| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01147/И |
| Дугаар | 155/ШШ2024/01053 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/01053
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/01053 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********* дүүргийн ********** хорооны ********** байрлах Х Банк ХК-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** сумын ******* багт оршин суух, Ц Б-ын Э (й)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 3,104,938.03 (гурван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/01147/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь Х банк ХК-ийн лизингийн бизнесийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/201844083940 тоот зээлийн гэрээ, БГХ/201844083940 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулж 1,429,700 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/201844083940 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 97,748.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,981.30 төгрөг нийт 113,730 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүтээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,104,938.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Э нь Х банк ХК-ийн лизингийн бизнесийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/201844083940 тоот зээлийн гэрээ БГХ/201844083940 тоот хөрөнгө эд барьцааны гэрээ тус тус байгуулж 1,429,700 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан нь үнэн болно.
Одоо 3,104,938.03 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг зөвшөөрч байна.
... Хэргийг хялбаршуулсан шугамаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Х банк ХК нь Б.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,104,938.,03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаад шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь Б.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,104,938.03 (гурван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Э нь шүүхэд ”...3,104,938.03 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,630 (жаран дөрвөн мянга зургаан зуун гуч) төгрөгийн тал хувь болох 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,104,938.03 (гурван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,104,938.03 (гурван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 64,630 (жаран дөрвөн мянга зургаан зуун гуч) төгрөгийн тал хувь болох 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,315 (гучин хоёр мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ