Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03344

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03344

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.С холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц*******, хариуцагч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ц, С.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.П*******, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин С.М******* нарыг эх С.Ц*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин С.М*******г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.П*******ыг 16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.С*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин С.М*******, хүү С.П*******ыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг С.С******* нь хүү С.П*******, охин С.М******* нартай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Ц*******д даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Баруун сонсголон гудамж, 814 байр, 14 тоот, 45.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг эх С.Ц*******, хүү С.П*******, охин С.М******* нарын өмчлөлд үлдээсүгэй.

 

7. С.С******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 35,000,000 төгрөгт ногдох хэсгийг өөрийн хүү С.П*******, охин С.М******* нарын тэтгэлэгт тооцуулан үлдээсэн болохыг дурдсугай.

 

8. Дээрх хөрөнгөөс эцэг С.С*******д ногдох хувь 35 000 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож, хүү С.П*******, охин С.М******* нарт олгосон тэтгэлэгийн хэмжээ 35 000 000 төгрөг хүрэхэд дараагийн сараас эхлэн сар бүр тэтгэлэг төлөхийг С.С*******д даалгасугай.

 

9. Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт ухаа хороолол, 814 байр, 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, 45,25 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс С.С*******г хасч, С.П*******, С.М******* нарыг өмчлөгчөөр нэмж бүртгэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ш.ОТГОНБАЯР