| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00464/И |
| Дугаар | 145/ШШ2024/00467 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 145/ШШ2024/00467
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 145/ШШ2024/00467 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................. сумын .............. дугаар баг, ................. тоотод оршин суух, ............ овгийн Ц.............ийн Б..................ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Б нь 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл аймгийн Нийтийн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар ажиллаж байгаад, 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хааж ирээд, 1986 оны 08 дугаар р сарын 29-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Тээврийг удирдах газарт манаачаар ажиллаж байгаад, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл аймгийн Дүрслэх урлагийн салбарт нярваар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд Ц.Б................г дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 189 дугаартай архивын лавлагаанд: Ц.......... овогтой Б................ын ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Урчуудын эвлэл” нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байгаагүй болно гэсэн,
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотонд: тус архивын тасгийн хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Учруудын эвлэл нь Зураач урчуудын холбоо (хуучин нэрээр) болсон талаар өмч хувьчлалын баримт шилжиж ирээгүй тул Ц...............ийн Б.............т хуулбар олгох боломжгүй болно гэсэн,
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6013 хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Ц................ийн Б.................. БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Өвөрхангай аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126, /136/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр 543395 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолтонд: Тус багийн иргэн Ц..............ийн Б............ (...................) нь ам бүл 2, эхнэрийн хамт 2-14-8 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн,
№............... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уурын зуухны машинистаар авч ажиллуулав, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ардын цэрэгт явах болсон тул уурын зуухны машинистын ажлаас чөлөөлөв гэсэн, 1986 оны 08 дугаар сарын 29-ны өдөр аймгийн тээврийн удирдах газарт манаачаар ажиллуулав, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр паркийн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж Арвайхээр хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр АЙмгийн УЭС-т няравын ажлаар авч ажиллуулав, 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Аймгийн нярвын ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв гэсэн,
Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Ц...........ийн Б................ыг халаалтын зуухны машинистаас чөлөөлөв гэсэн,
Өвөрхангай аймгийн Нийтийн аж ауйн үйлчилгээний газрын 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай ажилд авах ба чөлөөлөх тухай тушаалд: Ц............ийн Б............ыг 1981 оны 10 дугаар сарын 20-ноос чөлөөлөв гэсэн,
Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийдвэрт: Ц......... овогтой Б..........ыг няравын үндсэн цалин 350 төгрөг, Ц.Батбаярыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосугай гэсэн,
Гэрч Л.Э /РД:................./-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах үйлдвэрт 1981 оноос 1986 он хүртэл ажилчинаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд 1988 оноос 1991 оны хүртэл Өвөрхангай аймгийн ......... сумын “...............” нэгдэлд туслах үйлдвэрт ажилчинаар ажиллаж байсан гэсэн,
Гэрч Б.Г.. /РД:.............../-ын мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1981 оноос 1983 он хүртэл уурын зуухын машинистаар ажиллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирээд 1986 оноос 1989 он хүртэл Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт манаачаар, Урчуудын эвлэлийн хороо буюу Дүрслэх урлагын салбарт 1989 оноос 1997 он хүртэл няраваар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Л.............. овгийн Ц................ийн Б............ /РД:............./-ыг 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт манаачаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт нярваар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолт, №.......................дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ауйн үйлчилгээний газрын 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал, Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийдвэр, гэрч Л.Э................... /РД:................./, Б.Г................ /РД:.............../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч ................ овгийн Ц...........ийн Б.............. /РД:...............-ыг 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт манаачаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт нярваар тус тус ажиллаж байсан байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА