| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04825/И |
| Дугаар | 183/шш2024/03829 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/шш2024/03829
2024 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/03829 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би:
Нэхэмжлэгч: авхан аймаг, Эрдэнэхайрхан сумын Алтан 0-р багын оршин суугч С.Ч /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө залуу монгол офисс 000 тоот хаягт байрлах, ЭЖ РД:0000/-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэдхүүгийн Чимэг нь ЭЖ-ийн барьсан Хан-Уул дүүргийн 00-р хороонд байрлалтай "хжэубы" хотхонд орон сууц захиалгаар бариулах № 112/1-119 тоот гэрээг 2012 оны 10-р сарын 30-ний өдөр байгуулсан. Уг орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тус хотхоны 51-р байр, 1-р орцны, 11-р давхар, 119 тоот 40.4м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2-ийг 1,450,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож гэрээний нийт төлбөр болон 58,580,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд ЭЖ-ийн Худалдаа хөгжлийн банкны 499 138 413 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн ЭЖ-гаас төлбөр тооцоог бүрэн барагдуулж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон тухай албан тоот гаргасан бөгөөд хавсралт материалд хавсаргав.
ЭЖ нь уг орон сууцыг 2015 оны 1-р сард ашиглалтад оруулсан ч ЭЖ нь шүүх дээр маргаантай, банканд барьцаатай гэсэн шалтгаанаар одоог хүртэл би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авч чадахгүй байгаа. Иймд Миний бие Сэдхүүгийн Чимэг нь орон сууцны захиалагч, төлбөр тооцоог бүрэн барагдуулж гэрээний үүргээ биелүүлж дууссан тул уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн энэ нэхэмжлэхийг гаргаж байна гэв.
Хариуцагч Ж.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ч нэхэмжлэлтэй "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт доорх тайлбарыг гаргаж байна. Ж.Н-нь Хан-Уул дүүрэг дугаар хорооны нутаг дэвсгэрт "Mountain View Residence" хотхоны үйлчилгээтэй 188 айлын 12 давхар бүхий орон сууцыг 2015 оны 01-р сард ашиглалтад оруулсан. С.Ч нь "Орон сууц захиалан бариулах гэрээ-ний орон сууцны төлбөрийг гүйцэтгэгчид саадгүй төлсөн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан хороолол, Д гудамж, 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024794 дугаарт бүртгэгдсэн 51-р байрны 1-р орц 1119 тоот орон сууцыг өөрийн өмчлөгчлөгчөөр тогтоолгох С.Ч нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ч нь Ж.Н-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн дугаар хороо, Зайсан хороолол, Д гудамж, 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024794 дугаарт бүртгэгдсэн 51-р байрны 1-р орц 1119 тоот орон сууцыг С.Ч өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэжээ .
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн дугаар хороо, Зайсан хороолол, Д гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024794 дугаарт бүртгэгдсэн байрны 1-р орц тоот орон сууцыг С.Ч өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлийн Ж.Н-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн дугаар хороо, Зайсан хороолол, Д гудамж, 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024794 дугаарт бүртгэгдсэн байрны орц тоот орон сууцыг С.Ч өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,850 төгрөгийн 225,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-иас улсын тэмдэгтийн хураамжинд 225,425 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 225,425 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, С.Чт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ