| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00570/И |
| Дугаар | 145/ШШ2024/00513 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 145/ШШ2024/00513
| 2024 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 145/ШШ2024/00513 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “......................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 11-1 тоотод оршин суух, Т..................н А...................т холбогдох
“13,166,981.93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “......................” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.А нь Х.................тай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1110087247 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Т.А............ийн .............. дахь ................ дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,861,111.10 төгрөг, зээлийн хүүнд 2.631,901.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,203.33 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110087247 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 01 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 257 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110087247 дугаартай зээлийн гэрээний дагуу -өлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 7,777,777.76 төгрөг, 2024 оны 10-р сарын 03- ны өдрийн байдлаарх хүү 5,247,936.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,267.47 төгрөг, нийт 13,166,981.93 төгрөгийг Т.Азбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т.А миний бие Өмнөговь аймгийн .............. суманд ажиллаж байгаад бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 4,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-нд 9,166,981,93 төгрөгийг хийж гэрээний үүргээ биелүүлж эргэн төлөлтөө хийж байх тул миний хариу тайлбарыг хүлээн авч тусална уу гэжээ. “
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХК нь хариуцагч Т.А.................т холбогдуулан “13,166,981.93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “..............” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй Т.А.................т холбогдох “13,166,981.93 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,785 төгрөгийн тавин хувь болох 111,892.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 111,892.5 төгрөг, хариуцагч Т.А.................ээс 111,892.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “................” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА