Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 145/ШЗ2024/02003

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 145/ШЗ2024/02003

Арвайхээр сум

 

Нэхэмжлэл буцаах тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

 

      Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............. сумын .......... дүгээр баг, ......... тоотод оршин суух, О........... овгийн Б...........ийн Б...........лын нэхэмжлэлтэй,

 

      Хариуцагч: Өвөрхангай аймгийн ........... сумын ......... дугаар баг, ........... тоотод оршин суух, Г............. овгийн Б.............ийн Л............д холбогдох,

 

“Хүүхдийн эцэг тогтоож, асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү болох Б............ийн Б......... нь Б.Л..........тэй 2018 онд танилцаж дотносон 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Э................г төрүүлсэн. Миний дүү хүүхдийн эцэгтэй хамтран амьдраагүй учир өөрөөрөө овоглосон. Иймд охин Э...........ийн эцэг нь Б..................ийн Л.............. мөн болохыг тогтоож, асран хамгаалах эрхийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Л..............д холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоож, асрамж тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б............д  .......... оны ........ дүгээр сарын ...........-ны өдрийн 16 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэж, утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хурлын тов мэдэгдэж, баримтжуулсан.

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар Б.Б............ын нэхэмжлэлийг буцаасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар  зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА