Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2024/00475

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2024/00475

Арвайхээр сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ..................... дүүргийн .................дүгээр хороо, ................ дугаар байрны .................. тоотод оршин суух, Ш.................ий О............н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн А.................. сумын .............. дугаар баг, Онги залуучууд ................. тоотод оршин суух, ...................ийн Ү................д холбогдох

“Хүүхдийн эцэг тогтоолгож,  асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.О, хариуцагч Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одоо хүүхэд маань 17 настай. Надаар овоглодог. Нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин өмнөх жилүүдийн хүүхдийн тэтгэлгийн мөнгө нөхөж тогтооно гэж байхгүй юм байна лээ. Хүнээс асууж үзсэн. Тиймээс одоо 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Аав байх үүрэг хариуцлагыг өөрт нь хүлээлгэе гэж бодож байна гэв.

 

Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эцэг тогтоох шаардлагагүй. Миний хүүхэд мөн гэв.

 

Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн нийгмийн ажилтан П.О....................ний тодорхойлолтонд: Отгонбаяр овогтой Төгөлдөр нь Нийслэлийн ерөнхий боловсролын ............дугаар сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд ............. багштай ..................ангид суралцдаг нь үнэн болно гэсэн,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ........... дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ...........дугаартай тодорхойлолтонд: Ш..............ий О............. /РД:.............../, О..................ын Т.............. /РД:................/, Б.....................н ............. /РД:.................../ нар нь тус хорооны 85 дугаар байрны 203 тоот хаягт ам бүл 3 түр оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн,

 

Өрхийн эмчийн хүүхдүүд эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх тодорхойлолт,

 

........... оны ............. дүгээр сарын ............-ны өдөр төрсөн хүү О.Т...........н иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Б.Ү...............д холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгож,  тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Ш.О хариуцагч Б.Ү нар 2005 онд танилцаж, ............ оны ........ дүгээр сарын ..................-ны өдөр төрсөн хүү О.Т нь төрсөн болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3. Хүү О.Т нь эх Ш.О.................р овоглож, төрсний гэрчилгээ авсан байх ба эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “ . . . хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О.Т.............ийн эцэг нь хариуцагч Б.Үн мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

4. ........... оны .......... дүгээр сарын ............-ны өдөр төрсөн хүү О.Т нь Ш.О, Б.Ү нарыг тусдаа амьдарснаас хойш эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч маргаагүй тул  ..............оны .......... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн хүү О.Т............ийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О.Т.............ийг төрсөн эх, нэхэмжлэгч Ш.О.............ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ......... оны .......... дүгээр сарын ............-ны өдөр төрсөн хүү О.Т............ийг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ү................с тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”  гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Ү..........д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ш.О нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү...............оос 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар ............. оны .......... дүгээр сарын ..............-ны өдөр төрсөн хүү О.Т............ийн төрсөн эцэг нь хариуцагч З.......... овгийн ............ийн Ү.............. мөн болохыг тогтоосугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү О.Т..................ийг төрсөн эх, нэхэмжлэгч Ш.О...................ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү О.Т...............ийг  18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ү.................оос тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Ү..................., хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ш.О................. нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү................с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА