| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03978/И |
| Дугаар | 183/шш2024/03825 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/шш2024/03825
2023 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/03825 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нь хуулиар олгосон эрх тул шүүх уг хүсэлтүүдийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1 Ц.Бгийн нэхэмжлэлтэй Ганган тэнүүн-ХХК, Ш.Оюунчимэг нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,672,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ц.Бгийн урьдчилан төлсөн 73,715 төгрөгөөс 36,857.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 36,857.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ