Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/01037

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/01037

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********  сумын ,,,,,,,, багт оршин суух, Ц  Б-ын Б (************* )-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  А.Б-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч А.Б-тай  2017 онд танилцан улмаар 2021 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас охин У  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа юм. Би 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Баас гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг тухайн дүүрэгт байхгүй гэсэн үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3477 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Миний хувьд хариуцагч А.Баас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг түүний оршин суух хаягаар гаргах шаардлага бий болоод байна. Гэвч хариуцагч А.Б-ын оршин суух хаяг нь тодорхойгүй, надтай утсаар холбогдож ярьдаг боловч тэрээр хаана амьдарч байгаа талаараа хэлдэггүй. А.Б хамгийн сүүлд Улаанбаатар хотын Б  дүүргийн ...... дугаар хороо ............ тоотод хаягт амьдарч байсан, регистрийн дугаар ............. , утасны дугаар ............. , холбоо барих хүмүүс ээж Ш.Н  утас ............ , ах Б утас ...............  нар болно.

Иймд А.Бын оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжпэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэв.

Нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШЗ2024/03477 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тухай шүүгчийн захирамжийн эх хувь, чатны гэрэлт зураг баримтууд хэрэгт авагдсан. (хх-ийн 3-8, 29-37)

Онцгой ажиллагааны журмаар шүүх  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Бын байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар хотын Б  дүүргийн ...... дугаар хорооны Засаг дарга Г.Е-с лавлагаа тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 21,22, 39 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б   нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Б  нь А.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШЗ2024/03477 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. (хх-ийн 7, 8 дахь тал)

Нэхэмжлэгч Б.Б ын тус шүүхэд гаргасан хүсэлт, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар А.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна. (хх-ийн 6-8, 29-37 дахь тал)

А.Бын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарсан регисртрийн дугаар: ............... , иргэний бүртгэлийн дугаар: 111049062321, овог: Б , эцэг эхийн нэр: А , өөрийн нэр: Б, байнга оршин суугаа газрын хаяг: Улаанбаатар хот, Б  дүүрэг, ....... дугаар хороо, ........ гудамжны ............ тоот гэх бичилттэй CVL2467010001007595 дугаартай Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 22 дахь тал)

Улаанбаатар хот Б  дүүргийн ....... хорооны Засаг дарга Г.Е-н 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .......... дугартай ”А гийн Б (............. ) нь тус хорооны ............ тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов” гэх (хх-ийн 39 дахь талбичилттэй албан бичгээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Б-ын  шүүхэд гаргасан  хүсэлтийг хангаж, А.Б-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

А.Б-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэх болохыг дурдлаа.

А.Бын талаарх мэдээлэл:

.............  регистрийн дугаартай, эрэгтэй, Б  А гийн Б, Улаанбаатар хот, Б  дүүрэг .......... хороо, ................ гудамжны .............. тоотод оршин сууж байсан гэх.

Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б  А гийн Б (............. )-ыг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б  А гийн Б (............. )-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 3. Б  А гийн Б (............. )-ын хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Б т нэн даруй мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Г.ДАВААХҮҮ