| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00567/И |
| Дугаар | 145/ШШ2024/00502 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 145/ШШ2024/00502
| 2024 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 145/ШШ2024/00502 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын ............... дүгээр баг, ................ тоотод оршин суух, Г...........ийн Б..................ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ........... сумын ............ дугаар багт оршин суух, Г...........ийн Д................д холбогдох
“Гэм хорын хохирол 3,740,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Г........... овогтой Д............... нь унтаж байх үед орж ирж мэдэгдэлгүй миний ........... ..............Pruis ............... маркын машины өлгүүрт өлгөөтэй байсан түлхүүрийг хэлэлгүй авч гараад согтуугаар жолоодож юм мөргүүлж гаднах эвдрэлд 2,510,000 төгрөгийн хохирол, үүнээс гадна тэнхлэг тохиргоо хийлгэхэд тэвш гулзайсан амортизатор гулзайсан шарнейр солих шаардлагатай тул тэнхлэг тохиргоо хийх боломжгүй байна. Эдгээр эвдэрлийг шинээр солиж тавьж тэнхлэг тохиргоо хийх боломжтой болно гэсэн тул эдгээрийг солих зар зардал тэвш 900,000 төгрөг, амортицатор 120,000 төгрөг, шарнейр 60,000 төгрөрг, энэ 3 нилээд нийт 1,080,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсний 150,000 төгрөг гээд нийт миний машинд 3,740,000 төгрөгийн эвдрэл хохиролтой болгож авч ирчээд тухай үедээ та цагдаад битгий хэлээч тохиролций би тэнссэн ялтай тул хэцүүднээ би энэ машиныг чинь аваад хохиролыг чинь бүрэн барагдуулж орж исрэн машин авч өгий гэж гуйгаад байсан тул би тухай үед өрөвдөөд итгээд хүлээсэн юм. Ингэж хэлж тохироод сураггүй утсаа ч авахгүй алга болсон. Сүүлдээ аргаа бараад ядаж засаад өг гэхэд чадахгүй гээд утсаа авахаа больсон. Ингэж ингэж аав нь нэг удаа утсаа аваад аавтай нь ярихад яах гэж түлхүүрээ ил өлгөдийн чамд юу ч өгөхгүй чадахгүй гээд миний хохирлыг барагдуулах нь битгий хэл намайг хэл амаар доромжилж өгөхгүй байна. Иймд .......... овогтой Д...............с гэм хорын хохирол болох 3,740,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Б..............ийн гэм хорын хохирол 3,740,000 төгрөгийг хоёр хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 1,870,000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 1,870,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Д............д холбогдуулан “Гэм хорын хохирол 3,740,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Б..............ийн нэхэмжлэлтэй, Г.Д............д холбогдох “Гэм хорын хохирол 3,740,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,790 төгрөгийн тавин хувь болох 37,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 37,395 төгрөг, хариуцагч Г.Д...............ээс 37,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б................д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА