Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 145/ШШ2024/00507

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 145/ШШ2024/00507

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  “..................” ХХК-ийн хүсэлттэй,

 

“С.О...................г эрэн сурвалжлуулах  тухай хүсэлтийг  2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “....................” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ:  ................овогт С................ийн О............ /.............../ нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1110026241 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. С.О нь 2023 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, өнөөдрийн байдлаар 38,190,594.63 төгрөгийн зээл, ногдох хүүгийн хамт төлөгдөөгүй 965 хонож чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдээд байна. С.О нь зээл авах үедээ Өвөрхангай Арвайхээр ......... дугаар баг ........... байр .............. тоотод оршин сууж байсан бөгөөд одоо оршин суугаа хаягтаа байхгүй, сураггүй алга болсон тул эрэн сурвалжлах арга хэмжээ авч гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч “..............” ХХК нь С.О.............ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. С.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд тэдний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 306 дугаартай тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ............ дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2021 оны 1110026241 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............ овогтой О........... /............/-ыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч нь С.О................ийн оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.............. овогтой О.............. /................/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.О.................ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч  “......................”  ХК-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА