Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2024/00402

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 761012 /долоон зуун жаран нэгэн мянга арван хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2024 оны 12 сарын 15-ны өдөр 380506 /гурван зуун наян мянга таван зуун зургаан/ төгрөгөөр, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 380506 /гурван зуун наян мянга таван зуун зургаан/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22814 /хорин хоёр мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгөөс 11407 /арван нэгэн мянга дөрвөн зуун долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11407 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 11407 /арван нэгэн мянга дөрвөн зуун долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ