Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01012

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01012

Хөвсгөл аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ц овогт О-ын Т , Х овогт Э-ийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар ************ төрсөн охин А.Ч , ******************* өдөр төрсөн хүү А.Э  нарыг төрсөн эх Ө.Т-ын  асрамжид үлдээсүгэй.,

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар *************** төрсөн хүү А.Э д  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.А-р тэжээн тэтгүүлсүгэй.

4.Нэхэмжлэгч нь ************ өдөр төрсөн охин А.Ч-д хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.А-д , энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх О.Т нарт үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар нэхэмжлэгч О.Т-д 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ************* улсын дугаартай Приүс-30 маркийн автомашиныг үлдээх, хариуцагч Э.А-ээс 33,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***********  багийн *********** гудамжны ************* тоотод байрлалтай 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвлийн хашаа байшинг хариуцагч Э.А-д  үлдээхээр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ