр 329,589 төгрөг, 03 дугаар сарын 27 өдөр 617,002 төгрөг, 04 дүгээр сарын 26 өдөр 461,473 төгрөг, 05 дугаар сарын 29 өдөр 415,326 төгрөг нийт 1,823,390 төгрөгийн хүү авсан байна. Одоо хадгаламжийн үлдэгдэл 26,434,038 төгрөг байна.

Уг гишүүд нартай 2023 оны 7-р сард аман тохиролцоо хийсэн. Мөн 2024 оны 2 дугаар сард *******-н аав ***** ээж ***** ах ******* нартай уулзаж Уг хоршооны гишүүн *******-с авах 120,000,000 сая төгрөгийн авлагад одоо ашиглалтанд орох гэж байгаа 68 м2 3-н өрөө орон сууцыг 1м2-г 1800,000 төгрөгөөр тооцож 122,400,000 тооцоог дуусгахаар тохиролцсон боловч одоо нэмж 15,000,000 төгрөг өг гэж шахаж шаардаж байгаа болно.

Жич: Одоо өгөхөөр тохирсон барилга 9-р сардаа багтаж ашиглалтанд орно. Мөн одоо орон нутагт зах зээлийн ханшаар хамгийн хямд байр 2,300,000 төгрөг байгаа гэж үзэхэд 156,400,000 төгрөг өртөг бүхий байр өгөхөөр тохирсон болно.

2023 оны 07 дугаар сараар дуусгавар болгоод бүх хүүг нь бодож өгсөн байгаа. Өмнө нь сар бүр хүү авъя гэсэн өдөр нь өгдөг байсан. 07 дугаар сарын 25-нд яриад хүүгээ зогсооё хоршоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн. Хоршоо 2023 оны 03 дугаар сараас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хоршоо худлаа болсон, гэхдээ ямар ч байсан орж ирсэн мөнгөө цувуулаад өгнө гэсэн.

2024 оны 02 дугаар сард ******, түүний хүү ******, ****** нарыг байлцуулаад аль дуртай байраа сонго, тэр байрыг ашиглалтад оруулж өгье гэсэн. Тэгээд тохиролцоод явсан байдаг.

2023 оны 07 дугаар сараас хойш хугацааны хүүгээ битгий нэхэмжлээч гэж гуйж байна. ******-ийн хувьд 2 хоногийн өмнө уулзаад ярилцсан. Дансны хуулга дээр гарч ирээгүй байсан. Би өөрийн хаан банкны данснаас ******* эгч хүүхдийн баяр болох гэж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 415,320 төгрөгийг шилжүүлсэн. 2 хоногийн өмнө ******** гуай манайд ирж уулзаад хүүг нь бодож өгөөд гараар бичиж өгөөд явуулсан. Дансны хуулга шүүгээд бодож үзэхэд 1,800,000 төгрөг болж байсан гэв.

 

4. Нэхэмжлэгч нараас иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-“*******” ХЗХ, ******** нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар Хадгаламжийн гэрээний хуулбар,

-*******-н ********* ХЗХ-д эзэмшиж буй дансны хуулгын хуулбар /2022.02.16-2023.10.02/,

-******** банкны 2022.02.16-ны өдрийн бэлэн бус шилжүүлгийн баримт,

-********-н ******** ХЗХ-д нээлгэсэн хадгаламжийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-“*****” ХЗХ, ****** нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 005 дугаар Хадгаламжийн гэрээний хуулбар,

-“******” ХЗХ, ********* нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 004 дугаар Хадгаламжийн гэрээний эх хувь,

-********-ийн ******** ХЗХ-д эзэмшиж буй ********** дугаар дансны хуулгын хуулбар /2023.01.23-2023.10.02/,

-********-ийн ********** ХЗХ-д нээлгэсэн хадгаламжийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-********, ******* нарын хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний эх хувь,

-*******-н ********* банкы депозит дансны 2023.05.29-ний өдрийн хуулгын хуулбар,

-*********-ийн *********** банкны депозит дансны 2023.05.29-ний өдрийн хуулгын хуулбар.

 

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-“**********” ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-“*********” ХЗХ, ****** нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар Хадгаламжийн гэрээний эх хувь, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар дугаар Хадгаламжийн гэрээний эх хувь,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ....... дугаар дансны хуулга /2020.10.05-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ........... дугаар дансны хуулга /2021.05.05-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ........ дугаар дансны хуулга /2021.08.18-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ......... дугаар дансны хуулга /2022.02.11-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ............ дугаар дансны хуулга /2022.04.18-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй .......... дугаар дансны хуулга /2022.04.18-2023.10.02/,

-*******-ийн ****** ХЗХ-д эзэмшиж буй ........... дугаар дансны хуулга /2022.09.19-2023.10.02/,

-2024.09.24-ний өдөр, 2024.09.25-ны өдрийн уулзалтын тэмдэглэлүүд,

-Facebook чатны хуулбар,

-********-н ****** ХЗХ-д эзэмшиж буй ........ дугаар дансны хуулга /2023.02.16-2023.10.02/,

-********-н ********ХЗХ-д эзэмшиж буй ........... дугаар дансны хуулга /2022.02.16-2023.10.02/,

-********-н ********* ХЗХ-д эзэмшиж буй ......... дугаар дансны хуулга /2023.01.23-2023.10.02/,

-********-н ********* банкны депозит дансны 2024.10.14-ний өдрийн хуулга,

-*******, ******** нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний эх хувь.

 

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-“*********” ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Улсын бүртгэлээс ирүүлсэн/,

-“********” ХЗХ-ны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

-“********” ХЗХ, ******** нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар Хадгаламжийн гэрээний эх хувь,

-“********” ХЗХ, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1дугаар Хадгаламжийн гэрээний эх хувь,

-********-н ********* ХЗХ-д эзэмшиж буй дансны хуулга /2022.02.16-2023.10.02/,

-*******-ийн ******** ХЗХ-д эзэмшиж буй дансны хуулга /2023.01.23-2023.10.02/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.1. Нэхэмжлэгч ********, ******** нар нь “********” ХЗХ хоршоо, иргэн ******** нарт холбогдуулан хадгаламж, хүү нийт 143,157,793 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь:

-********* нь үндсэн хадгаламж 26,434,038 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны хүү 8,725,405 төгрөг нийт 35,159,443 төгрөг,

-******** нь үндсэн хадгаламж 81,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хүү 19,559,999 төгрөг нийт 101,059,999 төгрөг,

Нийтдээ ********, ******* нар нь үндсэн хадгаламж нийт 107,934,038 төгрөг, хадгаламжийн хүүнд нийт 28,285,404 төгрөг, бүгд 136,219,442 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган нэхэмжилжээ.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь ******* хадгаламж зээлийн хоршооноос нийт 1,823,390 төгрөгийн хүү олгосон гэж байгаагаас 876,799 төгрөгийг дээрх багасгасан  шаардлагад оруулан тооцсон ба оруулан тооцоогүй байсан хүүний зөрүү 946,591 төгрөгийг хадгаламжийн хүүнээс мөн хасч тооцохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

3. Нэхэмжлэгч нар нь хадгаламжийн гэрээний хугацаа дуусахад үндсэн хадгаламж, хадгаламжийн хүүг өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул үндсэн хадгаламж болон гэрээний хугацааг сунгаснаас хойш бодогдсон хүүг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч нь “Нэхэмжлэгч нартай 2023 оны 7-р сард аман тохиролцоо хийсэн. Мөн 2024 оны 2 дугаар сард ******-н аав ********, ээж *****, ах ******* нартай уулзаж Уг хоршооны гишүүн ******-с авах 120,000,000 сая төгрөгийн авлагад одоо ашиглалтанд орох гэж байгаа 68 м2 3-н өрөө орон сууцыг 1м2-г 1800,000 төгрөгөөр тооцож 122,400,000 төгрөгийн тооцоог дуусгахаар тохиролцсон. Хоршооны бусад гишүүд мөнгөө авъя гэж байгаа. Би хөөргөө өгсөн, унаж явсан машинаа бас өгсөн. Иймээс нэмж хүү төлөхөд үнэхээр хүндрэлтэй байна. Энэ байраар тооцоо дуусгамаар байна” гэж татгалзжээ.

 5. Иргэний хуулийн 454 дүгээр 454.1-д Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ;

454.2-т Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******** нь “******” хадгаламж зээлийн хоршоонд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 104,000,000 /нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг сарын 2 хувь /жилийн 24 хувь/-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай хадгалуулахаар 05 дугаартай хадгаламжийн гэрээг байгуулж, ******* хадгаламж зээлийн хоршооноос нэхэмжлэгч ********-д хадгаламжийн дэвтэр олгосноор,

Нэхэмжлэгч ********* нь “********” хадгаламж зээлийн хоршоонд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 26,395,437 төгрөгийн хадгалуулахаар 004 дугаартай хадгаламжийн гэрээг байгуулж, “*******” хадгаламж зээлийн хоршооноос нэхэмжлэгч *******-д хадгаламжийн дэвтэр олгосноор тус тус талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид талуудын хооронд хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаанд хадгаламжаас нэхэмжлэгч нарын хүсэлтээр үндсэн хадгаламж болон хүүнээс бэлнээр болон бэлэн бусаар зарлага гаргаж байсан, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нар нь хадгалуулсан мөнгө болон хадгаламжийн хүүг гаргуулахаар шаардаж байсан гэх үйл баримтуудтай маргаагүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна гэж,

12.3-т Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-д хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нар үндсэн хадгаламж болон хүүг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

6. Харин хадгаламжийн хүүг ямар хугацаанд тооцон гаргуулах, гэрээний хугацаа сунгагдсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хадгаламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах хүсэлт тавиагүй бол хадгалагч дараах арга хэмжээг авна:

12.6.1. иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй хадгаламжийн адил хэмжээгээр бодох гэж,

Зохигчдоос хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ********, ******* нартай байгуулсан Хадгаламжийн гэрээний 1.2.5-д “Хадгаламжийн гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгаламж эзэмшигч нь хадгаламжийг эргүүлэн авах, гэрээг сунгах хүсэлт гаргаагүй бол гэрээний хугацаа дууссан өдрөөр тасалбар болгон уг хадгаламжийг хугацаагүйд тооцож, хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгээр бодно гэж заасан.

Энэ тохиолдолд *******-н 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай хадгаламжийн гэрээнд хүү сарын 2 хувь /жилийн 24 хувь/, хугацаа 6 сар гэж зааснаас тооцоход гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан, гэвч хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хадгаламжийн хугацааг 124,000,000 сунгуулсан” гэж тайлбарласнаас үзэхэд гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгаж байсан байна.

Мөн ********-ийн хувьд хүү төлөх үүрэг бүхий этгээд болох *********-ын өөрийнх нь гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дугаартай гэрээн дээр хадгаламжийн хүү сарын 2 хувь /жилийн 24 хувь/, хугацаа 12 сар гэж заасан. Уг гэрээ ёсоор гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан.

Гэвч хугацаа дуусахад хадгаламж эзэмшигч *******, ******** нар нь хадгалуулсан мөнгөө буцаан шаардаж байсан талаар тайлбарладаг бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1-д зааснаар иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй хадгаламжийн адил хэмжээгээр бодох гэх уг заалтыг хэрэглэхийн тулд 12.6-д заасан урьдчилсан нөхцөл болох …гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, …хүсэлт гаргаагүй бол гэсэн нөхцөл хангагдахгүй буюу буцаан авах хүсэлт гаргаж байсан байх тул хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцох боломжгүй.

Харин Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг дуустал, нэхэмжлэгч ******** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч *********-ийн хадгаламж, хүү гаргуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 23-нд 26,395,437 төгрөгийн хадгаламжийг нээлгэсэн, хадгаламжийн үлдэгдэл 26,434,038 төгрөг байгаа болохыг  харилцан хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч *******-ийн ......... дугаар хадгаламжийн данснаас:

-2023.02.14-ний өдөр 329,589 төгрөг хүү зарлагадав ******,

-2023.03.27-ны өдөр 617,002 төгрөг хүү зарлагадав

-2023.04.26-ны өдөр 461,473 төгрөг хад хүү зарлагадав гэх утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн,

********-н ******* банкны харилцах данснаас:

-2023.05.29-ний өдөр 415,326 төгрөг хад зарлага гэх утгаар зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч ****** нь дээрх мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч, хадгаламжийн хүүнээс нэмж хүүний зөрүү 946,591 төгрөгийг хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хадгаламжийн төлбөрт 26,434,038 төгрөг, хадгаламжийн хүү 7,778,814 төгрөг, нийт 34,212,852 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй болно.

8. Нэхэмжлэгч *******-ын хадгаламж, хүү гаргуулах шаардлагын хувьд:

******** нь үндсэн хадгаламжийн 124 сая төгрөгнөөс 42,500,000 төгрөгийг авч, үлдэгдэл 81,500,000 төгрөг үлдсэн. Үлдсэн 81,500,000 төгрөг, түүний 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хүү 2 хувиар тооцоод 19,559,999 төгрөг нийт 101,059,999 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх бөгөөд хариуцагч ******** нь дээрх үнийн дүнтэй маргаагүй болно.

9. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг “*********” ХЗХ хоршоо, иргэн ******* гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хэд хэдэн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “*******” ХЗХ хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хоршооны эрх барих этгээд нь хоршооны дарга ******* гэж бүртгэсэн байна.

********-ын үйл ажиллагааг удирдан явуулж байсан ******* ХЗХ хоршоотой ********, ****** нар хадгаламжийн гэрээг байгуулсан нь иргэн ******-тай уг гэрээг байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй, харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг хоршоог ***** нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байгаа ба энэ эрхийн дагуу гэрээнд төлөөлсөн байна.

Иймд иргэн ******-с хадгаламжийн төлбөр, хүүг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул иргэн *****-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй байна.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****** ХЗХ хоршооноос хадгаламж 81,500,000 төгрөг, хадгаламжийн хүү 19,559,999 төгрөг, нийт 101,059,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, хадгаламж 26,434,038 төгрөг, хадгаламжийн хүү 7,778,814 төгрөг, нийт 34,212,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д тус тус олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Уг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч ****** нийтэд нь төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******ХЗХ хоршооноос 135,272,851 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 834,314 төгрөгийг, улсын орлогоос 39,425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. , Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******” ХЗХ хоршооноос хадгаламж 81,500,000 төгрөг, хадгаламжийн хүү 19,559,999 төгрөг, нийт 101,059,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******-д, хадгаламж 26,434,038 төгрөг, хадгаламжийн хүү 7,778,814 төгрөг, нийт 34,212,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХЗХ хоршооноос 135,272,851 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 834,314 төгрөгийг, улсын орлогоос 39,425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН