Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/03306

 

 

 

 

 

     2024 оны 08 сарын 15 өдөр

  Дугаар   183/ШШ2024/03306

Улаанбаатар хот

               

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Г.Б  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.С холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13 299 124.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С******* нь 2015 оны 31-ний өдөр ЗГ******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай цалин барьцаалж авсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай барьцаалж нэмж зээл авсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай цалин барьцаалж нэмж зээл авсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 3 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 32 сарын хугацаатай цалин барьцаалж нэмж зээл авсан. Нийт 8 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч Б.С******* нь ЗГ******* тоот үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2499 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 5 585 765.08 төгрөг, хүүгийн төлбөр 6 514 088.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 199 270.68 төгрөг нийт 13 299 124.40 төгрөг төлөөгүй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд зааан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ******* дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: хариуцагч Б.С*******ээс 13 299 124.40 төгрөгийг гаргуулж Г******* *******инд олгуулж өгнө үү гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13 299 124.40 төгрөгийг хариуцагч Б.С******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг,  2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1 111 124.40 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны дотор Г******* ******* дахь ******* тоот дансант төлж барагдуулахаар эвлэрсэнС******* ХХК нь Их хайрхан констракшн ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг Их хайрхан констракшн ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* ******* ХК хариуцагч Б.С*******т  холбогдуулан 13 299 124.40 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13 299 124.40 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг,  2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1 111 124.40 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны дотор Г******* ******* дахь ******* тоот дансант төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******т холбогдох 13 299 124.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13 299 124.40 төгрөгийг хариуцагч Б.С******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг,  2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1 111 124.40 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 224 446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 112 223 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 112 223 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР