Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/01069

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/01069

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ********* дугаар хороо, *********** хороолол, ************** байрлах, ТБхязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын *********** багт оршин суух, Д  Н-ийн Э  (**************** )-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,966,780.76 төгрөг, зээлийн хүүний төлбөр 2,402,287.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 113,125.34 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29,000 төгрөг, бүгд 7,511,193.49 (долоон сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/01098/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Э  нь “ТБ ” ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 235822 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу:

93001-47726 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 800,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр,

93001-26769 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 4,500,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр тус тус зээлсэн болно.

Зээлдэг Н.Э  нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Нийт зээлийн үндсэн төлбөрт 333,219.24 төгрөг, хүүгийн төлбөрт 520,953.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,214.11 төгрөг нийт 855,387.00 төгрөгтус тус төлсөн. Зээлдэгч Н.Э  нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-47726 дугаар гэрээтэй зээл 362 хоног, 93001-26769 дугаартай зээл 393 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

үндсэн зээлийн үлдэгдэл 4,966,780.76 төгрөг, зээлийн хүү 2,402,287.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,125.34 төгрөг, нийт 7,482,193.49 төгрөг төлөхөөр байна. “ТБ ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.Э  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н.Э  нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2023 оны 04 дүгээр сарын 03-ны 235822 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 93001-47726 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 93001-26769 дугаартай Цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,966,780.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,402,287.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,125.34 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29,000 төгрөг, нийт 7,511,193.49 (долоон сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн гурав зууны дөчин ес) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Н.Э аас гаргуулж, банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн ..... сумын .......... багийн иргэн Н овогтой Э  миний бие ТБХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус цахимаар зээл авсан нь үнэн бөгөөд буцаан төлөхөд ямар нэгэн татгалзах зүйлгүй болно. Иймд 7,511,193.49 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТБ ” ХХК (.............)-ийн нэхэмжлэлтэй Н овогтой Э  (**************** )-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагч нэхэмжлэлийн шаардлага бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч  ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э   нь хариуцагч  Н.Э ад холбогдуулан цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,966,780.76 төгрөг, зээлийн хүүний төлбөр 2,402,287.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 113,125.34 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29,000 төгрөг, бүгд 7,511,193.49 (долоон сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Э  нь шүүхэд ”...7,511,193.49 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана хэмээн хуульчилсан ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймээс нэхэмжлэгч ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,129.10 (нэг зуун гучин таван мянга нэг зуун хорин есөн төгрөг арван мөнгө) төгрөгийн тал хувь болох 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Хариуцагч Н.Э  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э-ад холбогдох, цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,966,780.76 төгрөг, зээлийн хүүний төлбөр 2,402,287.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 113,125.34 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс  29,000 төгрөг, бүгд 7,511,193.49 (долоон сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Э  нь шаардлага болох нийт 7,511,193.49 (долоон сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ТБхязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 135,129.10 (нэг зуун гучин таван мянга нэг зуун хорин есөн төгрөг арван мөнгө) төгрөгийн тал хувь болох 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 67,564.10 (жаран долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ТБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Э  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                        Г.ДАВААХҮҮ