| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01067/И |
| Дугаар | 155/ШШ2024/01068 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/01068
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/01068 | Хөвсгөл аймаг |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ……… дүүрэг, ……….. хороо, Д……………. байрлах Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......... сумын ......... багт оршин суух, Г Ц-ийн Ш (................ )-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 10,172,563.76 (арван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Г банк хувьцаат компаний зээл цуглуулах газрын захирал Б.Э гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Ш нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г банктай ЗГ-R000257249 дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,042,593.03 төгрөг, зээлийн хүү 1,104,286.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,684.62 төгрөг, нийт 10,172,563.76 төгрөгийг Ц овогтой Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Ц.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,172,563,76 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ш-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн зээл цуглуулах газрын захирал Б.Э нь хариуцагч Ц.Ш-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,172,563.76 (арван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ш нь “...нэхэмжлэлийн шаардлага 10,172,563,76 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов. Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,711.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш-аас 88,855 (наян найман мянга найман зуун тавин тав) төгрөгийг, улсын орлогоос 88,855 (наян найман мянга найман зуун тавин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ш-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 10,172,563.76 (арван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,172,563.76 (арван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,711.02 (нэг зуун далан долоон мянга долоон зуун арван нэгэн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш-аас 88,855 (наян найман мянга найман зуун тавин тав) төгрөгийг, улсын орлогоос 88,855 (наян найман мянга найман зуун тавин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
|