| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03003/И |
| Дугаар | 183/ШШ2024/03633 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/03633
2024 оны 9 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/03633 Ул*******баатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн хуралд*******аар,
Нэхэмжлэгч: Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б,
Хариуцагч: Д.М
Хариуцагч: Б.М нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 80,102,081 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******ы оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, хариуцагч Д.М*******, хариуцагч, хариуцагч Б.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь хариуцагч М.Б*******, Д.М*******, Б.М******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,102,081 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч М.Б*******, Д.М******* нар нь Х******* ******* ХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 137,400,000 төгрөгийг жилийн 4,8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай ажилтны хөнгөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы гэрээ байгуулж Б.М*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн 1"""" амины сууц, гэрчилгээний 542 дугаартай, Хан-Уул дүүргийн """" тоот хаягт байрлалтай, 0,29 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газар зэргийг барьцаалуулсан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн санхүүжилтээр худалдан авч буй Хан-Уул дүүргийн 1"""тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээ гармагц *******инд нөхөж барьцаалуулах нөхцлөөр зээл авсан боловч уг хөрөнгийг нөхөж барьцаалуулаагүй болно. Зээлдэгч нар нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 75,942,891 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41,349,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22 төгрөг нийт 117,292,866 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугац*******даа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугац*******даа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.7, 3.3.8, 5.2.10, 8.2, 9.1, 10,1, 10.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 5,657,164.5 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэлд 55,799,944.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,177,823.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 306,314.73 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25,000 төгрөг, нийт 78,309,083.05 төгрөг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн 1"""" амины сууц, гэрчилгээний 542 дугаартай, Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлалтай, 0,29 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газар, ХХК, М.Б******* нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоот орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалсан зээлийн санхүүжилтээр худалдан авсан М.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд орон сууцны 1 дүгээр орц 101Б тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч, хариуцагч Б.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х******* *******анд анх теллерээр орж 2003-2019 он хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. 2013.04.29-ний өдөр 137,400,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 4,8 хувийн хүүтэй авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 75,942,891 төгрөг, зээлийн хүүд 41,349,953 төгрөг, нийт 117,292,866 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 59,730,618.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,183,773.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 248,522.46 төгрөг, нийт 70,165,404.75 төгрөг байна. Худалдан авсан орон сууц нь тухайн үед шинээр баригдаж байсан орон сууц байсан тул аавын өмчлөлийн амны орон сууцыг барьцаалж байсан. Худалдан авсан орон сууцны гэрчилгээ тодорхой шалтг*******ы улмаас өнөөг хүртэл гараагүй байгаа /албан тоот хавсаргав/ энэ тухайгаа *******анд удаа дараа мэдэгдэж тухайн барилгын компаниас албан тоот авч хүргүүлж байсан. Зээлийн хугацаа хэтэрсэн шалтг******* нь ажилгүй болсон, дэлхий дахиныг хамарсан ковидын үед бусад орон сууцны зээлийн адил төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн боловч ******* хүлээн аваагүй зэрэг болно. 2013 онд хэлцлээр хийсэн зээлийн гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Зээлийн хугацаа нь 180 cap буюу 15 жил байгаа бөгөөд хугацаа дуусах болоогүй.Тухайн гэрээнд дээр талууд гэрээнд өөрчлөлт оруулахын тулд зөвхөн бичгээр гэрээ хийж, шаардлагатай тохиолдолд нотариатаар батлуулна гэж байгаа. Тийм зүйл хийгдээгүй. Банкнаас бол шинээр бичгээр гэрээ хийгээгүй байхад хууль бусаар энэ зээлийн хүүг өөрчилсөн байдаг. Ер нь бол барьцаагаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн зээлийн гэрээн дээр бол гэрчилгээ гарснаар энэ орон сууцыг барьцаална гэдэг зүйл заалт ерөөсөө байхгүй байгаа. Зээлийг өөрийн боломжоор тасралтгүй төлж байгаа бөгөөд удахгүй хувиарт оруулна. Цаашид 2013.04.29-ний өдрийн гэрээний дагуу төлөх хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж, М.Б*******гийн хамтран зээлдэгч болж байх үедээ гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамжийн дагуу гэр бүл цуцлуулж, Хан-Уул дүүргийн **** мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг М.Б*******гийн өмчлөлд үлдээсэн. Энэ тухайгаа тус шийдвэрийн хамт Х******* *******анд хүргүүлж хамтран зээлдэгчээс хасаж өгөхийг хүссэн байдаг. Гэвч Х******* ******* боломжгүй тухай албан бичиг ирүүлж байсан. 2013 онд тус зээлийн гэрээг байгуулахдаа Хан-Уул дүүргийн ******уулын хормойд орон сууцны талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээ гармагц *******инд нөхөж барьцаалуулах нөхцлөөр зээл авч байсан ч одоо тухайн байрны гэрчилгээг барьц*******даа тавьсан эсэхийг би мэдэхгүй байна. Д.М******* миний тухайд энэ өр зээлийг төлөх боломжгүй бөгөөд /14,9,7 настай/ 3 хүүхдээ өсгөж яваа өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд аль ч *******анд хандах цалингийн зээл авах боломжгүй зэрэг хүндэрлүүд тулгарч байдаг. Харин хариуцан зээлдэгч болж байсан хүний хувьд Х******* *******ны зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Хан-Уул дүүргийн 1***** тоот хаягт байрлалтай, 142,5 мкв амины сууц, гэрчилгээний 542 дугаартай, Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлалтай, 0,29 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газар, ХХК, М.Б******* нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоот орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалсан зээлийн санхүүжилтээр худалдан авсан М.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд орон сууцны 1 дүгээр орц 101Б тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйлгээний баримт, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээний хуулбар хувь, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар барьц*******ы гэрээний хуулбар хувь, тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар хувь, зээлийн бүртгэлийн картын хуулбар хувь, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, Монгол улсын байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар хувь, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар хувь, М.Б*******гийн гаргасан хүсэлтийн хуулбар хувь, цалингийн орлоготой иргэдийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар хувь, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн удирдлагын тодорхойлолтын хуулбар хувь, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоот орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар хувь, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26/2853 дугаар Х******* ******* ХК-ийн захирлын тушаалын хуулбар хувь, зээлийн үлдэгдлийн тооцоололын баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн бүртгэлийн карт, М.Б*******гийн гараар бичсэн хүсэлтийн хуулбар хувь, Төв *******ны ажилтны зээлийн хорооны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийн хуулбар хувь, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар хувь, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягтын хуулбар хувь, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар хувь, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *******-1 дугаар барьц*******ы гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар хувь, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5134/21/17 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулах тухай мэдээлэлийн хуулбар хувь, шуудангийн баримтын хуулбар хувь, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 5134/21/166 дугаар зээлийн хүүг нэмэгдүүлж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах тухай мэдэгдэлийн хуулбар хувь, шуудангийн баримтын хуулбар хувь, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5134/21/249 дүгээр зээлийн хүүг нэмэгдүүлж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах тухай мэдэгдэлийн хуулбар хувь, шуудангийн баримтын хуулбар хувь, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 34/6566 дугаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн баримтын хуулбар хувь, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26/2853 дугаар захирлын тушаалын хуулбар хувь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1095 дугаар магадлалын хуулбар хувь, Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар хувь зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 4 – 37, 94 - 127 дахь тал) гаргаж өгсөн.
Хариуцагч М.Б*******гаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, эм эс эс ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 015/174 дугаар тодорхойлолтын хуулбар хувь, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21/25 дугаар тодорхойлолтын хуулбар хувь, орлогын мэдүүлэгийн баримтын хуулбар хувь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар хувь, интернэт *******ны хуулбар хувь зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 50 – 56 дахь тал) гаргаж өгсөн.
Хариуцагч Д.М*******ээс хариу тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар хувь зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 61 – 67 дахь тал) гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь хариуцагч М.Б*******, Б.М*******, Д.М******* нарт холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 78,309,083.05 төгрөг гаргуулах, барьцаа 3 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Хариуцагч, хариуцагч Б.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй 2028.04.25-ны өдөр дуусахаар байгаа нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлд бодогдсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг өөрийн боломжоор тасралтгүй төлж байгаа бөгөөд удахгүй хувиарт оруулна. Цаашид 2013.04.29-ний өдрийн гэрээний дагуу төлөх хүсэлтэй. 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан -13/235 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр болоогүй учир зээлийн хүүг өөрчлөх үндэслэлгүй” гэж татгалздаг.
Хариуцагч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М.Б*******гийн хамтран зээлдэгч болж байх үедээ гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь байсан. 2021 онд гэрлэлтээ цуцлуулсан тул зээлийг М.Б******* төлөх ёстой. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахад татгалзах зүйлгүй.” гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр -13/235 дугаартай “Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ” (хавтаст хэргийн 12 - 15 дахь тал) байгуулсан байна.
3.2. 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан -13/235 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГҮ – дугаартай барьц*******ы гэрээ (хавтаст хэргийн 16 - 17 дахь тал) байгуулж, Б.М*******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн """Б тоот хаягт байрлалтай, 142,5 мкв амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар ашиглах эрхийн 542 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн """Б тоот хаягт байрлалтай, 0,29 га талбайтай, аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газрыг барьцаалсан байна.
3.3. 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр М.Б*******, хамтран эзэмшигч Д.М*******ийн дугаартай дансанд 137,400,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 18 - 21 дэх тал)
3.4. Зээлдэгч нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна. (хавтаст хэргийн 22 - 25 дахь тал)
3.5. 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Х******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 06/2853 дугаартай тушаалаар (хавтаст хэргийн 120 дахь тал) М.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 сарын 27-ны өдрийн дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгджээ. (хавтаст хэргийн 125 - 127 дахь тал)
Зохигчид зээлийн гэрээ, барьц*******ы гэрээг тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 42, 156, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон, барьц*******ы гэрээний дагуу 142,5 мкв амины сууц, 0,29 га талбайтай, аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газрыг барьцаалсан үйл баримт, энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүгийн хувь хэмжээ жилийн 15.6 тухайд марг*******гүй болно.
Харин зохигчид зээлийн гэрээ цуцлагдсан эсэх, М.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд орон сууцны 1 дүгээр орц 101Б тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан эсэх үйл баримт, зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдсөн эсэхэд марг*******тай.
4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хариуцагч М.Б*******, Д.М******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс бүхэлд нь шаардах эрхтэй байна.
5. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 04 сарын 25-нд дуусах байсан бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байхад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг буц******* төлөх хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зээлийн төлбөрийн хуваарь, зээлийн гэрээний үүргийг шаардсан тухай мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Х******* ******* ХК нь гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 55,799,944.82 төгрөгийг хариуцагч нараас буц******* шаардсан нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1. “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2. “Зээлдэгч гэрээнд заасан хугац*******д авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т “Зээлийн хүү: жилийн 4.8 хувь”, 3.1.6-т “Зээлийн хүүг өөрчлөх: “Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэхээр тооцно” гэж заасан байна.
Х******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 06/2853 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, М.Б*******г ажлаас чөлөөлсөн байх ба зээлдэгч М.Б******* нь зээлийн гэрээний 3.1.6-д зээлийн хүү өөрчлөгдөх нөхцлийг үл маргах журмаар зөвшөөрсөн, *******инд мөрдөгдөж буй энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүү жилийн 15.6 эсэхэд марг*******гүй байх тул энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцсон нь үндэслэлтэй байна.
Зээлийн хүүг нэмэгдүүлж, зээлийн гэрээнд өөрчлөлтийн гэрээ байгуулах гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү өөрчлөгдөхгүй гэх хариуцагч Б.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Б*******гийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 2022 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл жилийн 4.8 хувь, 2022 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугац*******ы зээлийн хүүгийн хэмжээг жилийн 15.6 хувиар тооцож, 18,405,662.20 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугац*******аас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугац*******д зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцлах хүртэлх хугац*******ы үндсэн хүүгийн төлбөрт 18,405,662.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 214,310.46 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2.10-д зааснаар нь шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг нөхөн төлөх үүргийг зээлдэгч хүлээсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын үйлчилгээний зардал 25,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. “Барьц*******ы гэрээг бичгээр байгуулна”, 156.2. “Үл хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьц*******ы зүйл, түүний байгаа газар, үнийг з*******а” гэж хуульчилсан байна.
Талуудын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн БГҮ – дугаартай барьц*******ы гэрээгээр Б.М*******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн """Б тоот хаягт байрлалтай, 142,5 мкв амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар ашиглах эрхийн 542 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн """Б тоот хаягт байрлалтай, 0,29 га талбайтай, аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч, холбогдох бүртгэлд зохих журсын дагуу бүртгүүлсэн байх тул уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Харин зээлийн санхүүжилтээр худалдан авсан М.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд орон сууцны 1 дүгээр орц 101Б тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулаагүй тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй байна.
8. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч М.Б*******, Д.М******* нараас зээлийн гэрээний үүрэгт 74,444,917.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгож, үлдэх, 3,864,165.57 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Б*******, Д.М******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн 1"""" амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 542 дугаартай, Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлалтай, 0,29 га талбайтай аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр хариуцагчид хув******* хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б*******, Д.М******* нараас зээлийн гэрээний үүрэгт 74,444,917.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгож, үлдэх 3,864,165.57 төгрөг болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд орон сууцны 1 дүгээр орц 101Б тоот хаягт байрлалтай 68,7 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б*******, Д.М******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Хан-Уул дүүргийн 1"""" амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 542 дугаартай, Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлалтай, 0,29 га талбайтай аялал зуучлалын зориулалттай ашиглах эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 628,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******, Б.М*******, Д.М******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 628,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугац*******ы дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР