Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2024/00403

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2024/00403

Дундговь аймаг

 

                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт******* /РД:/ нь******* ХХК-д 2354790.25 /хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун ерэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52630 /тавин хоёр мянга зургаан зуун гучин/ төгрөгөөс 26315 /хорин зургаан мянга гурван зуун арван таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26315 /хорин зургаан мянга гурван зуун арван таван/ төгрөгийг, хариуцагч*******аас 26315 /хорин зургаан мянга гурван зуун арван таван/ төгрөгийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ