| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00481/И |
| Дугаар | 133/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2024/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ………. оршин суух Т.С-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч Т.С нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ……… аймгийн ............. сумын ............. тосгоны Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд …….. аймгийн ............. сумын ............. амралтын эмчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1966 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 58 настай. Би 1987 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн ............. тосгоны хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллаж байгаад 1989 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ............. амралтын эмчээр ажиллаж байгаад 1995 оны 06 сарын 25-ны өдөр чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1987-1995 оны баримт бичиг байхгүй, тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч нотлох баримт бичиг байхгүй тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 сарын 25-ны өдрийг дуустал ……. аймгийн ............. тосгоны Хүн эмнэлэг, ............. амралтын эмчээр ажиллаж байсан 8 жилийг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-...... аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолт,
-Т.С-н ....... дугаартай Хөдөлмөрийн дэвтэр,
-Т.С-н ......... дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .......... дугаартай Төрсний бүртэлийн лавлагаа.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-Г.Б, Я.А нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т.С нь 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд …….. аймгийн ............. сумын ............. тосгоны Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ……. аймгийн ............. сумын ............. амралтын эмчээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Т.С нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:
-....... аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 401 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа ............. тосгоны хүн эмнэлгийн 1987-1989 оны баримт байхгүй, мөн ............. амралтын 1989-1995 оны даргын тушаал шилжиж ирээгүй тул Т.С-д лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,
-...... аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.С-д олгосон ........... дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт:
-............. Хүний их эмчийн салбарын 1987 оны 07 сарын 05-ны өдрийн 14 тоот тушаалаар 1987 оны 07 сарын 05-ны өдрөөс ............. хүний их эмчийн салбарт эх баригч бага эмчээр түр авч ажиллуулсан,
-............. Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 сарын 25-ний өдрийн тушаалаар 1989 оны 03 сарын 25 өдрөөс Гэр бүлийн хүн нь шилжих болсон тул эх баригч бага эмчийн ажлаас чөлөөлж ............. амралтын мэдэлд шилжүүлсэн,
-............. амралтын даргын 1989 оны 05 сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар 1989 оны 05 сарын 01 өдрөөс ............. амралтын эмчээр авч ажиллуулсан,
-............. амралтын даргын 1995 оны 06 сарын 25-ны өдрийн 13 дугаар тушаалаар 1995 оны 06 сарын 25 өдрөөс ............. амралтын эмчийн ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгдсэн,
-Т.С-н ......... дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин, татварын бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан,
-гэрч Г.Б “...Би 1984 оноос 1995 оны 12 сар хүртэл ............. амралтанд байрны жижүүрээр ажиллаж байсан. Т.С 1990-1995 онд ............. амралтанд эмчээр ажиллаж байсан. Би хүнтэй суугаад аймгийн төв рүү шилжсэн. Намайг ажлаасаа гарах үед Т.С ажиллаад үлдсэн...” гэж мэдүүлсэн,
-гэрч Я.А “...Би 1982 онд .............гийн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Тэндээ тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.Т.С ............. эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан. ............. хэдэн жил ажиллаж байгаад ............. рүү шилжсэн. Хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна. ............. амралтанд бас ажилласан. Тэр үед ............. амралт манай эмнэлгийн харьяанд байсан. ............. олон жил ажилласан. Тэгээд ............. рүү шилжээд тэндээ одоо болтол ажиллаж байгаа...” гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдож байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлсөн баримт, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичмэл болон бусад нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч Т.С-н ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч Т.С-н 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ……. аймгийн ............. сумын ............. тосгоны Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд …… аймгийн ............. сумын ............. амралтын эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т.С-г 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ….. аймгийн ............. сумын ............. тосгоны Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд …. аймгийн ............. сумын ............. амралтын эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН