Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2024/00474

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2024/00474

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, Жаргалант 32-2 тоотод оршин суух, Батсүрэнгийн Одончимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баягол дүүргийн 7 дугаар хороо, 29-203 тоотод оршин суух, Батсүрэнгийн Загарзүсэмд холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одончимэг, хариуцагч Б.Загарзүсэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд Загарзүсэмтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 19-нд охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Загарзүсэм нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсүрэн овогтой Одончимэгийн нэхэмжлэлийн шарадлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин З.Аминжингийн төрсний гэрчилгээний хуулбар,

 

Уянга сумын эрүүл мэндийн төвийн даргын охин З.Аминжинг эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх тодорхойлолт,

 

Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар цэцэрэлгийн эрхлэгч Ш.Ганчимэгийн тодорхойлолтонд: Тус цэцэрлэгчийн дунд бүлэгт Загарзүсэм овогтой Аминжин /РД:ЙО21321985/-тай суралцдагнь үнэн болно.

 

Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06/112 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Батсүрэн овогтой Одончимэг нь/ ЙН 98012708/ регистрийн дугаартай ам бүл 7, аав, ээж дүү, хүүхдийн хамт амьдардаг, Онги 8 дугаар багийн Жаргалант хороолол 32 дугаар гудамжны 2 тоотод амьдардаг. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов гэсэн,

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч Б.Загарзүсэмд холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Одончимэг, хариуцагч Б.Загарзүсэм нар 2020 онд танилцаж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин З.Аминжин төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин З.Аминжин нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин З.Аминжинг төрсөн эх, нэхэмжлэгч Б.Одончимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин З.Аминжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Загарзүсэмээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Загарзүсэмд, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Одончимэг нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Загарзүсэмээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Одончимэгт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин З.Аминжинг төрсөн эх, нэхэмжлэгч Б.Одончимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Загарзүсэмээс тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Загарзүсэм, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Одончимэг нарт тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Загарзүсэмээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Одончимэгт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын ........... дугаар баг, ............. тоотод оршин суух, Б............ийн О...............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын ............ дүүргийн ............. дугаар хороо, .............. тоотод оршин суух, Б............ийн З.................д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах гаргуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд З...............тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд ........... оны ........... дугаар сарын .............-нд охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.З нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б........ овогтой О...............гийн нэхэмжлэлийн шарадлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

.......... оны ........... дугаар сарын .............-ний өдөр төрсөн охин З.А..........гийн төрсний гэрчилгээний хуулбар,

 

 Уянга сумын эрүүл мэндийн төвийн даргын охин З.А...........г эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх тодорхойлолт,

 

Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар цэцэрэлгийн эрхлэгч Ш.Г...........н тодорхойлолтонд: Тус цэцэрлэгчийн дунд бүлэгт ........... овогтой А............./РД:ЙО21321985/-тай суралцдагнь үнэн болно.

 

Өвөрхангай аймгийн ........... сумын ........... дугаар багийн Засаг даргын 2024  оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .......... дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Б.......... овогтой О............ нь/ .........../ регистрийн дугаартай ам бүл 7, аав, ээж дүү, хүүхдийн хамт амьдардаг, Онги ........... дугаар багийн ......... хороолол ............ дугаар гудамжны 2 тоотод амьдардаг. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов гэсэн,

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.З.............д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.З нар 2020 онд танилцаж, .............  оны .........дугаар сарын ...........-ний өдөр охин З.А................ төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3. ...........  оны ........... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн охин З.А............. нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .............  оны .......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн охин З.А..............г төрсөн эх, нэхэмжлэгч Б.О.................ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ............  оны .......... дугаар сарын ...........-ний өдөр төрсөн охин З.А.................г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.З.............ээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”  гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.З..........д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.О........... нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З.........ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О............т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ........  оны .......... дугаар сарын .............-ний өдөр төрсөн охин З.А...........г төрсөн эх, нэхэмжлэгч Б.Одончимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.З................ээс тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.З, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.О нарт тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З..............ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О.............т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА