| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00462/И |
| Дугаар | 145/ШШ2024/00480 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 145/ШШ2024/00480
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 145/ШШ2024/00480 | Арвайхээр сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............. дугаар баг, ............ тоотод оршин суух, Э........................н А.................т
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын .............. дугаар баг, ................ тоотод оршин суух, Б..............ын М........................... холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 19095807.17 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н............., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. А, Б. нар нь “................ ” ББСБ-тай 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ............... тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгний малчны зээлийг 3,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан болно. Зээл авсан өдрөөс хойш авсан зээлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхний төлөлтийг хийхээр байсан ч зээл төлөлтөө хийгээгүй тул зээлдэгч нарт 3 удаа мэдэгдэх хуудас илгээсэн ч хийлгүй хугацаа хэтэрч байна. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд иргэн Э. А, Б.М нар нь 36 адуу, 38 үхэр, 357 хонь, 65 ямаа хонин толгойд шилжүүлснээр 810,5 толгой мал барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь ЗГ/1501100405 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл глргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл оиелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн головч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж “..............” ББСБ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,883,560.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 36,246.42 төгрөг, зээл олгосны шимтгэл 150,000 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, нийт 19,095,807.17 төгрөг болж хуримтлагдсан байна. Үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 3,883,560.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,246.42 төгрөг, нотариатын зардал: 26,000 төгрөг, нийт 19,095,807.17 төгрөг, нийт хоног 225, өдрийн хүү 17,260.27 төгрөг, нийт хоног- 42, нНэмэгдүүлсэн өдрийн хүү 863.01 төгрөг, иймд хариуцагч Э.А р, Б.М нартай байгуулсан ............... тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 19,095,807.17 төгрөгийг Э.Анхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нараас гаргуулж ''..............." банк бус санхүүгийн байгууллагын 5176292393 тоот дансанд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: “................” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сард 2,648,214 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 4,614,107.92 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна. Үлдсэн төлөлтийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК нь хариуцагч Э.А, Б.М нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 19095807.17 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н....................тай нэхэмжлэлийн шаардлага болох 19095807.17 төгрөгнөөс 2024 оны 10 дугаар сард 2,648,214 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,614,107.92 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар, үлдсэн төлөлтийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..................” ХХК-ийн хариуцагч Э.А.................., Б.М.......... нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 19095807.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.А................., Б.М............... нараас 253,429 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,429 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА