Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/шш2024/03328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03328 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, "Сл-ийн байранд байрлах "Х.Х /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Арцат 7-р гудамж, 0 тоотод оршин суух, Т.А/РД: 00000/-д холбогдох,

 

1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "Алаг адуут хүнсний дэлгүүрийг түрээслэгч Т.Атэй 2023 оноос бараа бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажилласан. Энэ явцад харилцагч Т.Агийн бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх байдал удааширч эхэлсэн ба 2024 оны 6 сарын 26 өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 1,700,000 төгрөг болсон. Манай байгууллагын зүгээс төлбөр барагдуулах хугацааг удаа дараа сунган төлбөрийн үлдэгдлийг мэдээлж байсан боловч төлбөрийн үлдэгдлийг барагдуулалгүйгээр дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоож алга болсон. Иймд Т.Аээс бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1,700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хэргийг зохих хууль журмын дагуу шалгаж биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Т.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Аминий бие "Х.Х-иас зээлээр бууз банш авч зардаг байсан нь үнэн. Яг одоогоор биеийн байдал тааруу байгаа тул бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн. "Х.Х-иас нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн төлбөр болох 1,700,000 төгрөгийг төлж барагдуулна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан хүнс трейд ХХК нь Т.Ад холбогдуулан 1 700 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Х.Х -ийн нэхэмжлэлийн шаардлага 1,700,000 төгрөгийг хариуцагч Т.А бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "Х.Х-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,700,000 төгрөгийг хариуцагч Т.А төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийн 21,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Агээс улсын тэмдэгтийн хураамжинд 21,075 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 21,075 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, "Х.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ