| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00467/И |
| Дугаар | 145/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 145/ШШ2024/00493
| 2024 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 145/ШШ2024/00493 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн .................... сумын ................ дугаар баг, ................ тоотод оршин суух, .............. овгийн Ч.........н Л..............н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Намайг Өвөрхангай аймгийн агаарын цэргийн 113 дугаар ангид 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл харуулаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
№..................... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр барилгын бригадад нормчинаар авч ажиллуулав, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж уурын зууханд галчаар томилов, 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн модны үйлдвэрт ...тул үүрэгт ажлаас чөлөөлөв, 1988 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Ардын 256 дугаар ангийн харъяа БСАБ-ийн 313 дугаар ангид уурын зуухны машинистаар авч ажиллуулав, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр улирлын ажил дууссан тул 313 дугаар ангийн галчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 113 дугаар ангид харуулаар авч ажиллуулав гэсэн,
Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/72 дугаартай цалингийн тодорхойлолтонд: Зэвсэгт хүчний 113 дугаар ангид ажиллаж байсан Ч............... (............., Ч..................р)-ын Л...................н 1991-1992, 1995-1999, 2001-2002 оны цалингийн тодорхойлолтыг хуулбарлан олгов гэсэн,
Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/71 дугаартай цалингийн тодорхойлолтонд: Ч..............н Л................. Ардын армийн 113 дугаар ангийн захирагчийн 1191 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн н/299 дүгээр тушаалаар гэрээт харуулчнаар (энгийнээр) 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс томилогдсон гэсэн,
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай тодорхойлолтонд: Тус салбарын бэлтгэл ахлах ахлагч О....................н Г................... нь 1994 оноос 2020 он хүртэл тус салбарт Удирдах байрын жижүүр, цахилгаанчин дизельчнээр ажиллаж байсан нь үнэн болно гэсэн,
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолтонд: Тус салбарын бэлтгэл ахлах ахлагч Д..............н А................ нь 1992 оноос 2018 он хүртэл тус салбарт Удирдах байрын жижүүр, оператороор ажиллаж байсан нь үнэн болно гэсэн,
Гэрч Д.А................ /РД:................./-ийн мэдүүлэгт: Ч.Лонжиджаргал Өвөрхангай аймгийн Агаарын довтлогооноос хамгаалах цэргийн ангийн 113 дугаар тусгай салбарт 1991 оноос 2002 он хүртэл харуулаар ажиллаж байсан гэсэн,
Гэрч О.Г /РД:...............//-ын мэдүүлэгт: Ч.Л Өвөрхангай аймаг дахь 113 дугаар тусгай салбарт 1991 оноос 2002 он хүртэл харуулаар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Л нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. ................ овгийн Ч..............н Л................ /РД:................/ нь Өвөрхангай аймгийн агаарын цэргийн 113 дугаар ангид 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл харуулаар ажиллаж байсан болох нь №................. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/72 дугаартай цалингийн тодорхойлолт, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай тодорхойлолт, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт, гэрч Д.А /РД:............/, О.Г /РД:................/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан байдлаа тогтоолгоно гэсэн байгаа ч Ардын армийн 113 дугаар ангийн захирагчийн тушаалаар 1991 оны 10 дугаар сарын 21- ээс ажилд томилогдсон тухай нотлох баримт хэрэгт байгааг, мөн хүсэлт гаргагчийн 1993, 1994 онд ажилласан талаарх баримт хэрэгт авагдаагүй ч хүсэлт гаргагч 1991 оноос эхлэн тасралтгүй ажилласан гэсэн тайлбар гаргасан, гэрчүүд мэдүүлэгтээ хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд тасралтгүй ажилласан гэсэн байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар .............. овгийн Ч...............н Л................ / РД:................./-г Өвөрхангай аймгийн агаарын цэргийн 113 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл харуулаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА