Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 574

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн

улсын яллагч Э.Одончимэг

хохирогч Мөнх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Тунгалаг

хохирогч Э.Лхагважав

шүүгдэгч Л.С , түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг

гэрч Д.Алтанзагас, Ч.Саранцэцэг, Ж.Цэцэгдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт  түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй С д / холбогдох 2015260000103 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Л.С  2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Лхагважаваас өөрийн нэр дээр болон бусдын нэрийг ашиглан “зээлдэж авна” гэж хэлж нийт 15.221.000 төгрөгийг авсан боловч буцааж төлөлгүй итгэл эвдэн залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Мөнх-Эрдэнээс өөрийн нэр болон бусдын нэрийг ашиглан “зээл авна” гэж хэлж итгүүлэн нийт 48.900.000 төгрөгийг авч буцаан төлөлгүй итгэл эвдэн залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан ба дээрхи удаа дараагийн давтан залилан мэхлэх үйлдлээр бусдад нийт 64.121.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С : Би бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Би хүмүүст Мөнх-Эрдэнээс өдрийн зээл авч өгч байсан нь үнэн. Мөнх-Эрдэнээс зээл авсан хүмүүс өдөртөө зээлээ төлж чадахгүй болохоор нь би өмнөөс нь төлж өгч байгаад ийм байдалд орж байна. Хохирогч Мөнх-Эрдэнэд 48.900.000 төгрөгийн хохиролтой гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал гэрч Цэцэгдэлгэр, Саранцэцэг, Алтанзагас нар тус бүртээ гурав гурван сая төгрөг буюу нийтдээ есөн сая төгрөгийг Мөнх-Эрдэнэд өөрсдөө төлөх ёстой гэж бодож байна.  Алтантариагийн 3 сая төгрөг, Дөлгөөний нэр дээрхи 1 сая төгрөгийг би төлөхгүй. Хандхишиг, Цэрэндулам нарын 1 сая төгрөгийг би тэр хоёрт төлсөн учир би төлөхгүй.  Мөнх-Эрдэнэд миний өөрийн хариуцаж төлөх ёстой төлбөрүүдээс  манай нөхөр Батбаатарын авсан 4 сая төгрөг, миний өөрийн авсан 3 сая төгрөг, Далангэрэлийн авсан 3 сая төгрөгнөөс эхнэр нь 147.000 төгрөг төлсөн үүнээс үлдсэн 2.853. 000 төгрөгийг, Бат-Оронгийн авсан 3 саяын зээлнээс 2 саяыг би авсан үүнийг хариуцна. Бат-Орон өөрөө 1 саяыг нь төлчихсөн. Мөнх-Отгоны 3 сая төгрөгийг би бүтнээр нь төлнө. Наранхүү эгчийн 3 саяыг би бүтнээр нь төлнө. Мөн Бямбасүрэнгийн сүүлд авсан 3 саяыг би төлнө. Гэрэлзулын 3 сая төгрөгнөөс 475.000 төгрөгийг нь хасаад 2.525.000 төгрөгийг би зөвшөөрнө. Мөнх-Эрдэнийн хохиролоос би 23.378.000 төгрөгийг зөвшөөрч байна. Энэ үнийн дүнгээс мөрдөн байцаалтын шатанд 5.160.000 төгрөгийг би төлсөн.  Лхагважавын хохиролоос би өөрийн төрсөн дүү Ламгомбын 1.120.000 төгрөг, нөхөр Батбаатарын авснаас үлдсэн 1.320.000 төгрөг,  миний өөрийн авснаас үлдсэн 1.320.000 төгрөг,  Хэрлэнчимэгийн авсан зээлээс үлдсэн 840.000 төгрөг, манай охин Хуриманцэцэгийн авсан 5.500.000 төгрөг, Мөнхжаргалын 680.000 төгрөг, Гэрэлзулын 560.000 төгрөг буюу нийт 11.340.000 төгрөгийг би зөвшөөрч байна.  Үүнээс би мөрдөн байцаалтын шатанд Лхагважавд 6.560.000 төгрөг төлсөн. Миний тооцоогоор бол одоо би Лхагважавд 4.780.000 төгрөг төлөх ёстой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Лхагважав: Би С  эгчид маш их итгэж байраа барьцаанд тавьж мөнгө өгсөн.  Би С  эгчид итгээгүй байсан бол мөнгө өгөхгүй байх байсан. Надад энэ хүн маш их итгэл төрүүлсэн. Би байраа  банкинд алдах шахаад арай гэж банкны мөнгийг би төлж байна. Одоо 6 сая төгрөгний төлбөр үлдсэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр байж байна. С  эгч өмнө нь шоронд орохдоо надад чи Цэцэгмандал гэж хүний хохиролыг барагдуулаад өгөөч тэгвэл эгч нь чамд мөнгийг чинь бүгдийг нь хурдан төлөөд өгнө гэж хэлж надад итгэл төрүүлж охин Хуриманцэцэгээрээ дамжуулж надаас 5.500.000 төгрөг авсан.  Энэ мөнгөний 5.250.000 төгрөгийг Цэцэгмандалд, 250000 төгрөгийг нь өмгөөлөгч Хандсүрэн гэж хүнд өгөхгүй бол намайг өмгөөлөхгүй гээд байна гэж хэлж авсан. Надад мөрдөн байцаалтын шатанд мөнгө төлсөн гэж сая С  эгч мэдүүллээ. Би ч мэдүүлэг өгөхдөө С  эгч надад 4.550.000 төгрөг өгсөн, би авсан гэж мэдүүлсэн. 4.550.000 төгрөг бол энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө надаас авсан мөнгөнөөсөө буцааж төлсөн, одоо миний нэхэмжилж байгаа 13.380.000 төгрөгөнд хамаарахгүй мөнгө байгаа юм. Өнөөдрийн байдлаар би С  эгчийн мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн хэмжээнд 13.380.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөний задаргаа нь С  эгчийн 1.320.000 төгрөг, түүний нөхөр Батбаатарын 1.320.000 төгрөг, Гэрэлзулын 560.000 төгрөг, Мөнхжаргалын 680.000 төгрөг, Манлайсүрэнгийн 1 сая төгрөг, Хэрлэнчимэгийн 840.000 төгрөг, Нансалмаагийн 1.000.000 төгрөг, Ламгомбын 1.160.000 төгрөг, Хуриманцэцэгээр дамжуулж авсан 5.500.000 төгрөгийг нийт 13.380.000 төгрөгийг би С  эгчээс нэхэмжилж байна. С  эгч миний мөнгийг одоо болтол төлж барагдуулахгүй байгаад маш их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнх-Эрдэнэ: Анх С  над дээр Хандсүрэн, Цэрэндулам нарыг дагуулж ирээд хорооны тодорхойлолт, наймаа хийдэг нь үнэн гэсэн Хархорин захын тодорхойлолт, хурууны хээний лавлагаа, эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, зээл авахыг хүссэн хүсэлтийн хамт авчирсан. Би С д маш их итгэсэн. С  өөр хүмүүсийн нэрээр надаас өөрөө байнга мөнгө авч намайг залилаж байсан юм байна лээ.  Надад С  48.900.000 төгрөгийн бодит хохирол учруулсан. Энэ мөнгө бол ямар нэг хүү, алданги тооцоогүй зөвхөн бодит учирсан хохирол гэдгийг хэлмээр байна. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө 48.900.000 төгрөгнөөс 19.803.000 төгрөгийг надад төлсөн.  С гээс би 28.325.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Үүнд: Алтантариагийн 3 сая төгрөгнөөс үлдсэн 515.000 төгрөг, Саранцэцэгийн  3 сая төгрөгнөөс үлдсэн 657.000 төгрөг, Болорчимэгийн  авсан 3 сая төгрөгнөөс 657.000 төгрөг, Алтанзагасын 3 сая төгрөгнөөс 1.012.000 төгрөг, Наранхүү нэрээр авсан 6 сая төгрөгнөөс 1.400.000 төгрөг, Цэцэгдэлгэрийн авсан 3 сая төгрөгнөөс 1.154.000 төгрөг, Гэрэлзулын 3 сая төгрөгнөөс 1.500.000 төгрөг, Далангэрэлийн 3 сая төгрөгнөөс 1.581.000 төгрөг, С  өөрийнх нь авсан 4 сая төгрөгнөөс 2.480.000 төгрөг, Наранхүүгийн 3 сая төгрөгнөөс 2.219.000 төгрөг, Мөнх-Отгоны 3 сая төгрөгнөөс 2.219.000 төгрөг, Хандхишигийн 1 сая төгрөгнөөс 760.000 төгрөг, Дөлгөөний 1 сая төгрөгнөөс 330.000 төгрөг, Бямбасүрэнгийн 3 сая төгрөгнөөс 2.432.000 төгрөг, Эрдэнэ-Очирын 3 сая төгрөгнөөс 2.432.000 төгрөг, Бат-Оронгийн 4 сая төгрөгнөөс 2.525.000 төгрөг, Батбаатарын 4 сая төгрөгнөөс 3.715.000 төгрөг буюу нийт 28.325.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс мөрдөн байцаалтын явцад надад 3.690.000 төгрөг дараа нь 40000 төгрөг төлснийг хасаж одоо би С гээс 24.595.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэв.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Цэцэгдэлгэр: Мөнх-Эрдэнээс 2 удаа нийтдээ 5 сая төгрөгийн зээл авч байсан. Бүгдийг нь төлсөн. Би Мөнх-Эрдэнэтэй уулзаж байгаагүй С гээр дамжуулдаг байсан. Төлөх ёстой өдрийн төлөлтийг С  хурааж авдаг байсан. Хамгийн сүүлд би Гэрэл гэж хүнээс нэг сая төгрөг зээлж аваад С д өгсөн. Би Мөнх-Эрдэнэ, С  нарт өгөх өглөг байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтанзагас: Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөг С гээр дамжуулж аваад би төлж дууссан. Өдрийн төлөлтөө С д төлж байсан Одоо надад зээлийн үлдэгдэл төлбөр байхгүй. Гэрэл гэж охиноос Цэцэгдэлгэр эгч бид хоёр тус бүр нэг, нэг сая төгрөг зээлж аваад С д өгөөд тооцоо дууссан юм. Одоо би Гэрэлээс зээлж авсан мөнгөө төлөөд явж байна. Миний нэр дээр Мөнх-Эрдэнэд төлөх төлбөр байгаа бол С  төлөх ёстой гэв.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Саранцэцэг: Би Мөнх-Эрдэнээс эхлээд 1.5 сая төгрөг авснаа төлсөн. Дараа нь би 3 сая төгрөгийг Мөнх-Эрдэнээс тоолж аваад л шууд С д бүгдийг нь өгсөн. Тийм болохоор би төлөхгүй, авснаараа С  төлөх ёстой гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд:“ 2014 оны 8 сарын сүүлээр миний утас руу С  гэж эмэгтэй залгасан бөгөөд тэр үед би түүнийг таньдаггүй байсан. С  утсаар ярихдаа “мөнгө зээлүүлнэ гэж сонслоо, мөнгө зээлэх гэсэн юм би өөрөө Хархорин зах дээр наймаа эрхэлдэг юм” гэж ярьсан. Тухайн үед би мөнгө төгрөг зээлнэ гэж яриагүй. Тэгсэн С  нь над руу нилээн олон хоног мөнгө зээлээч гуйж залгасан юм. Ингээд би 2014 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр байх Хархорин зах дээр очиж С тэй уулзаж түүнтэй танилцсан. С  өөрийгөө надад хэлэхдээ Хархорин захыг анх байгуулах үед нь ажиллаж байсан хүн, одоо болтол ажиллаж байна, Хархорин захын бүх хүмүүсийг танина, би бол найдвартай гэсэн зүйл яриад надаас мөнгө зээлэхийг хүссэн. Тэгээд ярилцаж байхдаа би танаас өөр мөнгө зээлэх хүн байгаа болов уу гэсэн чинь “өө би энэ захын бүх хүмүүсийг танина. Тэгэхээр эгч нь батлан даалт гаргаад мөнгө зээлэх өөрийнхөө сайн найдвартай хүмүүсийг хэлээд өгье, чи тэр хүмүүстэй уулзаад хэрэггүй, маш олон янзын хүн байгаа болохоор чи өөрөө уулзаад хэрэггүй, надаар дамжуулаад мөнгө зээлэх хүмүүст мөнгөө зээлээд бай, би тэр хүмүүсээс мөнгийг чинь хурааж аваад чамд өгөөд байя, манай нэг мөнгө зээлдэг дүү байсан юм. Тэрийг маань зарим хүмүүс аягүй их хохироосон тул чамайг бас хохироочих вий гэж айж байна” гэж ярьсан. С  надаас 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй 2 сая төгрөг зээлж авсан бөгөөд уг мөнгө зээлсэн талаар С гээс цаасан дээр бичиг бичүүлж авсан юм. С  Хархорин захын задгай талбай дээр наймаа эрхэлдэг юм  билээ. Тэр талаар нь бас Хархорин захаас наймаа эрхэлдэг гэсэн тодорхойлолтыг авсан. Үүнээс 2-5 хоногийн дараа байхаа Хархорин зах дээр наймаа хийдэг Алтанзагас, Батбаатар, Түмэндэлгэр, Цэцэгдэлгэр гэсэн хүмүүс мөнгө зээлмээр байна гэж байна, энэ хүмүүс ёстой найдвартай, анх зах нээгдэх үеэс наймаа хийж байгаа хүмүүс, тийм болохоор чи өөрөө уулзаад хэрэггүй, эгч нь өөрөө дамжуулаад мөнгийг чинь тэд нарт зээлчихье гэж хэлээд надаас 8 сая төгрөгийг авч явсан бөгөөд дээрхи 4 хүн нь тус тусдаа хоёр хоёр саяыг авсан юм.  Би мөнгө зээлсэн талаар мөнгөө эргүүлэн төлсөн талаарх хуудсыг хоёр хувь үйлдээд мөнгө зээлсэн хүмүүсдээ нэг хувийг нь өгөөрэй гээд нэг хувиудыг С  эгчид өгөөд үлдсэн нэг хувийг нь би өөрөө авч үлдсэн юм. Тэр цаасан дээр би өөрийн нэр, гар утасны дугаарыг бичсэн байсан. Тэгсэн дараа нь миний нэр болон гар утасны дугаарыг штрихээр дарчихсан байхаар нь С  эгчээс “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь С  эгч “би чамд хэлсэн шүү дээ энэ захын янз янзын хүмүүс чамаас мөнгө нэхээд амраахгүй, чиний утсыг хүмүүс асуугаад байна, тэгэхээр нь би өөрийнхөө утсыг биччихлээ, чи өөрөө энэ хүмүүстэй уулзаад хэрэггүй” гэж надад хэлсэн. Ингээд С  эгчтэй уулздаг байсан. Нөгөө мөнгө зээлсэн хүмүүс яаж байна гэж асуухад С  эгч надад өдөр болгон зээлсэн мөнгөний хүү гэж өгдөг байсан бөгөөд мөнгө зээлсэн хүмүүсийг сайн байгаа гэдэг байсан. Түмэндэмбэрэл гэдэг хүн нэг хоногийн хүүний мөнгө өгөөгүй, эгч нь өөрөөсөө өгчихье гээд мөнгө өгсөн бөгөөд би тэр хүнтэй чинь ярья гэсэн чинь эгч нь чамайг тийм зүйлд хутгаад яахав, би өөрөө байнга байдаг юм чинь өөрөө үүнийг зохицуулъя гэж хэлж байсан. Намайг нөгөө хүмүүстэй уулзуулдаггүй байсан. Нэг удаа Түмэндэмбэрэлтэй утсаар ярихад “би орлого байхгүй учир мөнгө төгрөг байхгүй байна” гэж загнасан. Тэгэхэд С  эгч за за боль боль эгч нь чамайг ийм юмтай хутгахгүй, би өөрөө зохицуулчихна гэж байсан. Ингээд дээрх маягаар С  эгчээр дамжуулаад нийт 27 хүнд 2014 оны 9 дүгээр сараас эхлээд 2014 оны 12 дугаар сар хүртэл цувуулаад нийт 80 сая төгрөгийг надаас авсан. Үүнээс С  нь 51 сая төгрөгийг нь өөртөө авчихсан байсан бөгөөд надаас авахдаа тийм хүн зээл авахыг хүсэж байна гэж хэлээд аваад явсан боловч тэр хүндээ мөнгөө өгөөгүй өөрөө авчихсан байсан. Тэр хүмүүстэй нь уулзахаар тэр хүмүүс нь С гээс мөнгө зээлж аваагүй гэдэг бөгөөд С  өөрөө тэр хүмүүсийн нэрийг бариад надаас мөнгө авсан гэдгээ хүлээдэг юм. Бусад мөнгийг нь хүмүүст зээлсэн нь үнэн байсан...Отгонбаатар гэж хүнтэй уулзахад тэр хүн их гайсан байртай надтай ярихгүй С  эгч рүү хараад гөлөлзөөд янз бүр болоод байхаар нь би ойлгоод С  эгчийг та надад үнэнээ хэлчих гэхэд С  эгч өөрөө мөнгө авсанаа хүлээсэн бөгөөд Отгонбаатарт надаас авсан мөнгөнийхөө талыг нь өгөөд талыг нь өөртөө авсан байсан. Түүнийгээ Отгонбаатартай утсаар ярихдаа хэлсэн. ...Мөн Алтантариа болон түүний нөхөр хоёр надаас мөнгө зээлмээр байна гээд С  эгч надаас мөнгө аваад явсан. Сүүлд нь уулзахад Алтантариа эгч түүний нөхөр хоёр ямар ч мөнгө аваагүй болох нь тогтоогдсон. Дээрх хүмүүсээр мөнгө зээлүүлэх хүсэлт бичүүлж аваад надаас ирж мөнгө аваад тэр хүмүүст мөнгөө өгөлгүй дундаас нь өөртөө авчихсан байсан. Нийт 27 хүнд мөнгө зээлсэн гэж надад С  гаргаж өгсөн бөгөөд үүнээс 8 хүн нь хагас дутуу мөнгөө С гээс авсан бусад хүмүүс нь огт С гээс мөнгө аваагүй байсан. Наранхүү надаас 9 сая төгрөг зээлнэ гээд 6 сая төгрөгийг нь яг өөрөө ирж авсан. Үлдсэн 3 сая төгрөгийг нь болохоор С  бас замаас нь авчихсан байсан юм байна лээ...энэ хүн анхнаасаа миний мөнгийг авах зорилгоор ийм зүйл хийгээд намайг хохироосон гэж бодож байна”

...Би С д нийт 54 сая төгрөгийг зээл гэж өгсөн бөгөөд ямар нэгэн хүү бодогдоогүй цэвэр С д өгсөн мөнгө. 54 сая төгрөгийг С  нь Хархорин захын наймаачдад зээлдүүлэхээр өгсөн юм. Нийт 29 хүн байгаа. Үүнээс 17 хүний мөнгийг С  өөрөө хувьдаа авсан. 17 хүний авсан мөнгө нь 54 сая төгрөг болоод байна. Энэ мөнгөнөөс эргэн төлөгдсөн мөнгө нь 23 сая төгрөг болж байгаа. Цаана нь 31 сая төгрөгийг С  яг цэвэр хувьдаа завшсан байгаа. Дээрх 17 хүнээс Алтантариа гэж эмэгтэй 3 сая төгрөгийг 2014.10.31-ний өдөр авсан гэж бичигдсэн. Гэхдээ 3 сая төгрөг нь Алтантариа гэж хүнд өөрт нь очоогүй С  авсан байсан. Саранцэцэг гэж эмэгтэй 3 сая төрөгийг 2014.11.02-ны өдөр авахаар зээл хүссэн өргөдлийг С  надад өгсөн. Би 3 сая төгрөгийг С д гаргаж өгсөн боловч мөн энэ мөнгө Саранцэцэгт очоогүй С  дундаас нь авсан байсан. 2014.11.03-ны өдөр Болорчимэг гэх эмэгтэйн 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл авчирч өгсөн. Би 3 сая төгрөгийг мөн С д гаргаж өгсөн боловч уг мөнгийг С  Болорчимэгт аваачиж өгөөгүй өөрөө бас авсан байсан. 2014.11.06-ны өдөр Отгонбаатар гэж хүн 3 сая төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл өгсөн. Түүний дагуу мөн 3 сая төгрөгийг би С д өгсөн. Тэгсэн энэ мөнгөнөөс 2 сая төгрөгийг нь Отгонбаатарт өгөөд өөрөө 1 сая төгрөгийг нь хувьдаа авсан байсан. Үүний дараа 2014.11.08-ны өдөр Алтанзагас гэж эмэгтэй 3 сая төгрөгийг хүссэн өргөдлийг С  авчирч өгсөн. Үүний дагуу 3 сая төгрөгийг би С д өгсөн. Гэхдээ энэ мөнгийг  С  цааш нь Алтанзагасд өгсөн үгүйг мэдэхгүй. Сүүлд С тэй уулзахад Алтанзагасд өгсөн тэр 3 сая төгрөгийг би өөрөө авчихсан юм гэж надад хэлж байсан юм. 2014.11.09-ний өдөр Наранхүү гэж эмэгтэй өөрийгөө С гийн төрсөн эгч нь байгаа юм гэж хэлээд 6 сая төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгэж надаас авсан. Тэгсэн сүүлдээ Наранхүү гэх эмэгтэй би С гээс өөрийнхөө өрийг авсан юм, тэгэхээр наад мөнгийг нь С  төлнө гээд одоо болохоор яриад байгаа С  нь мөн л энэ мөнгийг би төлнө гэж ярьдаг юм. 2014.11.11-ний өдөр Цэцэгдэлгэр гэх эмэгтэй 3 сая төгрөгийг авах хүсэлтийг С  авчирч өгсөн. Түүний дагуу 3 сая төгрөгийг С д өгсөн. С  уг мөнгийг Цэцэгдэлгэрт өгөөгүй би өөрөө авчихсан юм гэж хэлдэг. 2014.11.16-ны өдөр Гэрэлзул гэх эмэгтэй 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл гаргасан ба мөн л 3 сая төгрөгийг гаргаж С д өгсөн. Мөн л С  Гэрэлзулд өгөөгүй өөрөө авчихсан байсан. 2014.11.21-ний өдөр Далангэрэл гэх хүн 3 сая төгрөг зээлэх хүсэлтийг гаргаж С  надад өгсөнийг нь би 3 сая төгрөгийг өгсөн. С  мөн л энэ хүнд мөнгө өгөөгүй өөрөө уг мөнгийг авчихсан байсан. Үүнээс гадна 2014.11.23-ны өдөр С  нь өөрөө надаас 4 сая төгрөгийг зээлсэн. 2014.11.29-ний өдөр Мөнх-Отгон гэж хүний нэр дээр 3 сая төгрөгийг авахыг хүссэн хүсэлт гаргаж 3 сая төгрөгийг С  надаас авсан. Энэ мөнгийг бас л цааш нь өгөлгүй өөртөө авчихсан байсан.  2014.11.30-ны өдөр Хандхишиг гэж эмэгтэй нэр дээр нэг сая төгрөгийг зээлэхийг хүсэж өргөдөл авчирч өгөөд 1 сая төгрөг аваад мөн цааш нь өгөлгүй өөрөө авсан байсан.  2014.12.02-ны өдөр Бямбасүрэн гэж хүний нэр дээр 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн хүсэлтийг авчирч өгсөн. Тэгэхэд нь би энэ мөнгийг Бямбасүрэнд өөрт нь гарт нь өгсөн. Тэгсэн намайг явсаны дараа С  нь Бямбасүрэнгээс уг мөнгийг нь наадах чинь чиний мөнгө биш миний мөнгө гэж хэлээд түүнээс уг 3 сая төгрөгийг булаагаад авчихсан гэж байсан. 2014.12.03-ны өдөр Ундармаа гэж эмэгтэй С тэй хамт хүрч ирээд 3 сая төгрөг зээлэхийг хүссэн хүсэлтээ бичээд надаас 3 сая төгрөгийг авсан юм. Тэгсэн уг авсан мөнгөө С д бүгдийг нь өгчихсөн гэж байсан. С  түүнээс загнаж байгаад тэр 3 сая төгрөгийг нь авчихсан гэж байсан.  Үүний дараа 2014.12.06-ны өдөр Бат-Орон гэх эмэгтэй С тэй хамт ирсэн бөгөөд энэ хүн зээл авъя гээд байнга л гуйгаад байдаг байсан юм. Тэгээд би түүнд 4 сая төгрөгийг яг гарт нь өгсөн. С  түүнээс уг мөнгийг нь бас загнаж байгаад авчихсан гэсэн. 2014.12.11-ний өдөр С гийн нөхөр Батбаатар нь С тэй хамт ирээд 4 сая төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг бас л С  авсан байсан. Батбаатараас мөнгөө нэхэхээр мэдэхгүй ээ ах нь тийм мөнгө авсан билүү С  чи авсан билүү гээд хачин юм яриад байдаг. Та ирээд аваа биз дээ гэхээр өө тэгсэн юм уу тэгвэл тэгсэн л юм байна гээд хүн даапаалж байгаа аятай юм яриад байгаа юм. Ингээд энэ С  гэж хүнтэй холбоотой мөнгө 54 сая төгрөг болж байгаа юм. Энэ мөнгөнөөс тэр зээл хүссэн хүмүүсийг зээлээ төлж байгаа нэрийдлээр буцааж бага хувийг нь эргүүлж надад төлөөд ахиад дараа дараагийнхаа мөнгийг залилж авахын тулд л эргэн төлөлт нэрийдлээр тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлж байгаа юм шиг харагдаад байгаа. Энэ эргэн төлөлт нэрийдлээр өгсөн мөнгө нь 23 сая төгрөг болчихоод байгаа үлдсэн 31 сая төгрөг болохоор одоо төлөгдөөгүй үлдчихээд байгаа юм. Би зээл авсан хүмүүстэйгээ нүүр тулж уулзъя гэсэн чинь л С  нь надтай уулзахаа байгаад энэ мөнгөө төлөхөө больчихсо...С  нь энэ 17 хүний зээл хүссэн материалыг өөрөө надад авчирч өгөөд өөрөө мөнгийг нь өгнө гээд л аваад явдаг байсан. Би ганцхан С тэй харьцаж энэ мөнгөнүүдийг өгдөг байсан...С гээр дамжуулж мөнгө авсан хүмүүсийг тодруулахад одоогийн байдлаар 4 хүн мөнгө авсан, 21 хүний нэр дээр С  өөрөө мөнгө авсан байсан. Энэ 21 хүний нэр ашиглаж С  надаас нийт 54.500.000 төгрөг залилж авсан. Энэ мөнгөн дүнгээс 22.968.000 төгрөгийг С  уг 21 хүний нэрээр зээлийн эргэн төлөлт гэж миний мөнгийг надад  эргүүлэн өгч байсан. Энэ төлөлт нь надаас итгэл олж авах арга нь болж байсан. Одоо надад учирсан цэвэр хохирол буюу миний нэхэмжилж байгаа мөнгө нийт 31.532.000 төгрөгийн үлдэгдэл байна. Энэ мөнгөн дүн зээлийн хүү, алданги ороогүй. ...Алтантариа С гээс ерөөсөө мөнгө хүлээж аваагүй...Өөрөөр хэлбэл Алтантариагаар хүсэлт бичүүлж аваад өөрт нь мөнгийг нь өгөлгүй өмнөөс нь зээлийн мөнгийг төлж байсан байгаа юм...Батбаатар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин зээл авах хүсэлт бичээд С гийн хамтаар хүрч ирээд 4 сая төгрөг сарын 10%-ийн хүүтэй зээлж авахаар болсон. Энэ 4 сая төгрөгөөс 285.000 төгрөгийг надад өгөөд “за энэ бол 3 хоногийн мөнгө байгаа юм учир нь би 3 хоног БНХАУ-ын Эрээн хот руу бараанд явах гэж байна, тийм болохоор урьдчилаад өгье” гээд өгсөн. Маргааш нь эхлээд энэ зээл огт төлөгдөөгүй. 4 сая төгрөгийн зээлээс нийтдээ 3.715.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн...Гэтэл С  надаас аваад Саранцэцэгт өгөх ёстой байсан 3 сая төгрөгийг Саранцэцэгт өгөлгүйгээр өөрөө авч хэрэглэсэн байсан. Үүнээс 2.340.000 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан бөгөөд Саранцэцэг мөнгө өгч байгаа мэтээр тайлбарлан ойлгуулж байсан...Цэцэгдэлгэрийн хүсэлтийг үндэслэн 3 сая төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээл өгсөн бөгөөд мөнгийг нь С д бэлнээр хүлээлгэн өгсөн боловч уг мөнгийг Цэцэгдэлгэр өөрийн биеэр аваагүй харин С  авсан байсан. Энэ мөнгөнөөс С  нь Цэцэгдэлгэр төлж байгаа гэж хэлэн 1.846.000 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн байдаг. Үлдэгдэл 1.154.000 төгрөг огт төлөөгүй...Далангэрэл нь 2 сая  төгрөгийн зээлээ хугацаанд нь төлж дуусгаад 2014 оны 11 сарын 21-ний өдөр 3 сая төгрөг зээлэх хүсэлт бичин С гээр дамжуулан ирүүлсэн. Энэ хүсэлтийг үндэслэн 3 сая төгрөг С д өгч явуулсан боловч Далангэрэлд уг мөнгө очоогүй С  авсан. Энэ мөнгөнөөс 1.278.000 төгрөгийг С  нь Далангэрэл мөнгөө өгч байгаа хэмээн төлж байсан. Үлдэгдэл 1.722.000 төгрөг надад өгөөгүй...С  Бат-Оронгийн зээлсэн 4 сая төгрөгөөс  3 сая төгрөгийг нь аваад үүнээс 475.000 төгрөгийг Бат-Орон зээлээ төлж байгаа шүү гээд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл төлж байсан. Одоо нийтдээ 2.250.000 төгрөг өгөх ёстой. Энэ мөнгийг С  хувьдаа авсан...Нийтдээ 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл С гээр дамжуулж 28 хүний нэр дээр зээл өгсөн. Эдгээр хүмүүсээс 21 хүний 54.500.000 төгрөгийг итгэл эвдэж, хуурч мэхлэх замаар залилан мэхэлж өөрөө завшсан байна...” /1хх-ийн 11-12, 13-14, 190-191, 2хх-ийн 84-86/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч С.Мөнх-Эрдэнэ дахин байцаалтаар: “С  өөрийн болон бусдын нэр барьж 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 2014 оны 12 дугаар сарыын 11-нийг хүртлэх хугацаанд 48.900.000 төгрөг залилан мэхэлж авсан байх ба үүнээс 20.575.000 төгрөгийг графикийн дагуу буцаан төлж, 28.325.000 төгрөгийг төлөөгүй байжээ. 2014 оны 12 дугаар сарын 17-нд 230.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 18-нд 200.000 төгрөгийг дансаар, 2014 оны 12 дугаар сарын 29-нд бэлнээр 110.000 төгрөг,  2014 оны 12 дугаар сарын 31-нд 150.000 төгрөгийг дансаар мөрдөн байцаалтын явцад 3 сая төгрөг нийтдээ 3.690.000 төгрөг төлсөн.

Нийтдээ С  48.900.000 төгрөг залилан мэхэлж аваад, 24.635.000 төгрөгийг төлөөгүй байна” /хх-ийн 221/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Лхагважав мөрдөн байцаалтанд” 2013 оны 9 сард би мөнгө зээлүүлнэ гэж зар тавьсан. Тэгэхэд С  гэх эмэгтэй надтай холбоо барьж Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг дөрвөн эмэгтэй зээл авах хэрэгтэй байна, ирээд бид нарын лангууг үзээд зээл өгөөч гэсэн. Тэрний дагуу орой 18 цагийн үед Хархорин зах дээр очиход С гийн хар өнгийн номергүй жижиг автомашин дотор Мөнхжаргал, Гэрэлзул, Алтанзагас, С  гэх дөрвөн эмэгтэй хүлээгээд сууж байсан. С  гэх эмэгтэй надад бид дөрөв зээл авч төлж сурсан хүмүүс бид дөрөв одоо тус тусдаа хоёр хоёр сая төгрөг зээл авмаар байна гэж хэлсэн. Би тухайн үед зээл өгөөгүй. Маргааш нь захын тодорхойлолтоо, оршин суух хаягийн тодорхойлолтоо авчраад зээл ав гэж  хэлэхэд нөгөө дөрвөн эмэгтэйтэй Батбаатар гэх эрэгтэй  нэмэгдэж ирээд бас хоёр сая төгрөгийн зээл авсан.  10-аад хоногийн дараа Батбаатар нь С гийн нөхөр болохыг нь мэдсэн. С  намайг чи нялх хүүхэдтэй юм байна би мөнгөнүүдийг өдөр өдөрт нь хураагаад өгч байя гэж айсан боловч би эхэндээ итгээгүй, эхний 10-аад хоногт өөрөө болон эрэгтэй дүү Э.Ням-Очирыг явуулж мөнгөө авдаг байсан. Тэгэхэд С  ирэхээрээ эгч рүүгээ залга, эгч нь бэлдээд байж байя гээд намайг очихоор тэр хүмүүсээс мөнгийг нь аваад гарын үсгийг зуруулаад бэлэн болгосон байдаг байсан. Сүүлдээ С  мөнгөө хураагаад гарын үсгийг нь зуруулаад гэрт авчирч өгдөг болсон. Дараа нь С  нөгөө 4 хүнээс гадна нэмж хэдэн хүмүүс оруулж ирээд зээл авч байсан. Тухайн үед С  надад чи ямар нэгэн зээлгүй юм чинь өөрийнхөө байрыг барьцаанд тавиад зээл аваач, эгч нь чамд тусална, тэр мөнгөө өдрийн зээлэнд гаргачих, чи зээлүүлсэн мөнгөний зөвхөн хүүгээр нь зээлээ төлөх бүрэн боломжтой гэж ятгаад байсан. ...С  миний мөнгийг бүрэн цаг хугацаанд нь авчирч өгөөд байхаар нь би итгэж эхэлсэн. С  10 дугаар хорооллын Эрэл банкны салбарын захирал, эдийн засагч нарыг таньдаг мөн надаас өөр хүмүүст зээл гаргаж өгч байхыг хараад итгэсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2013 оны 11-р сард байраа барьцаанд тавиад 44 сая төгрөгийг зээлсэн...Энэ мөнгөнөөс 10 сая төгрөгийг өөрийн гэрийн тавилга болон засварт зарцуулсан. Үлдсэн 34 сая төгрөгийг бүгдийг нь зээлэнд гаргасан. Ингээд 1 сарын хугацаанд хэвийн төлөгдөөд явж байсан. Гэтэл нэг өдөр С  би хөдөө явахаар болчихлоо, миний утас холбогдохгүй болох байхаа, зах дээрхи мөнгийг Батбаатар ахад нь хэлсэн, мөн Алтантариа гэх эмэгтэй байгаа, ингээд энэ хүмүүс мөнгийг нь хураагаад өгнө, эгч нь 3-4 хоног болоод ирнэ, сүлжээгүй газар очих болохоор утас холбогдохгүй байх гээд сураггүй болсон. Би маргааш нь зах дээр очиж чадаагүй, нөгөөдөр нь очиход зах юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, Батбаатар нь хаана хэнд мөнгө байгаа нь мэдэхгүй, бужигнасан юм болсон байсан. Тэр үед өдөрт хураах ёстой мөнгөнөөс 40.000 төгрөг хурааж авсан. С  над руу ярихаасаа өмнөх орой надтай манай гэрт тооцоо нийлэхэд С  ийм их хүн, ийм их мөнгө болсон юм уу гэж гайхаад байсан. Тэр орой нь С  тэр өдрийн мөнгө, маргаашийн орлого гээд тушаах ёстой байсан 980.000 төгрөгийг эгч нь зээл хаах гэсэн юм, хөдөө явж ирээд өгнө гээд аваад явсан. Ингээд С  сураггүй болоод 3-4 хоног болж байхад Алтантариа гэх хүн над руу утсаар яриад би танай гэрийн гадаа яваад очье, С гийн талаар ярих маш чухал яриа байна гээд тэр хүнтэй гарч уулзсан...Тэгэхээр нь би яасан юм бэ гэж асуухад С  ганц худагт хоригдчихсон байгаа, гэхдээ чиний мөнгөтэй ямарч холбоотой биш, Цэцэгмандал гэх хүнтэй холбоотой хэргээр хоригдсон гэсэн. Тэр Цэцэгмандал гэх хүн 14 хоногийн өмнө С гээр дамжуулж 1 сая төгрөг зээлсэн болохоор би тэр эмэгтэйг таньсан...Би Хархорин зах дээр очиж зээл авсан бүх хүмүүстэй уулзсан. Тэгсэн тэр хүмүүс эхнээсээ би зээлээ хаасан, С  зээл хаалгаад нэмж 3 сая төгрөг зээл хаалгаад нэмж 3 сая төгрөг зээлээр гаргаж өгнө гэж хэлээд миний зээлийг хаалгуулаад мөнгийг нь авсан, өөр бусад хүмүүсийн өдрийн төлөлтөөс 20.000-30.000 төгрөгөөр нэлээн хүмүүсээс авсан байсан...Эрдэнэчимэг, Алтантариа гэх хүмүүсийн хамт С гийн гэрээс зээлийн бүртгэлийн дэвтэрийг нь авах гэж очсон...Охин нь дэвтрийг нь гаргаж өгсөн...Өмгөөлөгч, охин хоёртой нь хамт Цэцэгмандалтай уулзахад би зөвхөн мөнгөө авна гээд байсан. Тэгээд би бэлэн 3 сая төгрөг өгөөд, Цэцэгмандалын өртэй байгаа зарим нэг хүмүүс нь надад өртэй байсан тэрийг нь суутгаад 90.000 төгрөг дутахад Намуунаа гэх эмэгтэйгээс зээлж Цэцэгмандал гэх эмэгтэйд 5.250.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан. Хуриманцэцэг Цэцэгмандалтай мөнгө өгсөн, авсан гэсэн гэрээ байгуулсан...Тухайн үед С  эгч нь дөнгөж гарч ирээд байж байгаа юм чинь эгчид нь мөнгө байхгүй 450.000 төгрөг зээлчих эгч нь бэлэг боогоод зарах гэсэн юм гээд надаас 450.000 төгрөг зээлсэн. Би С , Алтантариа хоёрт миний банкны мөнгийг хуваагаад төлөөд өгөөч гэж гуйхад тэр хоёр зөвшөөрсөн. Тэгсэн боловч банкинд нэг ч төгрөг өгөөгүй, дараа нь С  1 сая төгрөг, 3 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс 2014 оны 10 дугаар сарын үеэр эгч нь зээл хаагаад нэмж зээл авах гэсэн юм, авсан зээлнээсээ 1 сая юм уу, 1.500.000 төгрөг өгье гэж хэлээд мөнгөө зээлж байсан. Мөн 2015 оны 5 дугаар сард Бразиль улсаас хүний надад зараад өгөөч гэсэн хүнсний барааг С  зарж өгнө гээд надаас авсан боловч мөнгийг нь өгөөгүй. Бас би гэрийнхээ тавилгыг солих үеэр манай гэрийн зочны ком тавилга, хүүхдийн өрөөний ком тавилга, унтлагын өрөөний ком тавилга, угаалгын машин зэргийг 4 сая төгрөгөөр тохиролцож мөнгийг нь цувуулж өгнө гээд авсан боловч мөн л мөнгийг нь өгөөгүй...С  надаас дэвтэрээ буцаагаад авсан. Тэр дэвтэр дээр С  бүх зүйлийг үнэн бодиттой хөтөлж бүртгэсэн байсан. Дэвтэр дээрээс С  Бямбасүрэн гэх хүний зээлийн гэрээг надаас хулгайлж авсан байсныг мэдсэн. Учир нь С  их олон хүмүүсийг зээлэнд хамрагдуулж Бямбасүрэн гэх хүүний зээлийг гэрээг олон хүний үймээнийг далимдуулж өөрөө авч надаас нуусан байсан...С  Батбаатар гэх хамтран амьдрагч хүний зээлийг 1 сарын хугацаанд төлөөд дахин 4 сая төгрөг зээлийн гэрээ хийлгүй зээлж авсан. Мөн анх мөнгө зээлж авсан Мөнхжаргалаас зээл хаах гэж өгсөн 680.000 төгрөгийг дундаас нь авсан. Гэрэлзулын 560.000 төгрөг, Алтанзагасын 480.000 төгрөг, Манлайсүрэн гэх хүний 1.050.000 төгрөг, Эрдэнэчимэгийн 210.000 төгрөгийг дундаас нь авсан. Мөн Цэцэгмандалд төлсөн 5.250.000 төгрөг, өмгөөлөгч Хандсүрэнгийн 250.000 төгрөг, шоронд орохоос өмнөх өдөр авсан 980.000 төгрөг, тавилгын 4 сая төгрөг, хүнсний бараа зарж өгнө авсан 580.000 төгрөг, зээл хааж дахин шинээр зээл аваад авсан мөнгөнөөсөө өгнө гэж хэлээд эхний ээлжинд 700.000 төгрөг, сүүлд хэдийг авсныг санахгүй байна. Ламгомбо, Нансалмаа, Хэрлэнчимэг гэх хүмүүсээр зээлийн гэрээг хийлгүүлж авсан мөнгийг С  хувьдаа авсан. Энэ мөнгө Ламгомбо 2 сая төгрөг зээл авснаас 1.560.000 төгрөг, Хэрлэнчимэг мөн адил 2 сая төгрөгийн зээл авсанаас 1.240.000 төгрөг, Нансалмаа 2 сая төгрөгийг зээл авсанаас 980.000 төгрөг, Цэцэгдэлгэр 2 сая төгрөгийн зээл авсанаас 1.550.000 төгрөг өгөөгүй. Би эдгээр хүмүүсээс мөнгө авах гэсэн боловч бид нар мөнгө аваагүй. С  дундаас нь авсан бид нар мөнгө төлөхгүй гэж хэлсэн. С  одоогоор надад нийт 24.070.000 төгрөгийн хохирол учруулаад байна...” /2хх-ийн 2-3, 89-90/,

хохирогч Э.Лхагважав дахин байцаалтаар”...Л.С тэй уулзаж нийт тооцоогоо 2 талаасаа байгаа баримтуудад үндэслээд хийлээ. С  өөрийн болон бусдын нэрээр надаас нийтдээ 15.621.000 төгрөгний зээл авсан байна.

...дээрх байдлаар 15.211.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь,  451.000 төгрөгийн хүнсний бараагаар, 2013 оны 10 дугаар сарын сүүлээр би гэрийнхээ тавилгыг шинэчлэхэд хуучин тавилга болох зочны өрөөний диван кресло, ширээ, унтлагын өрөөний ор, 3  хаалгатай шкаф, хүүхдийн өрөөний ком зэргийг нийт 4 сая төгрөгөөр тооцож С д өгсөн  өдрийн төлөлтөөр хагаслаад буцаагаад төлье гэж байсан. Нийтдээ 19.662.000 төгрөг болж байна. Дээрх мөнгөнөөс одоогийн байдлаар 2014 оны 9 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 2-нд 515.000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 16-нд дансаар 1 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-нд 435.000 төгрөгийг дансаар, 2014 оны 11 дүгээр сарын 22-нд 2 сая төгрөгийг дансаар, 2014 оны 12 дугаар сарын 28-нд 400.000 төгрөгийг дансаар нийтдээ 4.550.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үлдэгдэл 15.071.000 төгрөгийг төлөөгүй байна. /3 хх-ийн 220/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ж.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд “Би С , Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийг танина. С  нь Хархорин зах дээр наймаа хийдэг хүн байгаа юм. Харин Мөнх-Эрдэнэ гэж хүн өдрийн зээл гаргадаг хүн байгаа юм.  Би Мөнх-Эрдэнэ өөртэй нь бол уулзаагүй С гээр дамжуулж түүнээс 3 сая төгрөгийн өдрийн зээлийг гаргуулж авсан. Уг авсан 3 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг нь би авсан. С  зээл олж өгсөн гээд надаас 1 сая төгрөгийг нь авсан юм. Би 2014.11.04-ний өдөр уг зээлийг аваад энэ мөнгөнөөс 2 сая төгрөгийг нь төлсөн байгаа. Одоо үлдсэн 1 сая төгрөгийг нь төлөөд явж байна. С  надаас авсан 1 сая төгрөгөө надад өгөөгүй. Би энэ талаар Мөнх-Эрдэнэд хэлээгүй. Зээл авч өгсөн гэдгээр түүнд өгсөн юм. Тийм болохоор би өөрөө төлж дуусгаж байгаа юм...С  Лхагважав гэх эмэгтэйг дагуулж ирээд мөнгө зээлэх үү гэж асуусан. ...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...хоёр сая төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 20%-ийн хүүтэй өдрийн 40.000 төгрөгөөр эргүүлж төлөх график гаргаад зээлж байсан юм...Ямар ч байсан С  260.000 төгрөг авсан байсан бөгөөд энэ мөнгөө буцаагаад Лхагважавт төлсөн. Энэ тухай Лхагважав өөрөө мэдэж байгаа. Би С  болон Лхагважав нарт аль алинд нь өргүй...” /1хх-ийн 15, 2хх-ийн 49/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд”...Би 2014 оны 10 дугаар сард байхаа Мөнх-Эрдэнэ гэж хүний нөхөр Болор-Эрдэнэ гэж хүнээс 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлээд уг зээлээ авсан хугацаанд нь төлөөд дуусгаж байсан. 2014 оны 12 дугаар сард байхаа намайг ажил дээр байхад С  намайг дуудаад “Алтантариа эгчийн нэр дээр мөнгө зээлэх гэсэн чинь түүний нэр дээр Мөнх-Эрдэнэ мөнгө гаргаж өгөхгүй байна, таны нэрээр мөнгө гаргуулаад өгье гэж хэлсэн. Манай эхнэр уг нь С д Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөг зээлж өгөөч гээд хүсэлт маягийн юм бичээд өгсөн юм билээ. Түүнийг нь С  аваад явсан, мөнгө гаргахгүй байна гээд удаад байсан. Тэгсэн С  манай эхнэрийн нэр дээр 3 сая төгрөгийг Мөнх-Эрдэнээс аль эрт авчихсан тэр мөнгөө бид нарт өгөлгүй өөртөө авчихсан, бид нарт хэлээгүй нуусан байсан. Тэгээд сүүлд нь намайг дуудаад Алтантариа эгчийн нэр дээр зээл гаргаж болохгүй байна, таны нэр дээр би зээл гаргаад өгье гээд надаар 3 сая төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулсан. Уг мөнгө хүссэн өргөдлийг С  өөрөө биччихсэн байсан. Тэр бичиг дээр нь ямар ч байсан 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлэхийг хүссэн зүйл бичсэн байсан. Надаар гарын үсэг зуруулаад дагуулаад Мөнх-Эрдэнэтэй очиж уулзсан. Гэхдээ намайг Мөнх-Эрдэнэд харуулаад “энэ мөнгө зээлэхийг хүссэн Бямбасүрэн ах байгаа юм найдвартай хүн” гэж хэлсэнээ та бууж бай гээд намайг машинаас буулгачихаад С  өөрөө Мөнх-Эрдэнэтэй машин дотор уулзаад байсан. Тэгээд намайг дуудаад Мөнх-Эрдэнэ нь надад 87000 төгрөг өгөөд яваад өгсөн. Үлдсэнийг нь дансаар хийнэ, удахгүй таны данс руу  шилжүүлчихнэ гэж байна гэж С  надад хэлсэн. Машин дотор тэр хоёр юу ярьсныг мэдэхгүй байна. С  надад таны үлдсэн мөнгийг дансаар чинь шилжүүлчихнэ гэж байна наад 87,000 төгрөгөө надад буцаагаад өгчих би хураалт хийгээд мөнгө цуглуулахаар таны наад мөнгийг чинь нэмээд яг 3 сая төгрөг болгоод данс руу чинь хийчихнэ гэж хэлээд надаас тэр 87,000 төгрөгийг авсан. Үндсэндээ би нэг ч төгрөг аваагүй. Ингээд мөнгө нь орж ирэхгүй 7 хоног өнгөрсөн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ ирээд Бямбасүрэн ах та 3 сая төгрөгөө авсан биз дээ, Алтантариа эгчид бас
3 сая төгрөгийг өгсөн энэ мөнгөнүүдээ авсан уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би уг 3 сая төгрөгийг аваагүй, С  мөнгө өгөөгүй гэдгийг нь хэлсэн. Манай эхнэр Алтантариа ч мөнгө аваагүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ С д надад болон манай эхнэр Алтантариа бид хоёрт зээлэхийг хүссэн гурав гурван сая төгрөг буюу нийт 6 сая төгрөгийг С д нь өгсөн та нарт уг мөнгийг өгөөгүй юм уу гэж асууж байсан. Тэгээд асуугаад байсан чинь С  нь эхнэр бид хоёрт зээлүүлэхээр өгсөн 6 сая төгрөгийг дундаас нь  хувьдаа завшсан байсан...” /1хх-ийн 16-17/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөгийг Б.Бямбасүрэн зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 46/,

 

Гэрч Ч.Саранцэцэг мөрдөн байцаалтанд”...2014 оны 8 сар билүү 9 сард өдрийг нь сайн санахгүй байна. С  надад та энэ хүүтэй мөнгө зээлж байгаа Мөнх-Эрдэнэ гэж хүнээс өөрийнхөө нэр дээр өдрийн эргэн төлөлтэй хүүтэй мөнгө зээлээд өгөөч тэгвэл би өөрөө тэр мөнгийг аваад эргэн төлөлт бүх юмыг нь хариуцаад буцаагаад төлнө гээд гуйгаад байсан болохоор нь би өөрийнхөө нэр дээр Мөнх-Эрдэнээс 1.500.000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл хүсэлт бичиж С д өгсөн. С  намайг дагуулаад тэр Мөнх-Эрдэнэтэй уулзуулсан. Мөнх-Эрдэнэ та мөнгө зээлэх хүн нь юм уу гэхээр нь би тиймээ би мөнгө зээлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ надад бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн. Тэрийг нь аваад Мөнх-Эрдэнэ явсаны дараа С д уг мөнгийг өгсөн. С  тэр үед хамт байсан ба өөрөө тэр мөнгөний эргэн төлөлт бүх юмыг хариуцна гэж хэлээд дээрх мөнгийг бүгдийг нь надаас авсан. Үүний дараа 2014 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхээр  байхаа С  ахиад надаас Мөнх-Эрдэнээс хүүтэй мөнгө нэр дээрээ зээлээд өгөөч гэж гуйсан бөгөөд С  урьд авсан 1.500.000 төгрөгөө төлөөд дуусгачихсан байсан юм шиг байна лээ.  Тэр үед дахиад 3 сая төгрөг зээлж авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө нэр дээр Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл бичээд мөн С тэй хамт Мөнх-Эрдэнэтэй хамт очиж уулзсан юм. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ миний нэр дээр урьд авсан 1.500.000 төгрөгийг төлөөд дуусчихсан тийм болохоор ахин мөнгө авч болно гээд надад 3 сая төгрөгийг 60 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлж яг надад өгсөн. Тэр мөнгийг Мөнх-Эрдэнэ надад манай лангуун дээр авчирч өгсөн бөгөөд түүнийг явсаны дараа С  ирээд надаас уг 3 сая төгрөгийг бүгдийг нь аваад явсан. Надад бол нэг ч төгрөг өгөөгүй. Би тухайн үед мөнгө зээлэх шаардлага байгаагүй С  гуйгаад байхаар нь түүнд өөрийнхөө нэр дээр зээлж өгсөн юм. С г бас л урьд авсан мөнгө шигээ төлөөд дуусгачих юм байна гэж итгэсэн...” /1хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөг Ч.Саранцэцэг зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 63/

 

Гэрч М.Болорчимэг мөрдөн байцаалтанд”...Тухайн үед би Хархорин зах дээр наймаа хийхээ больсон байсан. Тийм болохоор надад мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Тэгсэн С  гэх эмэгэйг өөрийнхөө нэр дээр тэр Мөнх-Эрдэнэ гэж эмэгтэйгээс 3 сая төгрөгийг зээлээд өгөөч эгч нь тэр мөнгийг чинь яг өдөр тутам нь төлөөд цаг алдахгүй дуусгана, эгчид нь мөнгө төгрөг хэрэг болоод яахаа мэдэхээ больчихоод байна. Чи өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч гээд гуйгаад ерөөсөө салахгүй байсан. Тэгээд би өөрийнхөө нэр дээр 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл бичиж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын сүүл шинэ оны өмнөхөн байсан байх хугацааг нь сайн санахгүй байна. С  надаар 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл надаар гуйж бичүүлээд мөн ТҮЦ машинаас миний иргэний үнэмлэхийн лавлагааг аваад явсан юм. Тэрнээс хойш долоо хоногийн дараа байх С  нь над дээр ирээд намайг дагуулаад Цамбагаравын хойд талын байрны тэнд тэр Мөнх-Эрдэнэ гэж эмэгтэйн нөхөртэй уулзуулсан бөгөөд намайг мөнгө зээлэх гэж байгаа хүн юм гэж С  тэр залууд хэлсэн. Тэгээд тэр хоёр зээлийн эргэн төлөлт өдөр өдөр тэдэн төгрөг тушаах юм байна гэж яриад байсан. Тэр залуу гар утсаа гаргаж ирээд мөнгө мобайл банкаар шилжүүлэхээр болсон. Тэгсэн С  нь тэр Болор-Эрдэнэ гэж залууд наад мөнгөө миний данс руу шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө дансыг өгөөд тэр данс руу нь Болор-Эрдэнэ 3 сая төгрөгийг гар утсаараа шилжүүлсэн. С  утсаа харж байгаад өө мөнгө чинь орчихлоо гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу машинаасаа буугаад яваад өгсөн. Би тэр үед мөнгө зээлж байгаа хүн нь би байхад надаас яагаад данс асуухгүй С  эгчийн данс руу хийчихэж байгаа юм бол гэж гайхаж байсан. ...Сүүлд сонссон миний нэрээр авсан тэр 3 сая төгрөгөө төлөөгүй бас манай ээж Цэцэгдэлгэрийн нэрээр бас 3 сая төгрөг аваад тэр зээлээ төлөөгүй байсан бөгөөд захын хүмүүс болон тэр мөнгө зээлсэн хүмүүстээ ээж бид хоёрыг зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа гэж ярьсан байсан. Миний нэрээр тэр Болор-Эрдэнэ гэж залуугаас 3 сая төгрөгийг авсан надад нэг ч төгрөг өгөөгүй...” /1хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтанд”...Би С , Мөнх-Эрдэнэ нарыг танина. Би хамгийн анх 2 сая төгрөгийг 2014 оны 9 сард байхаа С гээр дамжуулж Мөнх-Эрдэнээс зээлээд уг мөнгөө төлөөд дуусгасан. Ингээд ахиад мөнгөний хэрэг болоод 3 сая төгрөгийг зээлье гэсэн. С  нь намайг дагуулаад Мөнх-Эрдэнэтэй уулзуулсан. Мөнх-Эрдэнэ мөнгө одоогоор алга байна, удахгүй мөнгийг чинь гаргаад өгнө хүлээж бай гэсэн. Тэгээд би мөнгө хүссэн өргөдлөө биччихээд хүлээгээд байж байсан чинь С  нэг өдөр над дээр ирээд та нөгөө мөнгө хүссэн өргөдлөө өгч бай гээд надаас аваад явсан юм. Тэгэхээр нь би С  миний мөнгийг бүтээж өгөх гэж байгаа юм байна гэж бодоод хүлээж байсан чинь таг чиг алга болчихсон. Тэгээд байж байсан чинь С  ахиж ирээд Цэцгээ эгчээ та өөрийнхөө охин Болорчимэгийн нэр дээр ахиад зээл авчихаач гэхээр нь би өөрийнхөө охин Болорчимэгтэй уулзсан...сүүлд нь зөвшөөрөөд Болорчимэг өөрийнхөө нэр дээр мөн л 3 сая төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдлийг бичүүлээд С  аваад явсан. Тэгсэн бас л мөнгө нь байхгүй алга болчихсон. Сүүлд нь сонссон С  нь миний бичиж өгсөн мөнгө зээлэхийг хүссэн өргөдлийг аваад явсан өдрийнхө маргааш нь Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөгийг авсан байсан. Уг мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг надад өгөөгүй. Бас манай охин Болорчимэгийн зээл хүссэн өргөдлийг аваад явсан бас л тэр бичгээр нь 3 сая төгрөгийг Мөнх-Эрдэнээс авсан байсан. Тэр мөнгөө бас л өөрөө авсан байсныг нь сүүлд мэдсэн...” /1хх-ийн 20-21/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөг Ж.Цэцэгдэлгэр зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 51/

 

Гэрч Ч.Алтанзагас мөрдөн байцаалтанд“...Би мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх хэрэгтэй болсон. Би Хархорин зах дээр гурван лангуу ажиллуулдаг бөгөөд С  Хархорин зах дээр лангуу байхгүй, миний лангуун дээр 2014 оны 9 сараас хойш наймаа хийж байсан юм. Тэгээд С д хүүтэй мөнгө зээлэх хэрэг байна гэсэн тэр Мөнх-Эрдэнийг хүүтэй мөнгө зээлдэг талаар хэлсэн. Би 3 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. С  нь намайг Мөнх-Эрдэнэтэй шөнийн зах дээр аваачиж машинд уулзуулж байсан. Тэгээд 3 сая төгрөг аваад С  надаас уг гурван сая төгрөгийг буцааж аваад нэг сая төгрөгөнд нь бараа аваад үлдсэн хоёр сая төгрөгийг нь өөртөө авчихсан. Би өгсөн нэг сая төгрөгийнх нь барааг зарж борлуулаад лангуун дээрээ зогсдог байсан. С  болохоор гадуур явж бүх мөнгөний асуудлыг шийддэг байсан. Хамгийн анх 2014 оны 9 сард 3 сая төгрөгийг аваад уг мөнгөө төлөөд дуусгасан. Үүний дараа 2014 оны 11 сард ахиад 3 сая төгрөгийг Мөнх-Эрдэнээс зээлэхийг хүссэн юм. Ингээд С тэй хамт очиж Мөнх-Эрдэнэтэй уулзахад хэд хоногийн дараа мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн.  Тэгээд сүүлд нь С гээр дамжуулж миний зээлэхийг хүссэн 3 сая төгрөгийг өгсөн байсан. Уг мөнгөнөөс С  2 сая төгрөгийг өөртөө аваад үлдсэн 1 сая төгрөгөнд нь бараа татаж надад өгсөн. Би надад өгсөн 1 сая төгрөгийн барааг нь зарж борлуулаад өдөрт нь орсон орлогоо байнга С д өгч хураалгадаг байсан. Тэгсэн 2014 оны 12 сарын эхээр байхаа Мөнх-Эрдэнэ ирээд та 3 сая төгрөгийг яг авсан уу гэж асуухаар нь би тухайн үед нэг  сая төгрөгийг авсан байсан болохоор авсан гэж хэлсэн. Яг нарийн учрыг нь Мөнх-Эрдэнэд хэлээгүй. Яг үнэндээ бол С  надад 2 сая төгрөгийг өгөөгүй нэг сая төгрөгийн бараа авч өгсөн. Түүнийг нь би буцаагаад өдөр өдөрт нь С  буцаагаад төлж байсан. Миний хувьд бол тэр нэг сая төгрөгийг буцаагаад өгчихсөн байгаа юм. Энэ мөнгө надтай биш С тэй холбоотой мөнгө. ..Мөнх-Эрдэнээс хамгийн анх зээлсэн 3 сая төгрөгийг бол яг гар дээрээ авч байсан. Сүүлийн 3 сая төгрөгийг бол С  миний нэр дээр Мөнх-Эрдэнээс зээлж авсан юм...Би 2014.12.25-ны өдөр хүртэл бүх орлогоо шавхаад уг нэг сая төгрөгийг төлж барагдуулж дууссан юм...С  болон Лхагважав нарын танина...Би Лхагважаваас өөрийн нэр дээр 2 удаа, нөхөр Пүрэвдоржийн нэр дээр нэг дуу, дүү Саранцэцэгийн нэр дээр нэг нэг удаа хоёр хоёр сая төгрөг зээлж авсан бөгөөд эдгээр мөнгөний эргэн төлөлтийг хийж байгаад алдагдал хүү гээд 8 сая төгрөгийн өрөнд орсон.  Лхагважаваас зээлсэн мөнгөний хариу төлөлтийг С  дундаас нь завшиж үрэгдүүлсэн юм байхгүй...” /1хх-ийн 21, 2хх-ийн 47/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Алтантариа мөрдөн байцаалтанд”...Манай Хархорин зах дээр Мөнх-Эрдэнэ гэж хүн мөнгө зээлнэ гэж байна гэсэн яриаг С  анх гаргасан. Би С гээс Мөнх-Эрдэнийн утасны дугаарыг өгчих гэхээр та надаар дамжуулж мөнгөө зээлж авна тэрнээс би та нарт Мөнх-Эрдэнийн гар утасны дугаарыг өгөхгүй гээд надад Мөнх-Эрдэнийн гар утасны дугаарыг өгөөгүй болохоор анх түүнтэй шууд уулзаж чадаагүй дандаа С гээр дамжиж харьцахаар болсон. Хамгийн анх 2014 оны 9 дүгээр сарын 20-ны үед байхаа би С д 2 сая төгрөг зээлэх гэсэн юм дамжуулаад хэлээд өгөөч гэсэн чинь С  за би дамжуулаад хэлээд өгье гэсэн. Тухайн үед надаас мөнгө зээлэхийг хүссэн өргөдөл хүсэлт бол аваагүй. Мөнх-Эрдэнэ нь нөхөр Болор-Эрдэнэ гэж залуутай хамт ирээд надтай уулзсан бөгөөд С  намайг тэр хоёр хүнтэй танилцуулж харуулаад надаас мөнгө зээлэх хүсэлтийг маань Иргэний бүртгэлийн машинаас авсан лавлагааны ард бичүүлж уг хүсэлтийг Мөнх-Эрдэнэ С гээс авсан. Ингээд эхний гурав хоногийн мөнгийг суутгаад надад 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан.  Уг мөнгийг 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авсан бөгөөд хугацааны дагуу төлж байгаад наймаа сайн явахгүй болохоор 14 хоногийн мөнгийг болох 620.000 төгрөгийг буцааж өгч чадаагүй. Уг мөнгийг С  миний өмнөөс хийгээд төлж барагдуулж дууссан юм. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С тэй уулзаад ахиад 3 сая төгрөг зээлье гээд С  Болор-Эрдэнэ гурвуулаа уулзсан. Тэгэхэд Болор-Эрдэнэ өөр хүний зээл өгчихөөд хоёр хоногийн дараа таньтай уулзая гэж надад хэлсэн. Хоёр хоног өнгөрсөн чинь С  надтай уулзаад чи дахиад иргэний үнэмлэхийн лавлагаа аваад хүсэлтээ бичээд өг гэхээр нь өөр хүмүүст зээл өгөхдөө урьд өмнө өгсөн баримт дээрээ нэмээд бичээд өгч болж байсан. Яагаад дахиад надаас лавлагаа авчир гэж байгаа юм бэ гэхэд С  Болор-Эрдэнэ ахиад мөнгө зээлэх хүмүүсээс лавлагаа хүсэлтийг нь ав гэсэн юм гэхээр нь би лавлагаа аваад дээр нь 3 сая төгрөгийг зээлэх хүсэлтийг бичээд С д өгсөн юм. С  хоёр хоногийн дараа мөнгө чинь ороод ирэх юм чинь мөнгөө авсан гээд бичээд өг гээд надаар мөнгө авсан картын бичиг дээр 3 сая төгрөгийг хүлээж авлаа гэдгийг надаар бичүүлээд уг бичгийг надаас авсан юм. С гээс мөнгө зээлнэ гэсэн яасан бэ гэсэн чинь өө мөнгө нь өөр хүний зээлэнд явсан байгаа, эсхүл мөнгөгүй болсон гэж хэлээд 20 гаруй хоносон. Болор-Эрдэнийн утсыг нь С  надад өгөөгүй, мөн өөрийг нь ирэхээр надтай уулзуулдаггүй байсан болохоор би өөрийн биеэр Болор-Эрдэнэтэй уулзаж чадаггүй байсан. Мөнгө гаргаж өгөхгүй 20 гаруй хонохоор нь С гээс зээл авахаа болъё мөнгө авахыг хүссэн бичгээ буцааж авмаар байна гэсэн. С  тэр бичиг чинь байж л байгаа гэдэг. Тэгээд авъя гэхээр уг бичгийг гаргаж өгдөггүй байсан. Тэгсэн мөртлөө захын хүмүүст намайг Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөг зээлж авсан гээд яриад байсан. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байх Болор-Эрдэнэ манай ажил дээр ирээд та яагаад авсан мөнгөө төлөхгүй байгаа юм бэ, та 3 сая төгрөг авсан уу үнэнээ хэл гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би эхний авсан 2 сая төгрөгийн зээлээ өгсөн. Одоо чамд төлөх өр надад байхгүй. Чи харин надад өгнө гэсэн 3 сая төгрөгөө зээлэх гэж байгаа юм уу гэсэн чинь Болор-Эрдэнэ юу яриад байгаа юм бэ та 3 сая төгрөг авсан юм биш үү, мөнгө авсан бичиг чинь энэ байна ш дээ гээд С гийн надаа 3 сая төгрөгийг хүлээж авлаа гэж бичүүлээд авсан мөнгө олгох карт бичгийг гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би С  надаар 3 сая төгрөг хүлээж авлаа гэдгийг бичүүлж аваад 2 хоногийн дараа мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлээд наад бичгийг чинь авч надад одоо хүртэл мөнгөө гаргаж өгөөгүй гэж үнэнээ хэлсэн. Болор-Эрдэнэ С  гадаа байгаа гараад уулзъя гээд гарсан. Гадаа машин дотор Мөнх-Эрдэнэ С  нар сууж байсан бөгөөд С гийн хажууд надаас Мөнх-Эрдэнэ та С гээс 3 сая төгрөгийг авсан юм уу гэхээр нь би аваагүй гэдгээ хэлсэн. Мөнх-Эрдэнэ С гээс та 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтантариа эгчид 3 сая төгрөгийг өгнө гээд аваад явсан биз дээ гэсэн чинь С  би тэр 3 сая төгрөгийг авчихсан юм гээд үнэнээ хүлээсэн

...Тэгсэн маргааш нь С  ирээд та яагаад тэр 3 сая төгрөгийг аваагүй гэж Мөнх-Эрдэнэд хэлсэн юм бэ гээд уурлаад байсан. ...Манай нөхөр Бямбасүрэн нь Болор-Эрдэнээс 2 сая төгрөгийг мөн зээлээд уг зээлсэн 2 сая төгрөгнөөс 620.000 төгрөгийг тоолоод С д өгсөн бөгөөд одоо манай нөхрийн зээлсэн 2 сая төгрөгийн төлөлт үлдсэн байгаа...” /1хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөг Ж.Алтантариа зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 56/

 

Гэрч Б.Наранхүү мөрдөн байцаалтанд”...С  нь Мөнх-Эрдэнийн нөхөр болох Болор-Эрдэнийг БГД-ийн 13-р хороололд байх дэлгүүр дээр маань дагуулж ирсэн юм. Болор-Эрдэнэд дэлгүүрээ үзүүлээд ийм наймаа хийдгээ хэлээд мөн С  дээр миний бараанууд байгаа гэдгээ хэлээд 6 сая төгрөг зээлж авъя гэж хэлсэн. Болор-Эрдэнэ зөвшөөрөөд надад 6 сая төгрөг зээлэхээр болсон. Би тэр өдрөө урагшаа явахаар байсан болохоор эхний гурав хоногийн мөнгийг суутгаад 5.574.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Уг мөнгөнөөс С  өгөөгүй. Хятадаас ирэхэд С  нэг хүснэгт гаргачихсан Мөнх-Эрдэнэд мөнгийг чинь эргэн төлөөд яваад байгаа гэж хэлж байсан...С  надад мөнгийг чинь төлөөд байгаа гэж хэлж  байсан юм. Тэгээд тулгаад үзсэн 28 хоногийн мөнгө буюу 36.976.000 төгрөгийг С  Мөнх-Эрдэнэд өгсөн байсан. Үүнээс би анх зээл авахдаа 3 хоногийн мөнгийг урьдчилаад өгсөн байсан болохоор 426.000 төгрөгийг суутгуулаад 3.550.000 төгрөгийг С  төлсөн байсан. Цаана нь үлдэгдэл 2.424.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болчихоод байна. Энэ мөнгийг Мөнх-Эрдэнэ намайг төлөх ёстой гэж байсан...Миний Мөнх-Эрдэнээс зээлсэн 6 сая төгрөгийн зээл нь хүүтэйгээ 7.200.000 төгрөг эргэн төлөх болж байгаа юм...С гээс асуухад миний зээлэнд төлсөн 900.000 төгрөгийг С  та наад мөнгөө надад өгчих би хүний зээл хаагаад шинээр зээл аваад  таны зээлийг тэр мөнгөнөөс хаачихъя гээд 500.000 төгрөгөөр нэг удаа 400.000 төгрөгөөр нэг удаа нийт 900.000 төгрөгийг С  аваад миний биш өөр хүний зээлийг хааж Мөнх-Эрдэнэд  өгсөн байсан. Би энэ асуудлыг шалгуулмаар байна. Бас С  миний нэрээр Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөгийг бас зээлээд авчихсан байсан. С  баахан эргэн төлөлтийн хуудас барьсан байхаар нь үзсэн чинь миний нэр дээр ахиад 3 сая төгрөг зээлсэн гэсэн хуудас барьчихсан байсан. Тэгэхээр нь би яахаараа миний нэр дээр 3 сая төгрөгийн зээл байгаа юм бэ чи болиоч гэхэд С  “харин таны нэр дээр авчихсан юм би төлөөд явж байгаа” гэхээр нь наад зээл чинь төлөгдөхгүй бол яах юм бэ хэн хариуцах юм бэ гэхэд С  “би төлөөд явж байгаа үүнд санаа зоволтгүй” гэж надад хэлсэн. Би бол 3 сая төгрөгийг зээлэхийг хүсэж Мөнх-Эрдэнэд хандаагүй С д ч гэсэн тийм зүйл бичиж өгч байгаагүй...” /1хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 6.000.000 төгрөг Б.Наранхүү зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 53/

 

Гэрч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд:“ Би С г 2010 оноос хойш таньдаг болсон бөгөөд С  эгч Хархорин зах дээр комиссын лангуу ажиллуулдаг юм...Би Мөнх-Эрдэнэ гэж хүнтэй яг уулзаж мөнгө авч байгаагүй. Түүний нөхөр болох Болор-Эрдэнэ гэж хүнтэй уулзаж мөнгө авч байсан. Хамгийн анх 2 сая төгрөгийг С гээр дамжуулж 2014 оны өмнөхөн авсан. Уг мөнгөө эргэн төлөөд хүүний мөнгө болох 400 орчим мянган төгрөг үлдсэн байсан. Гэхдээ зээл төлөх хугацаа нь бол болоогүй байсан. Тэгсэн чинь С  эгч ирээд “Миний дүү эгчдээ өөрийнхөө нэр дээр наад үлдсэн мөнгөн дээрээ нэмээд 3 сая төгрөг зээлээд өгчих эгч нь яг хугацаанд нь эргээд төлөөд дуусгачихна гээд гуйгаад байхаар нь би 3 сая төгрөгийг зээлэх хүсэлтийг бичээд С  эгчид өгсөн. С  эгч намайг дагуулаад Болор-Эрдэнийн 1 дүгээр хороололд байдаг байрны гадаа очсон. Болор-Эрдэнэ гэрээсээ гарч ирээд надад 3 сая төгрөг өгсөн. Үүнээсээ урьдны 2 сая төгрөгийн хүүний үлдэгдэл 400 гаруй мянган төгрөгийг хасаад 2.600.000 орчим төгрөг надад өгснийг нь би авсан. С  эгч Болор-Эрдэнэ хоёр машины урд суучихаад тооцоо бодоод би ард нь зүгээр л сууж байсан. Болор-Эрдэнэ мөнгөө өгөөд машинаас буунгуут С  эгч надаас 2.6 сая төгрөгийг авсан. Тэгээд тэр хүүний үлдэгдэл мөнгө болох 400.000 төгрөгийг эгчийн дүү өөрөө төлөөд дуусгачихаарай гэж хэлсэн...Суутгуулсан 400.000 төгрөгийг өдөр өдөрт нь төлөөд энэ оны цагаан сарын өмнө төлж дуусгасан. Уг мөнгийг Болор-Эрдэнэ ирж надаас авдаг байсан. Миний хувьд одоо Болор-Эрдэнэд ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй. Үлдсэн 2.6 сая төгрөгийг С  эгч өөрөө төлж барагдуулна гэсэн болохоор С  эгч төлнө. Мөнгө зээлсний дараахан Болор-Эрдэнэ мөнгө эргэж төлөхөө больчихлоо гээд энэ асуудлын талаар мэдсэн юм шиг байна лээ. Би очоод тэр миний нэр дээр авахыг хүссэн 3 сая төгрөгийг би өөртөө аваагүй. С  эгч авсан гэдгийг үнэнээр нь хэлсэн. Болор-Эрдэнэ гээд тэр ах за чи тэгвэл тэр өгөх ёстой 400,000 төгрөгөө өөрөө төлөөд дуусгачих гэхээр нь би уг мөнгийг нь төлж дуусгасан...” /1хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч Б.Бат-Орон мөрдөн байцаалтанд:“...Би Мөнх-Эрдэнэ гэж хүнийг таньдаггүй байхад С  л анх надад мөнгө гаргана гэж хэлсэн. Тэр үед надад 3.5 сая төгрөгийн хэрэг байсан учир С  эгчтэй уулзаад мөнгө зээлээд өг гэж хүссэн. С  эгч л намайг дагуулаад хамгийн анх Мөнх-Эрдэнэтэй уулзуулсан. Ингээд би 3.5 сая төгрөгийг яг өөрөө зээлж аваад мөнгийг мөн өөрөө зарцуулаад уг зээлээ яг тоо ёсоор нь эргээд төлж яваад 500 гаруй мянган төгрөг төлөх дутуу үлдсэн. ...Тэр үлдэгдэл 500 гаруй мянган төгрөг дутуу хугацаа нь дуусах болоогүй байхад С  эгч өөрөө над дээр ирээд чи ахиад зээл авмаар байна уу гэж надаас асуусан. Уг нь би 10 хоногийн өмнө ахиад зээл авъя гэж бодож байсан боловч наймаа муу байсан болохоор эргээд төлж чадахгүй байх гэж бодоод би ахиад зээл авахгүй эргээд төлж чадахгүй байх гэсэн чинь С  эгч чи тэгвэл өөрийнхөө нэр дээр эгчдээ 4 сая төгрөгийг зээлээд өгөөч эгч нь бүх юмыг нь жин тан эргээд төлөөд дуусгачихна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би та тэгвэл энэ зээлээ яг төлж дуусгаарай гэхэд С  эгч тэгнэ тэгнэ найдвартай төлөөд дуусгана гэхээр нь би С  эгчтэй хамт очоод Мөнх-Эрдэнийн нөхөр Болор-Эрдэнээс 4 сая төгрөгийг өөрийнхөө нэр дээр зээлсэн. Машин дотор орж мөнгөө авсан. Гэхдээ урьдны зээлийн үлдэгдэл 500 гаран мянган төгрөгийг тэр өдөр өгсөн 4 сая төгрөгөөс суутгаад надад 3.5 сая төгрөгийг өгсөн. Болор-Эрдэнийг явсаны дараа С  надаас уг мөнгийг авсан. Ингээд би урьдны зээлийн үлдэгдэл болох 500 гаруй мянган төгрөгийг нөхөөд С д мөн өгсөн. Ингээд яг цэвэр 4 сая төгрөгийг С д өгсөн. Үүнээс би С  эгчээс булган шуба авсан байсан ба тэрний үлдэгдэл 1 сая төгрөг үлдсэн байсан. С  эгч надаас авсан 4 сая төгрөгийнхөө 1 сая төгрөгөнд нь уг өрийг тооцсон. Тийм болохоор би 1сая төгрөгийн эргэн төлөлтийг Мөнх-Эрдэнэд өдөр болгон төлж явсан. Гэхдээ 10 хоног төлөөд ахин төлөөгүй байгаа. Одоо яг хэдэн төгрөгийн үлдэгдэл байгааг хэлж мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэд энэ талаар тооцоо нь байгаа байх...” /1хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 4.000.000 төгрөг Б.Бат-Орон зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 65/

 

Гэрч Л.Батбаатар мөрдөн байцаалтанд “Би С тэй 2009 оноос эхлэн 2015 оны 4 сарыг хүртэл хамтран амьдарч байсан. С  Хархорин захын наймаачин Алтанзагас, Алтанцэцэг, Алтантариа гэх эмэгтэйчүүдтэй ихэвчлэн нийлдэг. С  Хархорин зах дээр өр авлагын асуудал хөөцөлдөөд яваад байдаг байсан. Би С гийн талаас сайн мэдэхгүй. Би Мөнх-Эрдэнээс өөрийн биеэр мөнгө зээлж авч үзээгүй. Миний нэрийн өмнөөс С  мөнгө авдаг байсан нь үнэн. С д би өөрийн иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгөөд доот талд нь гарын үзэг зураад өгдөг байсан. Тэр хуулбар дээр С  мөнгө авах хүсэлтэй бичээд байдаг байсан...С  миний өмнөөс Мөнх-Эрдэнээс 2 удаа мөнгө зээлж байсан. ...Мөнх-Эрдэнийн гэрийн гадаа С гийн машин дотор би Мөнх-Эрдэнээс 4 сая төгрөг зээлсэн боловч энэ 4 сая төгрөг надад биш С д өгсөн. Тэр үед Алтанзагас, Цээгий эгч, бас 1 танихгүй эмэгтэй хамт байсан. Тэр өдөр Мөнх-Эрдэнээс 4 сая төгрөг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу байранд очоод танихгүй эмэгтэйд мөнгө өгсөн. Тэр танихгүй эмэгтэйд урьд нь өртэй байсан юм шиг санагдсан. Мөнх-Эрдэнээс мөнгө авч тэр эмэгтэйг өрийг дарсан гэж бодож байна. Тэр эмэгтэйд хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна..:” /1хх-ийн 193/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 4.000.000 төгрөг Л.Батбаатар зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 57/

Хохирогч Э.Лхагважаваас 2.000.000 төгрөг Л.Батбаатар зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 100/

 

Гэрч Э.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: “Би Л.С  гэх хүнийг таньдаггүй байсан. Өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн манай эхнэр Мөнх-Эрдэнэ  рүү утсаар ярьж мөнгө зээлэх эсэх талаар лавлаж асууснаар тэр 2 хоёр биенээ мэддэг болсон...Тэрнээс хойш уг захад наймаа эрхэлдэг хүмүүст манай эхнэрээс мөнгө авч өгдөг болсон. Ингээд тэрээр захын наймаачидтай холбох зуучлагчийн дүрээр манай эхнэртэй, зарим тохиолдолд надтай харьцах болсон...Би нэг зээлдэгчтэй нь уулзъя гэж бодоод 32 дугаар байрны нэг орцны подвальд оёдлын цех ажиллуудаг гэх Алтантариа гэгч эмэгтэйтэй очиж уулзсан. Тэрээр С гийн хажууд юм ярьж чадахгүй эмээгээд байгаа бололтой санагдахаар нь би С г та машинд хүлээж бай гээд Алтантариа болон түүний нөхөр Бямбасүрэн хоёртой ярилцахад өнгөрсөн 10 дугаар сард зээл хүссэн хүсэлтээ С д өгсөн, танай эхнэрт өгчихсөн, түр хүлээ гэж байна гэсэн, тэрнээс хойш би мөнгө гар дээрээ аваагүй, мөнгө өгөхгүй юм бол бичсэн хүсэлтээ буцааж авъя гэхэд өгөхгүй байсан хэмээн ярьснаар С гийн залилан мэхлэх үйлдэл илэрсэн. Уг нь би 3 сая төгрөгийг 2014 оны 10 дугаар сард 1 дүгээр хорооллын 8 дугаар  байрны 1 дүгээр орцны гадаа С гийн машинд Бямбасүрэн гэгчид тоолж хүлээлгэн өгсөн, гэтэл тэр машинаас намайг буунгуут Бямбасүрэнгээс нэхсээр байгаад С  авчихсан гэж байсан. Яг энэ мэтээр тус захад барилгын материал зардаг Э.Эрдэнэчимэгт 4 сая, Ж.Эрдэнэчимэгт 3 сая төгрөг өгсөн, гэтэл тэрнээс нь тус бүр 1 сая төгрөгийг нь С  авсан гэж ярьдаг. ...С гийн энэ мэт залилан мэхлэх үйлдлийн шинж тэмдэг  урьд өмнө нэг бус удаа ажиглагдсан боловч орой бүр уулзаад итгэл үнэмшил төрүүлэхээр зүйлүүд ярьж, зээлийн буцаан төлөлтийг чинь хураагаад ирлээ гээд байсан болохоор нь итгэсэн. Зээлийн төлөлт хурааж ирлээ гэсэн хирнээ, тухай бүр нь утасаараа, данснаасаа мөнгө эхнэрийн минь дансанд шилжүүлээд байсан болохоор нь би ямар завандаа банкинд хийчихдэг юм бэ гэж бодох нь бодож байсан...” /1хх-ийн 195-195/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхцас мөрдөн байцаалтанд: “...Би С гээр дамжуулж Мөнх-Эрдэнэ гэх хүнээс 2 удаа мөнгө зээлж авч байсан. Эхний удаа 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байсан. Энэ мөнгийг С гээр дамжуулж зээлийн төлөлтөө хийдэг байсан. С гээр дамжуулж өгсөн мөнгө Мөнх-Эрдэнэд хүрдэг байсан. Тийм болохоор дахиж Мөнх-Эрдэнээс мөнгө зээлэхэд асуудал үүсээгүй. Сүүлд зээлсэн мөнгийг одоо Мөнх-Эрдэнэд өөрт нь өгч байгаа. С  манай ээжийн нэрээр 3 сая төгрөг зээлж авсан байсан. Энэ талаар Мөнх-Эрдэнэ, Болор-Эрдэнэ нарт зээл аваагүй гэсэн тайлбар бичиж өгсөн...” /1хх-ийн 224/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Гэрэлзул мөрдөн байцаалтанд:”...С  намайг дагуулж  Хархорин захын замын хойд талд машин дотор би 2 сая төгрөгийг 20%-ийн хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэр үед машинаас гарсаны дараа С  1 сая төгрөгийг нь өгчих гэж гуйхад нь би 1 сая төгрөгийг нь өгсөн. ...С  надад Мөнх-Эрдэнэ 3 сая төгрөгөөр зээл өгч байгаа чи зээл авахгүй юм уу гээд байхаар нь авъя гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнээс мөнгө зээлэх гэхэд миний өмнө авсан 2 сая төгрөгөөс С гийн авсан 1 сая төгрөгийн төлөлт  540.000 төгрөг дутуу байсан. Би С гээр дамжуулж Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөг 20%-ийн хүүтэй 50 хоногийн хугацаатай зээлэхээр тохироод Мөнх-Эрдэнэтэй утсаар ярих үед С гийн зээлийн үлдэгдэл 540.000 төгрөгийг хасаад 2.460.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэр үед би С д 300.000 төгрөгийн өртэй байсан болохоор тэр өрийг оруулаад зөвшөөрсөн юм. Тэгээд би С д 3 сая төгрөгийг зээл хүссэн хүсэлт, бичиг баримтын хуулбарын хамт өгсөн. Тэр өдрөөс хэд хоногийн дараа би С гээс мөнгө яасан бэ гэж асуухад Мөнх-Эрдэнийн мөнгө бүтэх болоогүй байна, удахгүй өгнө гэж хэлсэн...12 сарын эхээр Хархорин захын лангуун дээрээ зогсож байхад Болор-Эрдэнэ ирээд яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуусан. Би Болор-Эрдэнэд мөнгө аваагүй гэдгээ хэлж...С  надаас ирээд мөнгө аваад явсан гэж хэлсэн. ...Лхагважавыг 2013 онд анх С  над дээр ирж танилцуулсан. Анх 2 сая төгрөгийг 20%-ийн хүүтэй, 50 өдрийн дотор төлөхөөр зээлж авсан...560.000 төгрөгийн үлдэгдэл үлдтэл С  шахаад гурван сая төгрөг аваач гялс үлдэгдэлээ дуусгачих гэж байсан...Надаас 560.000 төгрөг бэлнээр аваад тухайн өдрөө Лхагважавт өгнө гэж байсан боловч миний мөнгийг өөр дээрээ 3-4 хоног байлгаж байгаад баригдаад явсан. Ямар ч байсан миний мөнгийг Лхагважавт өгөлгүйгээр завшсан байсан...Одоо бол Лхагважав бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй... ” /1хх-ийн 231-232, 2хх-ийн 50/ гэсэн,

 

Гэрч Т.Хандсүрэн мөрдөн байцаалтанд: ”Би С  гэх хүнийг сайн танихгүй. Өмнө нь Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг Алтанзагас гэх хүнийг таньдаг юм. Би Алтанзагастай Хархорин зах дотор Хаан банкинд мөнгө тушаах гэж зогсох үедээ Алтанзагастай тааралдаад мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлэх хүн байна уу гэж асуухад миний хажууд худалдаа эрхэлдэг С  гэх эмэгтэй  мөнгө гаргаж байгаа би хэлээд гуйгаад үзье гэсэн юм. Тэгээд манай охин бид хоёр хамт С тэй уулзаж тус тусдаа 3 сая төгрөг зээлье гэхэд үгүй тус тусад нь 2 сая төгрөг зээлэх боломжтой гэхдээ цаад хүндээ  хэлье гэсэн. Удалгүй С  жирэмсэн эмэгтэй дагуулж ирээд манай охин Цэрэндулам бид хоёрын лангууг үзээд захын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар аваад хэд хоногоос мөнгө өгөх боломжтой болно гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш мөнгө өгөхгүй удаад байхаар нь  би С тэй уулзаж яасан их уддаг юм бэ, зээлээ авахаа болилоо, бүрдүүлсэн бичиг баримтаа авъя гэхэд С , Болор-Эрдэнэтэй утсаар яриулсан. Тэгсэн Болор-Эрдэнэ би 7-8 сая төгрөгийн зээл гаргах гэж байгаа болохоор таны мөнгийг одоо гаргах боломжгүй байна. Хэд хоногийн дараа гаргаж өгье гэсэн юм. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа миний Цэрэндулам бид хоёрт 2 сая төгрөгийг тус тусад нь өгсөн. Тэгсэн Цэрэндулам бид хоёрын зээлж авсан мөнгөнөөс С  1 сая төгрөг өгчих нэг хүний зээл хаах гэсэн юм, 1 хоногийн хугацаатай зээлчих гэхээр нь Цэрэндулам бид 2 тус тусдаа 500.000 төгрөг өгөөд 1 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас С гийн Хаан бакны данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь С гээс мөнгөө авах гэсэн юм бараандаа явах гээд байна гэсэн чинь С  мөнгөний боломжгүй байна хэд хоногийн дараа өгье гэхээр нь нэгэнт би тэр мөнгийг нь аваагүй юм чинь чи өөрөө хүүтэй нь төлөөд яв гээд өөрийнхөө зээлсэн мөнгийг хүүтэй нь, Цэрэндуламын зээлсэн мөнгөний төлөлтийн хамт С д өгдөг байсан...Болор-Эрдэнэтэй хийсэн мөнгөний тооцоог миний охин Цэрэндулам мэдэж байгаа...” /1хх-ийн 233/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 2.000.000 сая төгрөг Т.Хандсүрэн зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 61/

Гэрч С.Хандхишиг мөрдөн байцаалтанд: “ Би С г танина. Хархорин захын комиссын барааны хэсэгт хамт худалдаа эрхэлдэг байсан. Би С гээс мөнгө зээлж аваагүй...Би хорооны тодорхойлолт, Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1 сая төгрөг 10%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай, өдрийн төлөлтөөр мөнгө зээлэх хүсэлт гаргасан бичгийн хамт С  эгчид өгсөн. С  эгч санхүүжилт орж ирэхгүй байна гээд өгөхгүй удаад байсан. Тэгэхээр нь би өөр хүнээс мөнгө зээлээд Хятад улс руу бараанд явсан. ...Нэг хүн над руу залгаад чиний нэр дээр С  Мөнх-Эрдэнэ гэх хүнээс мөнгө зээлж авсан байна гэж хэлж байсан. Би С гээс огт мөнгө аваагүй...” /1хх-ийн 234/ гэсэн,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 1.000.000 төгрөг С.Хандхишиг зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 48/

 

Гэрч Г.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтанд: “...Намайг Хархорин зах дээр зогсоогүй байхад С  манай эхнэр Ундармаагийн нэр дээр 3 сая төгрөг зээлж авсан байсан. Энэ 3 сая төгрөгөөс манай эхнэр нэг ч төгрөг аваагүй. Манай эхнэр Ундармаа С гээр 3 сая төгрөгийг С  төлж дуусгана гэж өөрөөр нь бичүүлж авсан. Өөр мэдэх зүйл байхгүй...” /1хх-ийн 235/ гэсэн,

 

Гэрч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд:“...Манай нөхөр өмнө нь С гээр дамжуулж Мөнх-Эрдэнэ гэх хүнээс 2 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг манай нөхөр Мөнх-Эрдэнээс дансаар аваад хугацаанд нь 2 сая төгрөгийг төлсөн. Харин хүү болох 423.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд өгөх хугацаа болоогүй байсан. Тэгсэн С  эгч Болор-Эрдэнэ гэх хүнээс намайг 3 сая төгрөг зээлээд аваад өг гэсэн. Эгч нь хүүтэй нь төлнө гэсэн. Би Болор-Эрдэнээс 3 сая төгрөг 10% хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлж авахад бүгдийг нь С  эгч авсан. Би зээлийн хүү болох 423.000 төгрөгийг Болор-Эрдэнэд төлөөд харин 2.798.000 төгрөгийг хүүтэй нь С  эгч өгөх байсан. Харин энэ талаар С  эгч Болор-Эрдэнэд битгий хэлээрэй гээд гуйгаад байсан...” /1хх-ийн 236/ гэсэн,

 

Гэрч Ж.Далангэрэл мөрдөн байцаалтанд:“...Би иргэний үнэмлэхээ хуулбарлаад Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолтын хамт С д өгсөн. Болор-Эрдэнэ мөнгө өгөх үедээ дуудна гэж байсан. Тэр өдрөөс хойш огт дуудаагүй. Эхнэр бид 2 мөнгө аваагүй. Нилээн хугацааны дараа Болор-Эрдэнэ залгаад та цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөрэй таньд өгсөн мөнгийг С  дундаас нь авсан байна гэж байсан...”/1хх-ийн 237/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөг Ж.Далангэрэл зээлж авсан тухай тэмдэглэл  /3хх-ийн 59/

 

Гэрч Г.Нансалмаа мөрдөн байцаалтанд: “...Нотариатын гэрээ хийлгэсэн бөгөөд уг гэрээн дээр хоёр сая төгрөгийг өдрийн 40.000 төгрөгөөр 60 хоногийн хугацаатай зээлж авсан...Тухайн үед би өөрөө бэлнээр хоёр сая төгрөг аваагүй бөгөөд 600.000  гаруй төгрөг авсан...С  энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийг нь надад өгөлгүйгээр дундаас нь завшсан бөгөөд энэ тухай Лхагважавт би өөрөө хэлсэн. С  ч гэсэн энэ талаар мэдэж байгаа...” /2хх-ийн 48, 93/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Лхагважаваас 2.000.000 төгрөг Г.Нансалмаа зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 91/

 

Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд“...2013 онд С  Лхагважав гэх өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүүхнийг дагуулж ирсэн...Хоёр сая төгрөгийг өдрийн 40000 төгрөгийн эргэн төлөлтөөр зээлсэн...Тэгсэн С  нэг өдөр дуудаад машиндаа суулгаад чиний үлдэгдэл 680.000 төгрөг дутуу байна, чи үлдэгдэлээ шахчихвал 3 сая төгрөг авч өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь надад 280.000 төгрөг бэлэн байсан бөгөөд 400.000 төгрөг хүнээс зээлээд 680.000 төгрөгийг С д өгсөн...Удалгүй С  баригдаад явсан бөгөөд тухайн үедээ над руу утсаар ярьж “чи намайг уучлаарай би чиний мөнгийг чинь хэрэглэчихсэн шүү хэнд ч хэлэлгүй тэвчээд байж байгаарай” гэж хэлсэн. 6-7 хоногийн дараа Лхагважав ирээд та 680.000 төгрөгийн үлдэгдэл байна энэ мөнгөө яах гэж байгаа юм гэж хэлсэн...Лхагважав маргааш би С тэй уулзана цагдан хорих анги орно гэж хэлээд таны 680.000 төгрөгийн учрыг асууж гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Лхагважав ирээд би С гээс асуусан та өгсөн нь үнэн байна гэж хэлсэн...С  3 сая төгрөг зээлж авч өгнө гэж намайг хуурч мэхэлж миний үлдэгдэл 680.000 төгрөгийг шахуулж авсан гарцаагүй үнэн...” /2хх-ийн  51, 95/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Ламгомбо мөрдөн байцаалтанд: “С   манай хамгийн том эгч байгаа юм. С  эгч бид хоёр эх нэгтэй, эцэг ондоо төрсөн эгч дүү хоёр байгаа юм. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С  эгчээр дамжуулж Лахгважаваас 2 сая төгрөг зээлж байсан. Тухайн үед хоёр сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж байсан. С  эгчид би өдөр болгон 40000 төгрөгөө өгдөг байсан бөгөөд С  эгч Лхагважавд аваачиж өгдөг байсан. ...Лхагважаваас 2 сая төгрөг зээлэхэд би мөнгө аваагүй. Харин 2 сая төгрөгийг бүгдийг нь С  эгч авсан. Лхагважав дээр очихоос өмнө эгчдээ туслаад энэ хүнээс зээл аваад өг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би яаж ч чадалгүй зөвшөөрсөн юм. ...С  эгчийн хамтаар харьж явах замдаа зээл авсан 2 сая төгрөгөө С  эгчид өгсөн...” /2хх-ийн 90-91/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Лхагважаваас 2.000.000 төгрөг М.Ламгомбо зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 97/

 

Сэжигтнээр Л.С  мөрдөн байцаалтанд”... 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Мөнх-Эрдэнэ гэж хүнийг өдрийн зээл өгдөг гэж сонсоод түүний утасны дугаар гээд нэг дугаарыг өгсөнийг нь тэр дугаараар нь залгаад Мөнх-Эрдэнээс мөнгө зээлүүлэхийг хүсэж ярьсан юм тэгсэн тэр орой Мөнх-Эрдэнэ өөрийн нөхөр Болор-Эрдэнийн хамт ирээд миний лангууг үзэж хараад надад 2  сая төгрөгийг 20 хувийн хүүтэй 51 хоног хугацаатай зээлүүлэхээр болсон юм. Мөнгө зээлсэн талаараа нотариатаар орох уу гэхэд Мөнх-Эрдэнэ нь манайх нотариатаар ордоггүй юмаа та өөрийнхөө иргэний үнэмлэхийг канондоод өгчих түүнийхээ ард мөнгө авсан гэдгээ гараараа бичээд өгчих гэхээр нь би тэр цаасан дээр нь 2 сая төгрөгийг 51 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй Мөнх-Эрдэнээс зээлж авлаа гэдгээ бичээд өгч байсан ингэж анх мөнгө зээлж танилцаж байсан юм. Би тийм зүйл Мөнх-Эрдэнэд хэлээгүй харин Мөнх-Эрдэнэ нь найдвартай хүмүүс байвал би мөнгө гаргаж өгнө шүү гэж хэлж байсан бөгөөд өөрийгөө 21-ийн зах болон Дэнжийн 1000 зах дээр мөнгө зээлүүлдэг гэж хэлж байсан юм. Би Мөнх-Эрдэнээс 51 сая төгрөг аваагүй Мөнх-Эрдэнэ захын наймаачдад мөнгө хүүлэхдээ өөрөө ирээд нүүр нүүрээ харж байгаад уулзаад мөнгө зээлүүлдэг сүүлд нь ахиад зээл өгөхдөө хүртэл өөрөө ирээд уулзаад мөнгө зээлж байсан юм. Мөнх-Эрдэнэ надаар дамжуулаад мөнгө төгөгөө өгч байсан явдал байхгүй. Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд би одоо 22.489.000 төгрөгний өглөгтэй байгаа Энэ мөнгөнд бас хүү орсон байгаа. Мөнх-Эрдэнийг залилая гэсэн бодол байгаагүй  түүнийг залилсан явдал ч байхгүй харин би түүнээс мөнгө зээлсэн хүмүүсийн өгөхгүй байгаа хүмүүсийн өмнөөс зээлийг нь төлж байсан юм үлдсэн мөнгөнүүдийг төлөе надад 100 хоног өгчихөөч гэж би Мөнх-Эрдэнээс зөндөө гуйсан бас Мөнх-Эрдэнийн нөхөр Болор-Эрдэнэ нь уг мөнгө зээлсэн хүмүүсээс С  гэж хүн энэ мөнгийг авсан гэдгийг бич бич гэж шахсаар байгаад тэд нараар уг мөнгийг С  авсан гэж бичүүлж аваад түүнийгээ цагдаад өргөдөл болгож бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлэг,

“...Би Цэцэгмандал гэдэг хүнээс төслийн зээл бүтээх гэж мөнгө төгрөг аваагүй Доржхандаас 2010 онд...төгрөг зээлж аваад буцааж төлөөд танилцсан. Тэгээд Доржханд манай дүү Намуунзулаас 14.500.000 төгрөг зээлж аваад өгөөгүй байсан юм. Би мөнгө зээлдэг Туяацэцэгээс өдрийн зээл болон сарын зээл аваад буцаагаад төлж байсан ба үлдсэн 5.500.000 төгрөгийн өртэй байсан. Тэгтэл Туяацэцэг би байр авах гэж байгаа мөнгөө жаахан өсгөмөөр байна та зээлээ найдвартай төлдөг болохоор таньд байгаа 20 сая төгрөгөө сарын 6 хувийн хүүтэй зээлье харин та үлдэгдэл зээл болох 5.500.000  төгрөг өгчих гэж хэлж байсан. Тэгтэл Доржханд Цэцэгмандал надад 1 сая гаран төгрөгний өртэй байсан тэрийгээ цайруулаад байрны үл хөдлөх хөрөнөгийн гэрчилгээг түр хэрэглэж бай гэж хэлсэн гээд хоёулаа хамтарч зээл аваад Намуунзулын мөнгийг өгчихөөд үлдсэн мөнгөөр наймаа хийгээд өрөө даръя гэж Доржханд ярьсан. Тэгээд Доржханд бид хоёр Цэцэгмандалын байрны гэрчилгээг Б.Долгорсүрэн гэдэг хүнд 6.500.000 төгрөгний барьцаанд тавиад 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс  2012 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зээлийн гэрээ хийгээд мөнгөө аваад 6.500.000 төгрөгнөөс 250.000 төгрөгийг Цэцэгмандалд өгөөд үлдсэн 6.250.000 төгрөгөөс 300.000 төгрөг авч манай дүү Намуунзулд өгч байсан. Тухайн үед надад мөнгө зээлэх гэж байсан Туяацэцэг надад барьцаа хөрөнгөгүй 20 сая төгрөг зээлье гэхээр нь би Цэцэгмандалаас зээлж авсан мөнгөнөөс Туяацэцэгийг зээлийн үлдэгдэл болох 5.500.000 төгрөгөө өгсөн тэгээд би Туяацэцэгээс ярьсан 20 сая төгрөгөө зээлж авах гэтэл байр авах гэж байгаа мөнгөө зээлэхээ болилоо гэж хэлсэн. Тэгээд би энэ  талаараа Цэцэгмандалд хэлсэн би 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Цэцэгмандалын дансруу мобайл банкаар шилжүүлсэн.Тэгтэл Цэцэгмандалд мөнгө зээлсэн Долгорсүрэн мөнгөө нэхээд байхаар нь Цэцэгмандал Кёкшюү цамхагийн хойд талд таньдаг нотариатчаас 10,000,000 төгрөг зээл аваад Долгорсүрэнгийн мөнгийг өгье Доржханд та хоёр зээлсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ гэж асуухаар нь хүүг нь өгч байгаад өдрийн зээл бүтэхээр мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд Цэцэгмандал зээлж авсан 10,000,000 төгрөгөө миний хаан банкны дансруу хийгээд би Долгорсүрэнгийн мөнгийг мобайл дансаар шилжүүлээд 2.500.000 төгрөгийг Цэцэгмандалд өгч данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед цаг орой болчихсон банк хаах гэж байсан болохоор Цэцэгмандал миний данс руу мөнгөө хийсэн. Тэгээд 10.000.000 зээлээд буцааж өгөх хугацаа нь болоогүй байхад Цэцэгмандалын дүү нь машин авах гээд 20 сая төгрөгний хэрэг байна гээд дахиад байрныхаа гэрчилгээд тавиад мөнгө өгөх хүн хүн байна уу гэхэд Доржханд Болд гэж хүнийг олж өгөөд  Цэцэгмандал байрныхаа гэрчилгээг Болдод өгөөд 30.000.000 төгрөг зээлж аваад урьд нь 10 сая төгрөг зээлсэн хүндээ 10.400.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө Цэцэгмандал  өөрөө авсан. Би 6.500.000 төгрөг зээлж аваад Цэцэгмандалд 10.000.000 төгрөгний 5 хувийн хүүг цагдаад өргөдөл гаргатал өгч байсан. /1хх-ийн 160-161/ гэсэн мэдүүлэг,

дахин байцаалтаар”... манай найз Алтанцэцэгийн найз эмэгтэй нь зарын дагуу Болор гэж эмэгтэйтэй яриад хашаа байшингаа зээлээс чөлөөлүүлэхээр мөнгө зээлэх гэж ярихад Болор гэж эмэгтэй хүүхдийн төрсөн өдөр гээд маргааш уулзъя гээд маргааш нь Алтанцэцэгийн найз эмэгтэй Болортой 5-н шар дээр очиж уулзаад Болороос Алтанцэцэгийн найз эмэгтэй 3.500.000 төгрөг 3 хоногийн хугацаатай зээлээд буцаагаад яг хугацаанд төлсөн. Тухайн үед намайг Алтанцэцэгийн найз эмэгтэй хашаа байшингаа алдах гээд байна машинд чинь бензин хийе яваад өгөөч гэхээр нь явж өгсөн. Тэгээд Болортой 2012 оны 4 дүгээр сард уулзаж таньдаг болсон. Тэгтэл Доржханд над дээр ирээд мөнгө хэрэгтэй байна Цэцэгмандалын байрны ойролцоо байдаг эмийн сангийн хүнээс мөнгө зээлчихсэн тэр мөнгөө өгөх гэсэн юм эмийн сангийнх нь хүн Цэцэгмандалыг ажлыг нь хийлгүүлэхгүй байна гэнэ гэж ярихаар нь би Болортой утсаар холбогдоод энэ эгчид мөнгө хэрэгтэй байна гэнээ төрийн банкнаас зээл гаргуулах гэж байгаа гэж хэлээд Доржхандыг Болортой уулзуулсан. Тэгтэл Доржханд Болороос 7 сая төгрөг зээлэхээр болоод Төрийн банк хамт очоод Төрийн банкны хүнтэй уулзаад циркийн хойд талд байдаг нотариатч дээр очоод зээлийн гэрээ хийгээд 7 сая дээрээ нэмээд хүүнийхээ 800.000 төгрөгийг нэмээд гэрээ хийгээд 7 сая төгрөгөө авсан. Тэр мөнгөнөөс Доржханд, Цэцэгмандалд 1500.000 төгрөг өгөөд эмийн сангийн хүн рүү орж мөнгөө өгсөн. Яг хэдэн төгрөг өгсөнийг нь би мэдэхгүй байна. Би Доржхандаас 500.000 төгрөг авсан үлдсэн мөнгийг Доржханд аваад явсан ба байраа барьцаанд тавиад зээл авсан Болдод хүү болох 1.250.000 төгрөг өгнө гээд явсан. Би Цэцэгмандалаас зээлж авсан мөнгөнөөс буцааж төлсөн мөнгөө 2 уулаа сууж байгаад тооцоо нийлээд үлдсэн мөнгөө хоёр хувааж төлөх бодолтой байна. /1хх-ийн 162/ гэсэн мэдүүлэг,

мөн дахин байцаалтаар”...Би Алтанзагас гэх хүнийг энэ хэрэгт шалгуулах хүсэлтэй байна. Учир нь Алтанзагас Отгонмаа гэх хүнээс 8 сая төгрөг 2 хувааж зээлсэн. Тэр мөнгийг 10% хүүтэй, 22 хоногийн хугацаатай төлсөн. Энэ мөнгөний төлөлтөө миний хурааж байсан өдрийн мөнгөний дундаас 8.800.000 төгрөг авч Отгонмаа гэх хүнд өөрийнхөө өрөнд төлүүлсэн. Би Мөнх-Эрдэнээс нийт хэдэн төгрөг авсанаа мэдэхгүй байна. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн мөнгө зээлж авсан. Энэ өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг өдөр ч алдаагүй өдөр болгон төлж явсан. Мөнх-Эрдэнэ болон Мөнх-Эрдэнээс мөнгө зээлж авсан хүмүүстэй тооцоо нийлээгүй учраас бодит дүнг хэлэх боломжгүй байна. Мөн адил хэдэн төгрөг хэдэн төгрөг Мөнх-Эрдэнэд өгсөн талаар тодорхой дүн хэлж мэдэхгүй байна... Би 2015 оны 2 дугаар сард Мөнх-Эрдэний нөхөр Болор-Эрдэнэд 2 сая гаран төгрөг өгч гарын үсэг зуруулсан. 2015 оны 5 дугаар  сарын 20-нд 3 сая төгрөг, Бат-Орон гэх хүн 1 сая төгрөг, Ундармаа гэх хүн 450.000 төгрөг зэрэг мөнгөнүүдийг Болор-Эрдэнэд өгсөн. Үлдсэн мөнгийг нь Алтанзагас гэх хүнтэй тооцоо нийлж байсны үндсэн дээр би Алтанзагасаас мөнгө авах ёстой. Тэр мөнгө нь Мөнх-Эрдэнэд очих ёстой мөнгө юм. Би Мөнх-Эрдэний мөнгөний дундаас нь хувьдаа идсэн зүйл байхгүй. Би 2009 миний дүү бичиг баримтгүй болохоор миний нэр дээр Грейс маркийн автомашин авч унаж байсан юм. 2010 онд уг машиныг худалдах худалдан авах гэрээгээр бусдад зарсан юм. Худалдаж авсан хүн нь нэрдээрээ яагаад шилжүүлээгүй талаар огт мэдэхгүй. /1хх-ийн 198/ гэсэн мэдүүлэг,

мөн дахин байцаалтаар”...Би Б.Наранхүү гэх хүнийг танина. Б.Наранхүү нь Хар Хорин зах дээр байрлах миний лангуун дээр өөрийн бараагаа авчирч заруулж байсан юм. Би Наранхүүгээс 900.000 төгрөг авсан. Энэ мөнгийг Мөнх-Эрдэнээс зээлж авсан нөхөр Батбаатарын өрийг хаасан. Би 900.000 төгрөгийг Наранхүүгээс авах үедээ нөхрийнхөө зээлийг хааж дахиж зээл авах гэсэн юм гэж хэлээд авсан, Наранхүү энэ тухай мэдэж байгаа. Би Гэрэл гэх хүнээс 30 хоногийн хугацаатай 10% хүүтэй 1 сая төгрөг зээлж аваад, өдөрт 42000 төгрөг төлөхөөр тохирсон. Энэ 1 сая төгрөгийг Мөнх-Эрдэнийн нөхөр Болор-Эрдэнэд өгсөн. Намайг Гэрэлээс 1 сая төгрөг зээлэх үед надтай хамт Алтанзагас, Цэцэгдэлгэр нар явж тус тус 1 сая төгрөг зээлж авсан. Алтанзагас тухайн үед надад өмнө нь 800,000  төгрөгний өртэй байсан. Алтанзагас өөрийн барааг хадгалуулдаг тээшинд 650.000 төгрөгний өртэй байсныг би өөрийн мөнгөнөөс төлж барагдуулсан. Мөн 3 ширхэг ёолкны мод болох 300.000 төгрөг нийт 950.000 төгрөг өгөх ёстой байснаас 800.000 төгрөгийг надад өгсөн. Цэцэгдэлгэр Гэрэлээс мөн адил 1 сая төгрөг зээлж авсаны 750.000 төгрөгийг надад өгсөн. Учир нь надаас зээлж авсан өвлийн гутал, пельник, гудас, хөнжил, углаа даавууны мөнгө болох 1.030.000  төгрөг өгөх ёстой байсны 750.000 төгрөгийг өгсөн юм. Би Лхагважав гэх хүнийг танина. 2013 оны 10 дугаар сард Лхагважав гэх хүнээс нөхөр Батбаатар бид 2 тус тус 2 сая  төгрөг 2 сарын хугацаатай 20% хүүтэй өдрийн зээлээр авсан. Би 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс цагдан хоригдсон. Тэгээд уг мөгийг төлж чадаагүй. Нөхөр бид 2-ын тус тусын үлдэгдэл 1.380.000 төгрөг байгаа. Энэ мөнгийг төлж барагдуулна. Мөн өмнө намайг хоригдож байх үед 5.250.000 төгрөг төлж бусдын хохирлыг төлж барагдуулсан. Мөнх-Эрдэнээс хар хорин зах дээр ирж мөнгө зээлдэг байсан. Б.Мөнх-Отгон, Э.Дөлгөөн, Ш.Отгонбаатар, Ж.Далангэрэл, С.Хандхишиг, Гэрэлзул, Алтанцэцэг, Манлайсүрэн, Э.Эрдэнэчимэг, Отгонмаа, Эрдэнэ-Очир, Мөнхцас, Хандсүрэн эдгээр хүмүүс бүгд Мөнх-Эрдэнээс мөнгө зээлж авсан. Би эдгээр хүмүүсийн мөнгийг аваагүй. Эдгээр хүмүүс бүгд Хархорин зах дээр ажилладаг. /1хх-ийн 246/ гэсэн мэдүүлэг,

мөн дахин байцаалтаар”...Би С.Мөнх-Эрдэнээс 2014 оны 8 дугаар сараас 1 сарын 10%-ийн хүүтэй хоёр сая төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед миний хажууд зогсож байсан хүмүүс мөн адил зээл авсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг өдөр ч алдалгүй тэдгээр хүмүүс өдрийн төлөлтөө хийж байсан бөгөөд төлөлт хийж байх явцад дунд нь Алтантариа, Бямбасүрэн, Алтанзагас, Саранцэцэг, Цэцэгдэлгэр, Мөнх-Отгон зэрэг эдгээр хүмүүс мөнгөө хагас хугас өгдөг байсан ба тэдгээр хүмүүсийн өмнөөс мөнгийг нь өгөөд явдаг байсан.  Мөнх-Эрдэнэтэй хийсэн гэрээний хугацаа дуусахад дээрх нэр бүхий хүмүүс өөрсдөө Мөнх-Эрдэнэ Болор-Эрдэнэ нар дээр очоод зээл авсан бөгөөд дээрх хүмүүс хоёроос гурван удаа зээл авсан хамгийн сүүлд авсан зээлүүдээ төлж явж байгаад 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлж эхлэхээ больсон бөгөөд тухайн үед Мөнх-Эрдэнэ нэг удаа өөрийн биеэр ирээд хүмүүс мөнгө өгөхгүй болохоор нь цагдаад намайг залилсан гэж өргөдөл өгсөн байсан. Мөнх-Эрдэнэ, Лхагважав гэдэг хүмүүстэй 2013 онд сонинд мөнгө зээлүүлэн гэсэн зараар нь ярьж энэ хүмүүстэй мөнгө зээлэх гэж танилцсан. Би зах дээр комиссын бараа зардаг байсан ба өдөрт 200.000 төгрөг хийдэг байсан. Лхагважав нь өөрийн дүү Очироог явуулж мөнгө хураалгадаг байсан бөгөөд, Очироо гэх залуу нь мөнгө зээлүүлсэн хүмүүсийг хаана байгааг нь олохгүй байна. Намайг сурах хүртэл нэг хүн дээр төвлөрүүлж байгаачээ гэж хэлсэн. Тэрнээс хойш би өдөр бүрийн мөнгийг нэгтгэн хурааж Лхагважавын дүү Очироод өгдөг байсан. Хэрлэнчимэг Хархорин зах дээр юм оёж зардаг ба Лхагважаваас 2 сая төгрөг зээлсэн бөгөөд төлж явж байх явцад намайг хоригдох хүртэл мөнгөө өгч байсан ба намайг хоригдсоны дараа мөнгөө хэнд өгсөнийг нь мэдэхгүй байна. Нансалмаа Лхагважаваас 2 сая төгрөг зээлж авсан ба би 1 сая төгрөгийг нь зээлж авсан бөгөөд төлөлтөө хийж байгаад хоригдсон. Эрдэнэчимэгээс мөнгө завшсан тохиолдол байхгүй. Эрдэнэчимэгийн төлөөгүй үлдсэн мөнгийг миний таньдаг Намуунзул гэдэг хүүхэд 1.500.000 төгрөг Лхагважавт өгч өрийг нь барагдуулж байсан. Мөнхжаргал, Гэрэлзул, Алтанзагас нар орж ирээд үлдэгдэл мөнгөнүүдээ өгөөд шинээр зээл авъя гэж хэлсэн тухайн өдөр Мөнхжаргал, Гэрэлзул хоёр мөнгөө  шахаад өгсөн бөгөөд дахиад зээл авъя гэж хэлсэн тэр мөнгөө шахдаг өдөр нь 2013 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр байсан ба маргааш өдөр нь би баригдаад энэ хүмүүсийн мөнгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  Мөнхжаргалын мөнгийг өгсөн. Гэрэлзулын мөнгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн.  Лхагважавт нийт тоогоор мэдэхгүй байна миний тооцоогоор бол би 5.250.000 төгрөгийг нь энд хоригдсон байхад 5.250.000 төгрөгийг Лхагважав Цэцэгмандал гэдэг хүнд өгсөн. 250.000 төгрөгийг миний өмгөөлөгч Г.Хандсүрэн Нийслэлийн шүүхийн хуралд орно гэж хэлээд авсан. Миний нөхөр Батбаатарын зээлсэн мөнгөнөөс 1.380.000 төгрөгний үлдэгдэл байгаа, Нансалмаа Лхагважаваас 2 сая төгрөг зээлж авсан бөгөөд тэрнээс нь би 1 сая төгрөгийг нь зээлж авсан энийг төлөөд явж байсан. Тавилганы хувьд бол гэртээ шинэ тавилга авчирч байна гээд хуучин тавилгаа надаас ав би үнэгүй өгье гэж хэлээд өгсөн хажууд нь бэр нь ч байсан ба би залилаагүй надаас энэ тавилгаа ав. Ламгомбо бол миний төрсөн дүү байгаа юм 2 сая төгрөг өөрийнхөө нэр дээр зээлж авсан бөгөөд би өөрөө дагуулж очиж зээлийг нь аваад төлөлтөө цаг тухайд нь хийж явсан бөгөөд намайг хоригдох үед өгч чадаагүй. Би 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Лхагважавын 5058227677 гэсэн данс руу 995.000-аар нэг удаа Ламгомбын үлдэгдэл мөнгийг өгсөн. 2013 онд анх Ламгомбо зээл авсан. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Лхагважавт  өртэй байсан учраас сая төгрөг хийсэн мөн 700.000 төгрөг Мөнх-Эрдэнийн  зээлд мөнгө өгөх гээд Лхагважаваас 700.000 төгрөг зээлсэн бөгөөд хариуг нь тэр даруйд нь 10 хувийн хүүтэй өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 сая төгрөг өгсөн энэ мөнгө нь би тухайн үед Лхагважаваас зээлсэн мөнгөнийхөө хариуг төлсөн. Хэрлэнчимэг өөрөө мөнгө зээлсэн тэр бол Хэрлэнчимэг Лхагважав хоёрын хоорондын асуудал надад хамаагүй. Нийт 7,045,000 төгрөг 5025260851 өөрийн данснаас 5058227677 гэсэн Лхагважавын хүүхдийнх нь данс руу хийж өрөө өгсөн энэ нь хэргийн материалд байгаа. /2-хх-ийн 54-55/ гэсэн мэдүүлэг,

дахин байцаалтаар “...Би тухайн үед хамт амьдарч байсан Батбаатар болон өөрийн нэр дээр тус бүр 2 сая төгрөгийг 20% хувийн хүүтэй зээлж авсан ба энэ мөнгийг 2 сарын дараа 2.400.000 төгрөг болгон төлөх ёстой байсан ингээд би энэ мөнгийг зээлж авснаас хойш Батбаатарын мөнгөнөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 11-р сарын 3-ний өдөр хүртэл өдөрт 40000 төгрөгөөр нийт 36 хоногт 1.440.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 690.000 төгрөг төлөөгүй байна. Харин би өөрийн нэр дээр авсан 2 сая төгрөгийн зээлээс яг дээрхийн адил хугацаанд гэхдээ 37 хоногт өдрийн 40000 төгрөгөөр нийт 1.480.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 920.000 төгрөг төлөгдөөгүй байсан. Ингээд Батбаатар бид 2-ын төлөөгүй үлдсэн мөнгө нь 1.880.000 төгрөг болсон тул энэ мөнгийг би Батбаатар дахиад шинээр зээл авч байгаа болгож эхлүүлээд би өөрөө зээлээс чөлөөлөгдсөн тул дахин 2.000.000 төгрөгийн зээл авсан ба энэ зээлийг авахдаа тусдаа ямар нэг гэрээ байгуулаагүй өмнөх гэрээний үргэлжлэл болгон авсан ба энэ мөнгийг авснаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өдөр бүр 40.000 төгрөгөөр нийт 19 хоногт 760.000 төгрөгийг төлж төлөгдөөгүй үлдсэн нь 1.240.000 төгрөг үлдсэн бол би мөн адил 2.000.000 төгрөгийн зээлээс 19 хоногт 40.000 төгрөг төлж мөн 1.240.0000 төгрөгийг төлөөгүй. Лхагважав өөрийн дэвтрийг хараад ингэж хэлсэн байх гэхдээ би 995.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн байна гэхдээ би өөрийн нэрээр шилжүүлсэн болохоор Лхагважав тэгж бодсон байх. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нансалмаагийн нэр дээр 2.000.000 төгрөгийг Лхагважаваас зээлж авсан ба гэхдээ энэ мөнгийг би 1.000.000 төгрөгийг, Нансалмаа 1.000.000 төгрөгийг хувааж авсан. Энэ мөнгийг авснаас хойш 2013 оны 10 дугаар сарын 12-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 34 хоног өдрийн 40000 төгрөгөөр 1.360.000 төгрөгийг төлсөн ба гэхдээ Нансалмаа бид хоёр өдөрт 20000 төгрөг тус бүртээ өгч байсан тул тус бүрдээ 680.000 төгрөг төлсөн байна. Үүнэ дээр Нансалмаа дангаар 80.000 төгрөгийг төлж нийт 1.440.000 төгрөгийг төлсөн одоо 320.000 төгрөг төлөгдөөгүй байна. Харин бусад Мөнхжаргал, Гэрэлзул, Алтанзагас, Манлайсүрэн, Эрдэнэчимэг нарын мөнгийг би хэрэглээгүй энэ мөнгийг тэд хувьдаа хэрэглээд хувиараа төлж байсан ба энэ хүмүүсийн мөнгийг аваагүй тэд өөрсдөө дутуугаа төлөөд намайг цагдан хоригдсон болохоор худал хэлсэн байна. Бусад тавилга авсан, өмгөөлөгчийн хөлс зэргийг бол авсан гэхдээ би энэ мөнгийг авахдаа худал хэлж аваагүй Лхагважав өөрөө надад өгсөн мөнгө, харин барааны хувьд Лхагважав намайг бараа зараад өгөөч гэхээр нь би аваад хүмүүст өгсөн боловч тэр хүмүүс надад мөнгөө өгөөгүй тул би Лхагважавт мөнгийг өгч чадаагүй. Би хувийн дэвтэр дээр мөнгө өгсөн өдрийг тавьж түүний ард өгсөн мөнгөний хэмжээг бичээд ард нь гарын үсэг зурдаг байсан энэ дэвтэрийг Лхагважав эрүүгийн хэрэгт эх хувиар нь гаргаж өгсөн байна. /3хх-ийн 113/ гэсэн мэдүүлэг,

дахин байцаалтаар “...Би Лхагважавт 9.120.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ учруулсан хохирлоо бол төлж барагдуулна. Мөнх-Эрдэнээс бол 54.500.000 төгрөгийг Хархорин зах дээр наймаа эрхэлдэг хүмүүс зээлж авсанаас 32.500.000 төгрөгийг нь зээлж авсан хүмүүс нь ч төлдөг байсан төлж чадахгүй бол би боломжоороо төлсөөр хугацаанд нь төлсөн байгаа, үлдэгдэл 22.000.000 төгрөг үлдсэнийг нь би хоригдоод тэгээд хүмүүс нь төлөхөө больж төлж чадаагүй юм. Гэрэлээс бол 4 сая төгрөг гэж байгаа боловч би энэ хүнээс 1 сая төгрөг л зээлсэн байгаа энэ мөнгөнөөс үлдэгдэл 600.000 төгрөг л дутуу байгаа шүүх хурал дээр Гэрэл өөрөө ч гэсэн хэлсэн байгаа. Би өмнө нь асуудалд орж байсан болохоор мөнгө төгрөгөө өгч чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс төлж байсан юм. /3хх-ийн 237/ гэсэн мэдүүлэг,

Би 68.562.000 төгрөгний хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь С.Мөнх-Эрдэнийн мэдүүлж нэхэмжлээд байгаа мөнгөн дүнгээс Дөлгөөний зээлж авсан 1 сая төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй, Дөлгөөн өөрөө авсан. Цэцэгдэлгэрийн зээлж авсан 3 саяыг би хариуцахгүй, Цэцэгдэлгэр өөрөө зээлж авсан. Хандсүрэн, Цэрэндулам нарын зээлж авсан мөнгөн дүнг би хариуцахгүй. Ж.Эрдэнэчимэгийн зээлж авсан 3 сая төгрөгийг өөрөө зээлж авсан бөгөөд түүний мөнгөнөөс би 1 сая төгрөгийг нь би авсан ч Эрдэнэчимэгт би бүрэн төлөөд дуусгачихсан. Бат-Оронгийн зээлсэн 3 сая төгрөгнөөс 2 сая төгрөгийг нь би зээлж авсан бөгөөд Бат-Орон өөрийн зээлсэн 1 сая төгрөгөө Мөнх-Эрдэнэд төлчихсөн, Би өөрийнхөө авсан 2 сая төгрөгнөөс 1.045.000 төгрөгийг төлсөн байна. Саранцэцэг, Алтанзагас нарын зээлсэн гурав гурван сая төгрөгийг би хариуцахгүй. 30.900.000 төгрөгийг би хариуцахаа хүлээн зөвшөөрч байна. Мөн төлөгдөөгүй байгаа мөнгөнөөс 1 сая төгрөгийг би 2014 оны 12 дугаар сарын 27-нд Мөнх-Эрдэний нөхөр Болор-Эрдэнэд бэлнээр өөрөө өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 29-нд дансаар 40000 төгрөг шилжүүлсэн зэрэг маань төлсөн үнийн дүнгээс хасагдаагүй байна. Мөн Хандсүрэн, Цэрэндулам нарын 4 сая төгрөгийн эргэн төлөлт, Цэцэгдэлгэрийн 1.154.000 төгрөгийн эргэн төлөлт, Эрдэнэчимэгийн 728.000 төгрөг, Дөлгөөний 330.000 төгрөг, Бат-Отгоны 2.252.000 төгрөг, Алтанзагасын 1.012.000 төгрөг, Саранцэцэгийн 657.000 төгрөгийн эргэн төлөлтүүдийг би огт хариуцахгүй ямар шалтгааны улмаас надад тэд нарын авсан, төлөх ёстой эргэн төлөлтийг хариуцуулаад байгааг ойлгохгүй байна. С.Мөнх-Эрдэнэд би 14.229.000 төгрөгийг төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрнө. Лхагважавын мэдүүлээд байгаа 15.211.000 төгрөг, 451.000 төгрөгний хүнсний бараа авснаа хүлээн зөвшөөрч байна, харин 4 сая төгрөгний хуучин тавилгыг залилан авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгөн дүнгээс нь 4.550.000 төгрөгийг төлсөн, үлдэгдлийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. С.Мөнх-Эрдэнэ, Э.Лхагважав нараас нийтдээ 46.562.000 төгрөгийг авсан, үүнээс 22.300.000 төгрөгийг төлөөгүй төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрнө. / 3хх-ийн 238/

- Л.С гийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 46-78/,

-  Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 150-152/,

хохирогч С.Мөнх-эрдэнээс 4.000.000 төгрөг Л.С  зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 40/,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 3.000.000 төгрөгийг Алтанзаяа зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 44/,

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 2.000.000 төгрөг Г.Цэрэндулам зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 66/

Хохирогч С.Мөнх-Эрдэнээс 1.000.000 төгрөг Э.Дөлгөөн зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 67/

Хохирогч Э.Лхагважаваас 2.000.000 төгрөг Т.Хэрлэнчимэг зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 95/

Хохирогч Э.Лхагважаваас 2.000.000 төгрөг Л.С  зээлж авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 102/

 

Л.С гийн хувийн байдалтай холбоотойгоор: тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 111/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 115/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 46/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.С  2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Лхагважаваас өөрийн нэр дээр болон бусдын нэрийг ашиглан “зээлдэж авна” гэж хэлж нийт 15.221.000 төгрөгийг авсан боловч буцааж төлөлгүй итгэл эвдэн залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Мөнх-Эрдэнээс өөрийн нэр болон бусдын нэрийг ашиглан “зээл авна” гэж хэлж итгүүлэн нийт 48.900.000 төгрөгийг авч буцаан төлөлгүй итгэл эвдэн залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан ба дээрхи удаа дараагийн давтан залилан мэхлэх үйлдлээр бусдад нийт 64.121.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Л.С  нь өөрийн болон бусдын нэрийг ашиглаж өдрийн хүүтэйгээр мөнгө зээлдэж авна гэж итгүүлэн хуурч 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи  хугацаанд иргэн Э.Лхагважаваас  нийт 15.221.000 төгрөгийг, мөн иргэн С.Мөнх-Эрдэнээс 2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 48.900.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч  нийт 64.121.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  гэх үйлдэлд нь 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 2015260000103 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байх ба эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацаанд хохирогч Э.Лхагважавд 4.550.000 төгрөг төлсөн, 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлхи хугацаанд хохирогч С.Мөнх-Эрдэнэд 19.803.000 төгрөгийг төлж барагдуулсан  болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан дээрхи төлсөн нийт 24.353.000 төгрөгийг хохирогч Э.Лхагважав, С.Мөнх-Эрдэнэ нарт учруулсан гэх 64.121.000 төгрөгийн хохирлоос хасч тооцох нь үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

        

Шүүгдэгч Л.С  хохирогч Э.Лхагважав, С.Мөнх-Эрдэнэ нарыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч С.Мөнх-Эрдэнийн”...миний нэр болон гар утасны дугаарыг штрихээр дарчихсан байхаар нь С  эгчээс “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь С  эгч “би чамд хэлсэн шүү дээ энэ захын янз янзын хүмүүс чамаас мөнгө нэхээд амраахгүй, чиний утсыг хүмүүс асуугаад байна, тэгэхээр нь би өөрийнхөө утсыг биччихлээ, чи өөрөө энэ хүмүүстэй уулзаад хэрэггүй” гэж надад хэлсэн...С  нь 51 сая төгрөгийг нь өөртөө авчихсан байсан бөгөөд надаас авахдаа тийм хүн зээл авахыг хүсэж байна гэж хэлээд аваад явсан боловч тэр хүндээ мөнгөө өгөөгүй өөрөө авчихсан байсан”  гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Лхагважавын”... С  надад чи ямар нэгэн зээлгүй юм чинь өөрийнхөө байрыг барьцаанд тавиад зээл аваач, эгч нь чамд тусална, тэр мөнгөө өдрийн зээлэнд гаргачих, чи зээлүүлсэн мөнгөний зөвхөн хүүгээр нь зээлээ төлөх бүрэн боломжтой гэж ятгаад байсан...тэгээд би зөвшөөрөөд 2013 оны 11-р сард байраа барьцаанд тавиад 44 сая төгрөгийг зээлсэн...Энэ мөнгөнөөс 10 сая төгрөгийг өөрийн гэрийн тавилга болон засварт зарцуулсан. Үлдсэн 34 сая төгрөгийг бүгдийг нь зээлэнд гаргасан...” “...хүмүүсээр зээлийн гэрээг хийлгүүлж авсан мөнгийг С  хувьдаа авсан. Энэ мөнгө Ламгомбо 2 сая төгрөг зээл авснаас 1.560.000 төгрөг, Хэрлэнчимэг мөн адил 2 сая төгрөгийн зээл авсанаас 1.240.000 төгрөг, Нансалмаа 2 сая төгрөгийг зээл авсанаас 980.000 төгрөг, Цэцэгдэлгэр 2 сая төгрөгийн зээл авсанаас 1.550.000 төгрөг өгөөгүй. Би эдгээр хүмүүсээс мөнгө авах гэсэн боловч бид нар мөнгө аваагүй. С  дундаас нь авсан бид нар мөнгө төлөхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Эрдэнэчимэгийн“...би Мөнх-Эрдэнэтэй өөртэй нь бол уулзаагүй С гээр дамжуулж түүнээс 3 сая төгрөгийн өдрийн зээлийг гаргуулж авсан. Уг авсан 3 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг нь би авсан. С  зээл олж өгсөн гээд надаас 1 сая төгрөгийг нь авсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бямбасүрэнгийн ”...С  эхнэр бид хоёрт зээлүүлэхээр өгсөн 6 сая төгрөгийг дундаас нь  хувьдаа завшсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Саранцэцэгийн“...Мөнх-Эрдэнэ надад бэлнээр 1.500.000 төгрөгийг өгсөн. Тэрийг нь аваад Мөнх-Эрдэнийг явсаны дараа С д уг мөнгийг өгсөн...С  гуйгаад байхаар нь түүнд өөрийнхөө нэр дээр зээлж өгсөн юм...”гэсэн мэдүүлэг, гэрч М.Болорчимэгийн”... С ...миний нэрээр авсан тэр 3 сая төгрөгөө төлөөгүй бас манай ээж Цэцэгдэлгэрийн нэрээр бас 3 сая төгрөг аваад тэр зээлээ төлөөгүй байсан...Миний нэрээр тэр Болор-Эрдэнэ гэж залуугаас 3 сая төгрөгийг авсан надад нэг ч төгрөг өгөөгүй...”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Цэцэгдэлгэрийн  ”...С  нь миний бичиж өгсөн мөнгө зээлэхийг хүссэн өргөдлийг аваад явсан өдрийнхөө маргааш нь Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөгийг авсан байсан. Уг мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг надад өгөөгүй. Бас манай охин Болорчимэгийн зээл хүссэн өргөдлийг аваад явсан бас л тэр бичгээр нь 3 сая төгрөгийг Мөнх-Эрдэнээс авсан байсан. Тэр мөнгөө бас л өөрөө авсан байсныг нь сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Алтанзагасын“... Миний хувьд бол тэр нэг сая төгрөгийг буцаагаад өгчихсөн байгаа юм. Энэ мөнгө надтай биш С тэй холбоотой мөнгө... Сүүлийн 3 сая төгрөгийг бол С  миний нэр дээр Мөнх-Эрдэнээс зээлж авсан юм...”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Алтантариагийн”... С  надаар 3 сая төгрөг хүлээж авлаа гэдгийг бичүүлж аваад 2 хоногийн дараа мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлээд наад бичгийг чинь авч надад одоо хүртэл мөнгөө гаргаж өгөөгүй гэж Болор-Эрдэнэд би үнэнээ хэлсэн...Мөнх-Эрдэнэ С гээс та 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтантариа эгчид 3 сая төгрөгийг өгнө гээд аваад явсан биз дээ гэсэн чинь С  би тэр 3 сая төгрөгийг авчихсан юм гээд үнэнээ хүлээсэн...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Наранхүүгийн”... С  аваад миний биш өөр хүний зээлийг хааж Мөнх-Эрдэнэд  өгсөн байсан. Би энэ асуудлыг шалгуулмаар байна. Бас С  миний нэрээр Мөнх-Эрдэнээс 3 сая төгрөгийг бас зээлээд авчихсан байсан. С  баахан эргэн төлөлтийн хуудас барьсан байхаар нь үзсэн чинь миний нэр дээр ахиад 3 сая төгрөг зээлсэн гэсэн хуудас барьчихсан байсан. Тэгэхээр нь би яахаараа миний нэр дээр 3 сая төгрөгийн зээл байгаа юм бэ чи болиоч гэхэд С  “харин таны нэр дээр авчихсан юм би төлөөд явж байгаа” гэхээр нь наад зээл чинь төлөгдөхгүй бол яах юм бэ хэн хариуцах юм бэ гэхэд С  “би төлөөд явж байгаа үүнд санаа зоволтгүй” гэж надад хэлсэн....”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ундармаагийн “... Би очоод тэр миний нэр дээр авахыг хүссэн 3 сая төгрөгийг би өөртөө аваагүй. С  эгч авсан гэдгийг үнэнээр нь хэлсэн. Болор-Эрдэнэ гээд тэр ах за чи тэгвэл тэр өгөх ёстой 400,000 төгрөгөө өөрөө төлөөд дуусгачих гэхээр нь би уг мөнгийг нь төлж дуусгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Оронгийн“...ингээд яг цэвэр 4 сая төгрөгийг С д өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Батбаатарын “...миний нэрийн өмнөөс С  мөнгө авдаг байсан нь үнэн..:” /гэсэн мэдүүлэг, гэрч Э.Болор-Эрдэнийн “...С гийн энэ мэт залилан мэхлэх үйлдлийн шинж тэмдэг  урьд өмнө нэг бус удаа ажиглагдсан боловч орой бүр уулзаад итгэл үнэмшил төрүүлэхээр зүйлүүд ярьж, зээлийн буцаан төлөлтийг чинь хураагаад ирлээ гээд байсан болохоор нь итгэсэн...” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Мөнхцасын”... С  манай ээжийн нэрээр 3 сая төгрөг зээлж авсан байсан. Энэ талаар Мөнх-Эрдэнэ, Болор-Эрдэнэ нарт зээл аваагүй гэсэн тайлбар бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гэрэлзулын “...Болор-Эрдэнэ ирээд яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуусан. Би Болор-Эрдэнэд мөнгө аваагүй гэдгээ хэлж...С  надаас ирээд мөнгө аваад явсан гэж хэлсэн....Ямар ч байсан миний мөнгийг Лхагважавт өгөлгүйгээр завшсан байсан...Одоо бол Лхагважав бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй... ” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Хандсүрэнгийн”... Цэрэндуламын зээлсэн мөнгөний төлөлтийн хамт С д өгдөг байсан...Болор-Эрдэнэтэй хийсэн мөнгөний тооцоог миний охин Цэрэндулам мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Хандхишигийн”...Нэг хүн над руу залгаад чиний нэр дээр С  Мөнх-Эрдэнэ гэх хүнээс мөнгө зээлж авсан байна гэж хэлж байсан. Би С гээс огт мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэ-Очирын“...намайг Хархорин зах дээр зогсоогүй байхад С  манай эхнэр Ундармаагийн нэр дээр 3 сая төгрөг зээлж авсан байсан. Энэ 3 сая төгрөгөөс манай эхнэр нэг ч төгрөг аваагүй. Манай эхнэр Ундармаа С гээр 3 сая төгрөгийг С  төлж дуусгана гэж өөрөөр нь бичүүлж авсан. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ундармаагийн“...Би Болор-Эрдэнээс 3 сая төгрөг 10% хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлж авахад бүгдийг нь С  эгч авсан. Би зээлийн хүү болох 423.000 төгрөгийг Болор-Эрдэнэд төлөөд харин 2.798.000 төгрөгийг хүүтэй нь С  эгч өгөх байсан. Харин энэ талаар С  эгч Болор-Эрдэнэд битгий хэлээрэй гээд гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Далангэрэлийн“...эхнэр бид 2 мөнгө аваагүй. Нилээн хугацааны дараа Болор-Эрдэнэ залгаад та цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөрэй таньд өгсөн мөнгийг С  дундаас нь авсан байна гэж байсан...”  гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Нансалмаагийн “...С  энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийг нь надад өгөлгүйгээр дундаас нь завшсан бөгөөд энэ тухай Лхагважавт би өөрөө хэлсэн. С  ч гэсэн энэ талаар мэдэж байгаа...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхжаргалын”...удалгүй С  баригдаад явсан бөгөөд тухайн үедээ над руу утсаар ярьж “чи намайг уучлаарай би чиний мөнгийг чинь хэрэглэчихсэн шүү хэнд ч хэлэлгүй тэвчээд байж байгаарай гэж хэлсэн...С  3 сая төгрөг зээлж авч өгнө гэж намайг хуурч мэхэлж миний үлдэгдэл 680.000 төгрөгийг шахуулж авсан гарцаагүй үнэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ламгомбын “...Лхагважаваас 2 сая төгрөг зээлэхэд би мөнгө аваагүй. Харин 2 сая төгрөгийг бүгдийг нь С  эгч авсан...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээний баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Л.С д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шүүх, шүүгдэгч Л.С  нь бусдыг залилах гэмт хэргийн улмаас  учруулсан нийт 64.121.000 төгрөгийн хохиролоосоо заримыг нь буюу 24.353.000 төгрөгийг хохирогч нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө төлж барагдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ашигтай байдлын зарчмыг баримталж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэсэн бөгөөд  Баянгол дүүргийн прокурорын газраас Л.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт “их хэмжээний хохирол учруулсан” гэх шинжид хамааруулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.С гийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд тохирч байх бөгөөд түүний үйлдэл нь тухайн гэмт хэргийн буюу залилах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Л.С г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв.     

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Мөнх-Эрдэнэд төлөгдөөгүй үлдсэн 28.325.000 төгрөгийн хохиролоос мөрдөн байцаалтын явцад Л.С  3.690.000 төгрөг, 40000 төгрөг тус тус төлснийг хасаж үлдэх 24.595.000 төгрөгийг шүүгдэгч Л.С гээс гаргуулах,  хохирогч Э.Лхагважав өөрт учирсан 15.221.000 төгрөгийн хохиролоос мөрдөн байцаалтын явцад Л.С гийн зөвшөөрсөн гэх хэмжээнд буюу 13.380.000 төгрөг нэхэмжилснийг тус тус шүүгдэгч Л.С гээс гаргуулж нэр  бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч “Л.С г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, хохирогч нар Л.С гээр дамжуулж мөнгө хүүлдэг байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргав.

 

Шүүгдэгч Л.С  хохирогч Э.Лхагважав, С.Мөнх-Эрдэнэ нартай тохирч зээл авч өдрийн төлөлт хийхээр өөрийн болон бусдын нэр дээр зээл авч эхний өдрүүдэд өдөр өдрийн төлөлт хийж нэр бүхий хохирогч нарын итгэлийг олж байсан байх ба буцаан төлөх боломжгүйгээ мэдсээр байж өөрийн болон бусдын нэрийг ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дахин, дахин мөнгө авч зээл хүссэн гэх иргэдэд мөнгийг өгөхгүй өөрөө дундаас нь авах, авсан мөнгөө  буцааж төлөхгүй байх зэргээр хохирогч нарыг залилан мэхлэх үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 14, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Л.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. С г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Л.С г шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил таван сар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С д оногдуулсан хоёр жил таван сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Л.С гийн цагдан хоригдсон 163 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.С гээс нийт 37.975.000  төгрөг гаргуулж хохирогч С.Мөнх-Эрдэнэд 24.595.000  төгрөг, хохирогч Э.Лхагважавд  13.380.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Л.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.С г цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                           

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ