Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03677

 

 

 

 

 

 

     2024 оны 9 сарын 17  өдөр

  Дугаар 183/ШШ2024/03677

Улаанбаатар хот

               

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч:  ХУДПГ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө.Ж,

 

Хариуцагч: Б.О нарт холбогдох

 

4,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* дүүргийн п*******ын газар нь  хариуцагч Ө.Ж*******д холбогдуулан  4,580,000  төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Ж******* нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Б.Одонцэцэгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* дүүргийн п*******ын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 4,580,000 төгрөгийг хариуцагч Ө.Ж******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ш.ОТГОНБАЯР